Тэсийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Тэсийн хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
112
Ринчений жагсаалт дах нэр :
Тэсийн хүрээ /Дүүрэгч вангийн хүрээ-Дашлин /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Цэцэрлэг сум 2-р баг Амарын дэнж хэмээх газар
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Дүүрэгч Вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг. Тэсийн хүрээ./Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум. Дүүрэгч вангийн хүрээ./ Одоогийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2-р багийн нутагт Амарын дэнж гэдэг газарт байсан Тэсийн хүрээ нь тухайн үеийн Засагт Хан аймгийн ДҮҮРЭГЧ ВАНГИЙН хошууны гол хүрээ хийд байжээ.Тус хүрээний анхны суурийг 1784-1802 оны үед 4-5 гэр дугантай тавьж хурал хурж байгаад 1820 онд хошуу ноёны хөрөнгөөр Чойрын дуганыг барьжээ. 1922 оны үед тус хүрээ нь 6 аймаг, 17 дацантай, нийт том жижиг нийлсэн 29 сүм дугантай, 1500 орчим лам шавилан суудаг томоохон хүрээ болжээ.Амрын дэнжид Хотгойдын аймгийн 2 дуган, Тоос, Дүнгээ, Сангай, Гол, Цээж аймгууд тус бүр нэг нэг дугантай байв. Хүрээний хамгийн том барилга нь ноёны ногоон орд хэмээх 2 давхар том модон байшин байсан ба Шүтээний, Жүдийн, Зурхайн, Гүнрэгийн, Жаччивлингийн, Чойрын, Мамбын, Чогчин, Голын ордны, Дарь эхийн, Ганжуурын, Нүгннэйн, Дуйнхорын, Гэсэрийн гэх мэт дугануудад тогтмол хурал ном хурж байжээ. Тэсийн хүрээний Дорчингийн Доромын 102 цам гардаг байсан ба цамын бүх дэг ая данг Зундуй гэлэг хүн зохиожээ.: Дүүрэгч вангийн хошуунд 10 хангалын нэг Сэндэн гэдэг шүтээнтэй байсан ба Шүтээний дуганд Сэндэн шүтээн босоо хүнээс том 180 см орчим арслан толгойтой модон бурхан байжээ.Бага шүтээн нь гуулиар бүтээсэн 60 см орчим өндөртэй бурхан багш байсныг сүсэгтэн олны гар дамжиж явсаар 1990 онд одоогийн Дашлин дуганад залжээ. Чогчин дуганад өглөө бүр уншлага хийж ном хурна. Гүнрэгийн дуганад гүнрэгүүд, Жүд, Дуйнхорын дуганад Дэмчиг, Жигжид, Санжчогсом, Сундуйн жүд, Дамцагийн жүд, зэрэг ном үзэж дуусгаад Дүнчидийн нямба хийдэг байв. Дарь эхийн дуганад Цагаан, Ногоон дарь эх, Дарь эхийн чог, Дарь эхийн нүгнээ мандал шиваа хурдаг байв. Тэсийн хүрээнд онцгой эрдэм чадалтай гавж, гүүш, бандида цолтой хүмүүс цөөнгүй байжээ. 19-р зууны эхэн үед Цамбажав гэдэг лам Лхаст очиж ном нийлэн бандида цолыг авч байжээ. Мөн Ванчин /Дүйнхэр даа лам/ гэдэг эрдэмтэй лам 9 хэл бичиг мэддэг, гүүш цолтой, 1920-иод оныг хүртэл энэ хүрээний хамба байв. Жалханз хутагт болон Хотгойдын хошууны том лам нар ихэнх нь тэр хүний шавь байжээ. 1930-аад оноос сүм хийд лам нарын эсрэг авч явуулсан бурангуй арга хэмжээний үрээр 1937 оны 3-р сард тус хүрээний сүүлчийн хамба Чойжинжав тэргүүтэй том мяндаг тушаалын 30 шахам лам нарыг хомроголон баривчилж бусад лам нарыг албадан тарааснаар хүрээ хийд эзэнгүйджээ. Ийнхүү нэгэнт эзгүйрсэн хүрээний сүм дуган, бурхан тахил,судар номыг 1938 оны 2, 3-р сарын орчимд шатаан устгажээ. Харин энэ үеэр хүрээний шүтээн зурмал Сэндэм, бага шүтээн зэргийг сүсэгтэн олон /тоншин хочит Лхамсүрэн зэрэг хүмүүс/ нууж авч үлдсэн нь эдүгээ тус сумын Дашлин хийдэд залагдаж байна. Тэсийн хүрээ нь Б. Ринчений редакторлож 1979 онд хэвлүүлсэн БНМАУ-ын Угсаатны зүйн атласны сүм хийдийн бүртгэлийн 112-рт