Ганданчойнхорлин хийд

Сүм хийдийн нэр : Ганданчойнхорлин хийд

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Гурван сайхан сум

Товч түүх


Дундговь аймаг Гурвансайхан сум. Шинэ Ганданчойнхорлин хийд. Монголын нэн шинэ түүхийн эхэнд буддын шашин дахин дэлгэрсэн 1990-ээд оны эхээр шинэ хийд байгуулах тухай сумын сүсэгтэн олны дунд санаачлага гарч Д.Гончигжав, Тавхай нарын 18 өвгөн ламтайгаар цагаан морин жилийн /1990он/ намрын адаг сарын 22-нд монгол гэрт анхны хурлаа хийж эхэлжээ. Тус хийдийн анхны хамба нь Баруун Чойрын хийдэд шавилж Зава Дамдины шавь явсан Гончигжав лам , дэд хамба нь мөн Чойрт цуг сууж байсан Тавхай лам, унзад нь Д.Дамбийням гэдэг өвгөн лам байжээ. Үүнээс хоёр жилийн дара буюу 1992 оны 10-р сарын 20-иор одоогийн цогчин дуганыг барьж ашиглалтанд оруулснаар хурал номын үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн. Одоо тус хийд 18 ламтай, өдөр тутмын болон сар жилийн хурал хурдаг. Өдөр тутмын цогчин уншлагаас гадна сарын шинийн арван таванд Махагал, 29-нд сахиус хурна. Жилийн хаврын тэргүүн сарын 1-15 нд ерөөл, зуны эхэн сарын 25-нд арван хангал, зуны дунд сард сайхан Гомбо , бурхан багшийн дүүйцн өдрүүдээр ерөөл магтаал, намрын эхэн сард хайлан хурж майдар эргэдэг. Цогчин дуганын хоёр талд хоёр суварга байх ба нэгдүгээр суваргыг 1995 онд анхны хамба Д.Гончигжавын дурсгалд зориулж босгосон ба хоёрдугаар суваргыг 2000 онд дэд хамба агсан М.Тавхайн гэгээн дурсгалд зориулж үр ач, шавь нар, сүсэгтэн олон хамтран босгожээ. Цогчин хурлын үеийн жандагийн өглөгөөсөө манз цав хүртээж дүйцэн өдрүүдийн лам нартаа цэд олгох байдлаар лам нартаа урамшуулал олгодог ажээ. 2006 онд Гандантэгчилин хийдийн хамба Д.Чойжамц ламтан , БШИС-ын захирал Ш.Сонинбаяр гавж нар тус хийдэд морилжээ. Тус хийдийг чойрын гүн ухаантан Зава Дамдины хоёр шавь Гончигжав, Тавхай нарын лам хуврагууд санаачилж үүсгэн байгуулсан болоод тэр үү Чойрын ном ялангуяа чогууд, Зава Дамдины зохиосон номуудыг их уншдаг, уншлагын дэг жаяг ая дан нь хүртэл Дэлгэрийн Чойртой их төстэй гэгддэг ажээ. Ганданчойнхорлин хийд нь тус сум орны нутаг дэвсгэрт байсан ямар нэгэн хүрээ хийдийг сэргээж байгуулаагүй бөгөөд одоогийн байдлаар сүм хийд материаллаг бааз лам нарын тоо чанар, хурал номын цар хүрээ нь боломжийн түвшинд хүрч үйл ажиллагаа нь тогтворжсон хөдөө орон нутгийн хийдүүдийн нэг ажээ. Энэ хийдэд мөн л сүм хийдүүдэд нийтлэг байдаг санхүү эдийн засгийн чадавхи , орлогын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх бэрхшээлтэй асуудлууд тулгардаг ажээ. / Ганданчойнхорлин хийдийн хамба 81 настай Х.Равжаа, дэд хамба Ц.Хүдэрчулуун нартай хийсэн ярилцлагаас. 2007.07.23/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Гурвансайхан сумын төвд оршино.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 temple opened 1992

Ринчений зураг дах дугаар :
744

Ринчений жагсаалт дах нэр :
Их жасын хийд, Уул мамбын хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ДУГС 050

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Д.Гончигжав хамба лам
#001 хавсралтыг үзнэ үү..
М.Тавхай дэд лам
А.Гэлцэндорж унзад
Д.Дамбийням унзад

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
6

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн хурна.

Сар тутмын хурал: Шинийн 15 нд магтаал, шинийн 29нд сахиус тахина.

Жилийн хурал: Цагаан сарын ерөөл шинийн 15-ныг хүртэл, зуны эхэн сарын 25нд арван хангал, наадмын дараа Майдар эргэх ёслол болно. Сайхан Гомбо шашны тэмдэгл

GPS хаяг :
North 45° 32’  East 107°  02’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1995 онд Д.Гончигжавын дурсгалд зориулан суварга босгосон байна.2000 онд М.Тавхай ламын дурсгалд зориулж суварга босгосон. In the courtyard the two stupas stand on the left of the temple and to the north. In the right handside south corner there is a platform used for calling monks to ceremonies (Büreenii shat) and in the left handside south corner a big prayer wheel. There are other smaller prayer wheels in front of the stupas and by the temple wall. In front of the temple there is a big incense vessel (boipor) that was brought here from the site of Guchin Jas. There is also a round symbol of the ten Sanskrit letters. A Namjvandan was also found there and is now on the roof of the temple. Reading texts/prayers at the request of individuals is done for fixed prices in this monastery. The list of texts with prices is on the right as one enters the temple. There are four ovoos on the four sides outside the monastery fence.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Х.Равжид Тус хийдийн хамба лам Дундговь аймаг, Гурван сайхан сумын төв, Ганданчойнхорлин хийд.
У.Хүдэрчулуун Дундговь аймаг, Гурван сайхан сум, Ганданчойнхорлин хийдийн дэд хамба

Хэдэн фото зураг авсан :
21

Зураг авсан огноо: он :
2007-07-03 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ДУГС 051 ATSF Ж.Содном Гурван цагийн түүхтэй Гурван сайхан нутаг минь Ном Хуудас : 117-119, 34-35 0000-00-00 Улаанбаатар Д

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-03

Тэмдэглэл :
5г. үргэлжлэл: Уншлага, ая дан Зава Дамдингийн дэгийн дагуу явагддаг. Зава Дамдиний зохиосон номыг хурдаг. For more details on this temple see ДУГС 051 AM.pdf Мөн холбоосууд ДУГС 054 Тавьны хийд, Ринчений 745

Хүснэгтийн дугаар :
ДУГС 051

судалгааны баг :
Team: Д

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map