Тээлийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Тээлийн дугана,

Ринчений зураг дах дугаар :
178

Ринчений жагсаалт дах нэр :
Тээлийн хурал Дорын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өндөр Улаан сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Сайд Вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Өндөр улаан сум. Тээлийн дуган Өндөр улаан сумын төвөөс зүүн зүгт 10 гаруй км-т Тээлийн голын эхэнд 1 дугантай Зодын хурал байжээ.Уг дуганд Дэндэв зоч тэргүүтэй 4-5 зоч лам сууж хурдаг байв.Үүсгэн байгуулагч байгуулагдсан он нь тодорхойгүй энэ дуганы хурал 1930-аад оны эхэн үеэр хаагдаж эзгүйрсэн ба харин зоч лам нар нь тарж гэрээрээ хурах болжээ.Эднээс хамгийн сүүлчийн зоч нь 1950-иад оны сүүлч хүртэл амьдарч байгаад таалал болжээ.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн тийш 10 орчим км-т Тээлийн голын эхэнд өмнөд талд нь Шүүрсэнт, баруун талд нь Өндөр Улаан уул, зүүн талд нь Салаа Сонгины уул байна. Тээлийн гол эхээ авч урссан байна.

GPS хаяг :
North 48° 15’  East 100°  71’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бэлд байх энэ дуганы туурь өвс ургамал маш өтгөн өндөр ургасан тул дуганы ул мөр бараг харагдахгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937-1938 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937-1938 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Тэмдэглэл :
Өндөр Улаан сумын Тээлийн гол хэмээх энэ газар байх уг дугана нь Ширээтийн хүрээний салбар түр цагийн хурал хурдаг байсан бололтой.

Хүснэгтийн дугаар :
АРӨУ 011

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :