Дашгэмплин хийд

Сүм хийдийн нэр : Дашгэмплин хийд

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Өлгий хот

Товч түүх


Баян өлгий аймгийн Өлгий сум. Шинэ Рашгэмпилин хийд Баян өлгий аймгийн төв Өлгий сумын төвийн баруун хэсэгт байрладаг.Иргэн Г.Батсүх, Х.Бямбажав нарын үүсгэл санаачилгаар шинээр үүссэн Гэлүгбагийн урсгалын энэ хийд 2005 оны 7-р сарын 1-ний өдөр анхны хурлаа хийж нээгджээ.Гол сахиус нь Лхам бурхан бөгөөд 2006 онд Майдар залсан.Үндсэндээ тус хийд одоогоор ламгүй тул жилийн дүйцэн өдрүүдэд гаднаас лам залж сүсэгтэн олонд ном хурж байна.Цаашид Өлгий сумын төвд байгаа буддын шашны цорын ганц хурлын газар тул тогтвор суурьшилтай суух лам нарыг бэлтгэн хурал номын үйлээ жигдрүүлэх талаар тус хийдийг үүсгэн байгуулагчид онцгой анхаарч тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ. /Баян өлгий аймгийн ЗДТГ-ын ажилтан Г.Батсүхтэй хийсэн ярилцлагаас 2007.07.19/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол Алтайн нурууны салбар Ховд голын хөвөөнд байрлах Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын баруун талд оршино. Хойт хэсэгт жижиг цэргийн анги, хувийн эмнэлэг хосрын дунд байна. Баян-Өлгий аймаг нь Монголын баруун хойт хязгаарт байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2005 оны 07 сарын 16 нд

Ринчений зураг дах дугаар :
9

Ринчений жагсаалт дах нэр :
Баруун амсаны хүрээ, Дашгэмплин, Саруул гүнгийн хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БӨТБ 082

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Х.Бямбажав / УБ хотод амьдардаг нутгийн уугуул /
Г.Батсүх / ЗДТГ-ын ажилтан /

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Жилд нэг удаа Майдар эргэж их дүйцэн өдрүүдээр хурал хурна:

GPS хаяг :
North 48° 58’  East 089°  57’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийг санаачлагчид нь аймгийн газрын албанаас удаан хугацаагаар түрээсэлж авахаар / 15 жил / газрын зөвшөөрөл авсан байна.Тэр газрын хэмжээ нь 30:40 м хэмжээтэй байна.Шавар болон блокоор хашаа байшингаа барьжээ.Одоогоор хашааны урд хэсэг задгай байдалтай байна. Хийдийн эзэмшил хашааны дотор дуганы жижиг барилга барьсан. Хэмжээ нь 13х14. Дотроо гурван жижиг өрөөтэй. Сүсэгтэн олон цугларч хурал номын үйл ажиллагаа явуулахад багтаамж багатай. Жижиг дацанд 5-8 хүн л багтана. Анх лам нарын сууц барихаар бариж байсан. Хийд барих үеийн зураг төслөөр гол цогчин дуганыг том байхаар шийдэж байсан. Энд бас хүүхэд сургах жижиг дацан барихаар зураг төсөл нь гарчээ. Гагцхүү хөрөнгө мөнгөний болмж муугаас бариж гүйцээж чадахгүй байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Г.Батсүх /Баян-өлгий аймгийн ЗДТГ /

Хэдэн фото зураг авсан :
11

Зураг авсан огноо: он :
2007-07-15 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БӨӨХ 078 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-15

Тэмдэглэл :
Энэ хийд 2005 онд баригдсан. Улсын бүртгэлийн дугаартай. Хийдийг санаачлан байгуулагч Г.Батсүх Баян-Өлгий аймгийн Буянт суманд төржээ. Одоо аймгийн засаг дарга хийж байна. Х.Бямбажав нь хот руу шилжсэн. Хийд одоогоор хоёр ламтай. Энэ лам нь Хэнтий аймгийн хүн бөгөөд Өлгий хотоос эхнэр аван суурьшсан. Нутгийн иргэдийн хэлснээр энэ хийд байгуулагдсан жилээ идэвхтэй ажилласан жилийн дараа үйл ажиллагаа нь доголдож одоогоор зогсонги байдалтай байна. Гол шалтгаан нь хийдэд лам нар тогтвортой сууж ном хурдаггүй гэнэ. Одоогоор энэ хийдэд суух лам олдохгүй байна. Энэ хийдийн гол сахиус нь Лхам. Майдар залж байсан. Нэг лам Энэтхэгт нэг лам Төвдөд сурахаар явсан.

Хүснэгтийн дугаар :
БӨӨХ 078

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map

Scans

Site plan drawn by surveyors