Дашчойнхорлин хийд

Сүм хийдийн нэр : Дашчойнхорлин хийд

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Булган

Товч түүх


Баян өлгий аймгийн Булган сум. Шинэ Дашчойнхорлин хийд Алтайн Урианхайн Дархан гүний хошууны баруун амбаны хүрээ буюу Булганы хүрээний хурал номыг сэргээн 1991 оны 6-р сард хуучин Булганы хүрээний туурин дээр энэ хийд байгуулагджээ.Гэлүгбагийн урсгалын энэ хийдийн гол шүтээн нь Бурхан багш юм.Одоогоор 3 ламтай бөгөөд сарын дүйцэн өдрүүдээр хурдаг, шинийн 8-нд Манал, шинийн 15-нд Сандуйнжүд, 25-нд Дарь эхийн Мандал шиваа шинийн 1-нд бурхан багшийн Ерөөл Магтаал айлддаг байна.2007 оны намраас Майдар эргэх, Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг сэргээхээр бэлтгэж байна. /Тус хийдийн тэргүүн Б.Чулуунсүрэнтэй хийсэн ярицлагаас/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол Алтайн нурууны салбар Мөнххайрхан уулын ар талд Түвшин нуур, Хар нуураас эх авсан Булган голын хөвөөн дээр байх Булган сумын төвд төвийн дунд хэсэгт голын эрэг дээр байрлана. Сумын төвөөс баруун урагш 20 орчим км газарт сэрүүний нуурын хоолой бий. Сумын төвөөс дээш гол өгсөн 15 км орчимд Дунд жаргалантын аманд хийд байрлаж байна. GPS given for Bulgan Sum Centre (Jargalant)

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1991 оны 6-р сар

Ринчений зураг дах дугаар :
8

Ринчений жагсаалт дах нэр :
Их жаргалантын хүрээ /Булганы хүрээ, Баруун амбаны хүрээ, Дархан гүнгийн хошуу хүрээ, Баруун бэйсийн хүрээ/

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БӨБГ 088

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Манжийн Чүлтэм
Д.Дондов
Цогтын Содовоо

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
2

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 46° 55’  East 091°  05’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Модон байшин гурван өрөөтэй, голын өрөөнд бурхан тахилаа залсан. Хурал номын үйл ажиллагаа явуулахад зориулан тохижуулсан. Зай бага боловч шашин номын үйл ажиллагаа явуулах боломжтой. Хоёр талын жижиг өрөө одоогоор ашиглагдаагүй. Хийдийн өмнө хийдэд шавилан сууж байсан лам нар, хэлмэгсдийн дурсгалд зориулсан хоёр жижиг суварга дотор нь бурхан багшийн хөрөг бий. Хийдийн бурхан шүтээнүүд эртний болон шинэ үеийн аль аль нь байна. Хийдийн гадуур хашаа татсан байна. Гол дуганы хэмжээ 7х15 хэмжээтэй. Хашааны зүүн урд талд чулуугаар овоо босгож голд нь бургас хатгаж уясан. Хийд бүх талаасаа орох хаалгатай. Хийд ерөнхийдөө засвар хийхээр болсон байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Б.Чулуунсүрэн / Баян-Өлгий аймаг, Булган сум, Дашчойнхорлин хийдийн тэргүүн лам/
Б.Галариг /Баян-Өлгий аймаг, Булган сум, Дашчойхорлин хийд уншлагын лам/

Хэдэн фото зураг авсан :
17

Зураг авсан огноо: он :
2007-07-22 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
БӨБЛ 087 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-22

Тэмдэглэл :
Алтайн урианхайн долоон хошууны Дархан бэйсийн хошууг их хүрээ буюу Дашчойнхорлин хийдийн нэрийг өвлөн авчээ. Энэхүү хийдийг сэргээн засварлах үйлсэд зүтгэсэн Чүлтэм, Содов, Дондов нар залуудаа Жаргалантын хүрээнд шавилан сууж байжээ. 1937, 1938 оны үед амьдарч байсан хүмүүс. Тэд 2000 оны үед өөд болцгоосон. 4Д. Хурал номын үйл ажиллагаа тогтворжиж байгаа Бурхан багш, Майдар зэрэг бурхан , шүтээнийг залсан. Өмнө хүрээнд сууж байсан лам нар санаачлан бурхан тахилын зүйлсийг залсан. 2000 онд гурван өрөөтэй модон дуган барьж ашиглалтанд оруулсан. 2-3 хүүхдийг хийддээ суулгаж уншлагатай болсон.

Хүснэгтийн дугаар :
БӨБЛ 087

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map

Scans

Site plan drawn by surveyors