Дашдэчэнлин хийд

Сүм хийдийн нэр : Дашдэчэнлин хийд

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Цэнгэл сумын төв

Товч түүх


Баян өлгий аймгийн Цэнгэл сум. Шинэ Рашдэчин хийд Хуучин Урианхайн Зоригт гүний Дашдэчлин хийд буюу Мончоогын хүрээний хурал номыг сэргээн 2005 оны 5-р сарын 11-нд Цэнгэл сумын төвд үүсж байгуулагдсан.Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг иргэн Ө.Амархүү, Ш.Цэрвээ, Ө.Гэндэн нарын үүсгэл санаачилга сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ.Хийдлийн улсын бүртгэлийн регистрийн дугаар 1044656.Хуучин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны агуулах байсан байшинг засварлан тохижуулж хурал хурж байгаа бөгөөд шинээр Цогчин дуган баригдаж байна.Одоо 2 ламтай бөгөөд сар бүрийн дүйцэн өдрүүдэд Ерөөл, Магтаал, Манал, Дарь-Эхийн мандал шваа уншдаг бөгөөд 29-нд Лхам сахиусаа тахина.Одоогоор эдэлбэр газар бүхий хашаатай болсон байна. /Тус хийдийг үүсгэн байгуулагч Цэнгэл сумын 5-р багийн иргэн Ө.Амархүү сүсэгтэн Х.Хөхөө нартай хийсэн ярилцлагаас/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвийн төв гудамжинд байрлаж байгаа. 1938 онд хамгийн том хүрээ болох Дашчэнлин хүрээг хаасны дараа 1950-д оны эхээр Цэнгэл сумын барааны агуулах болгон ашиглаж байжээ. Тэр цагаас хойш эдүгээ хүртэл байсан байна. Цэнгэл сумын төв Ховд голын хөвөөнд байна. Сүмийн эргэн тойрон том том барилга байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2005 оны 5-р сарын 11-нд

Ринчений зураг дах дугаар :
4

Ринчений жагсаалт дах нэр :
Мончааг хүрээ /Урианхайн зоригт гүнгийн хийд, Дашдэчлэн /

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БӨЦГ 080

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Ө.Гэндэн/малчин /
Ө.Амархүү / малчин/
Ш.Цэрвээ /малчин /

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
1

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 56’  East 089°  08’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Шинээр сэргээж байгуулсан гэх уг сүмийн гадуур эргэн тойрон шинэ модоор хашаа хатгасан байна. Хашааг үзэмжтэй барьсан байна. Сүмийн голд барилга бий. Хуучин хүрээний гол дуганы барилгыг сүм болгохоор зэхэж байна. Гол дуганы хоёр талын шинэ сүмийн эзэмшлийн газрыг авчээ. Сүмийн гадуур хашаа татсан. Нийт 22274 м.кв. Үүнийг сүсэгтэн олны хандиваар авсан. Хандивын мал 60 толгой үүнийг нь манаач нь маллаж буй.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ө.Амархүү / Баян-өлгий аймаг, Цэнгэл сум, 5-р баг малчин / санаачлан багуулсан хүмүүсийн нэг
Х.Хөхөө / Баян-өлгий аймаг, Цэнгэл сум, 9-р баг иргэн / дэмжигч иргэдийн нэг

Хэдэн фото зураг авсан :
13

Зураг авсан огноо: он :
2007-07-17 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БӨЦГ 082 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-17

Тэмдэглэл :
4д. Сүмийн газрыг баталгаажуулах эзэмшлийн гэрчилгээ авсан. Газрыг нь 15 жилийн хугацаатай эзэмшиж байна. 4в. Цэнгэл сумын нийт иргэдийн 20 орчим хувь нь Тува Урианхайчууд, үлдсэн нь Казахууд. Тува нар бурханы шашин, Казахууд ислам шашин шүтнэ. 1990 оноос хойш бурханы шашныг сэргээх зорилгоор энэ хийдийг үүсгэн бий болгосон. Цэнгэл сумын Тува иргэдийн эв нэгдлийн хөдөлгөөн гэдэг олон нийтийн байгууллага бий. Удирдагч нь 36 настай Ө.Амархүү гэдэг малчин залуу. Хуучин сүм хийдээ сэргээх тал дээр идэвхтэй ажиллаж байна. Тэдний үйл ажиллагааг дэмжинэ хэмээн УИХ-н гишүүд амлаж сайхан сүм барьж, морь уралдуулсан байна.

Хүснэгтийн дугаар :
БӨЦГ 082

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map