бүртгэгдсэн байх ба одоо уг хүрээний туурь Цэцэрлэг сумын 2-р багийн нутагт сумын төвөөс дээш /баруун тийш/ 21 орчим км зайд байна. Тууриас өмнө зүгт 1 км орчим зайд Тэсийн гол урсах ба туурийн баруун талд Улаан эрэг, зүүн талд Зуун модны гол, хойд талд Хүүхдийн овоо байна. Туурийн гол төв хэсгээс авсан GPS –ийн хэмжилтээр хойд өргөрөгийн N 490 30.140’ зүүн уртрагийн Е 0970 36.009’ солбицолд байрлах ба 3 суварганы ором 20 орчим сүм дуганы туурь ажиглагдах ба энэ дотроос Чогчин тэргүүтэй 3 том дуганы туурь илүү тод мэдрэгдэнэ. Тэсийн хүрээний хурал номыг сэргээх ажил нутгийн олны дунд 1990 –ээд оноос эхэлж өрнөн сүсэгтэн олондоо ойртох зорилгоор сумын төв дээр Дашлин нэртэй чогчин дуган байгуулан хуучин хүрээний сахиус шүтээнийг залж 1991 оны 08-р сард анхны хурлаа хурснаар Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны гол хүрээ болох Тэсийн хүрээний хурал номын үйл ажиллагааг сэргээж эхэлжээ. Холбогдох эх сурвалжууд: 1. Ж. Банзрагч. Б. Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ, 2004. 2. С. Лхагва. Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх. УБ, 1997. 3. Хөвсгөл аймгийн лавлах толь. УБ, 2004. 4. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат өндөр настан С.Дугар гуайтай хийсэн . ярилцлага. 2007.06.07. 5. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дашлин хийдийн ловон лам Н. Ганбаатартай хийсэн ярилцлага. 2007.06.07.
Байршлын тайлбар :
Цэцэрлэг сумын төвөөс дээш 2-р багийн нутагт төвөөс 21 км-т орших Амарын дэнж хэмээх газар энэхүү хийдийн туурь оршино. Тал хээрийн бүсэд байх ба өмнө талд Тэсийн гол 1 км орчимд, баруун талд Улаан эрэг, зүүн талд Зуун модны гол байна. Туурийн баруун өмнөд талд 3-4 км т тахилгатай хүүхдийн овоо оршино.
GPS хаяг :
North 49° 30’ East 097° 36’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Суварганы ор, хорь орчим сүм дуганы туурь байгаагаас гурван дуганы туурь нилээд тодорхой ба бусад нь ихээхэн баларсан. Ерөнхийдөө шороон далан зарим суурийн чулуугаар хүрээний туурийг баримжаална.
Сүм хийд байгуулагдсан он :
1784 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ХӨЦЦ 007
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн сүсэгтэн олон - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1998 оны 8-р сар - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
1500-д лам
Тэмдэглэл :
Хүрээ байгуулах газар шилжин явах хүмүүс Тэсийн голын арын дэнжид хүүхэд чулуугаар байшин барьж тоглож байсныг бэлэгшээн хүрээ хийдийн шаваа энэхүү Амар хэмээх чавганцын гадаа тавьжээ. Амар гэдэг үг нь Санскритаар "Мөнх" гэсэн үг ажээ.
1922 оны байдлаар Тэсийн хүрээ нь 6 аймаг 17 дацантай байсан бөгөөд 29 сүм дуганатай байв. Олон арван мянган мал өргөл буяны эд зүйлсийг агуулсан 35 жас байжээ.Хамгийн том ноёны ногоон орд хоёр давхар байшин байв. Шүтээний,Жүдийн, Зурхайн,Гүнрэгийн,Жанчивлангийн, Чогчин хоёр дугана байсан. Чойр,Мамба, Цогчин, Ганжуур, Нүгнээ, Дарь Эх, Дүйнхор, Гэсэрийн гэх мэт дуганууд үйл ажиллагаа явуулж байв. Мөн жил бүр Чойжоон Дорчингийн доромын 102 цам тоглож байв.
Хүрээний хамгийн сүүлчийн хамба нь Ванчин гүүш гэж /9 хэл бичиг мэддэг /эрдэмтэн хүн байжээ.
Хүснэгтийн дугаар :
ХӨЦЦ 027
судалгааны баг :
Team: Г
Лувсангийн Чимэдравдан
Аман түүх
Дугар
Аман түүх