Данзанравжаалин
Read in English
Сүм хийдийн нэр :
Данзанравжаалин,Хярхан харуулын хийд,Хорхногийн мөргөлийн сүм,
Ринчений зураг дах дугаар :
528
Ринчений жагсаалт дах нэр :
Хярхан харуулын хурал
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Дадал сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Хөвчийн Жонон Вангийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Дадал сумын Хярхан харуулын хийд Хярхан харуулын хийд буюу Данзанравжаалин хийд нь Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, ойн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Ногоон дов хэмээх газарт, баруун талаараа Шар горхи, Ногоон горхи, зүүн талаараа Галттайн гол, урдуураа Хүрэн өндөр овоо, баруун урд талаараа Хөх өндөр уулаар хүрээлүүлэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дашдаржаалин хийд буюу Харуулын хийд нь Галттайн Бугун хэмээх газар Монголын 9-р онд байгуулагдсан бөгөөд Цогчэн дуган , нэг дацантай, 27 ламтай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Хорхног гол / Хёрхон харуул /-ын эсгий гэр, мөргөлийн газар 1917 оны үед Оросоос нүүж ирсэн хамниган, буриад хүмүүс модон сүм барьж өргөжүүлсэн боловч шатаж Галттайн голын адаг Ногоон дов гэдэг газар модон дуган шинээр барьж Данзанравжаалин хийд байгуулж халх, цөөн тооны хамниган, буриад лам нар хурал хурдаг болсон байна. 1937-1938 онд лам нарыг баривчилж сүмийг хааж дуганыг зөөж Дадал сумын улаан булан болгон соёл олон түмний ажил явуулдаг болсон ч уг барилга 1955 онд шатжээ. Холбогдох эх сурвалж: Гомбодорийн Цэрэндоржийн ярилцлага (1931 онд төрсөн Хэнтий аймгийн Дадал сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Ойн бүсэд: Баруун талдаа Шар горхи,Ногоон горхи,Ногоон нуурын урд дов,Ногоон довд,зүүн талын гол Галттайн гол ,Урд хүрэн Өндөр гэдэг овоо байна. Энэ нутгийнхан шүтэн тахидаг.Баруун тал Хөх өндөр уултай.Сумын төвөөс баруун хойшоо 60 км-т оршино.
GPS хаяг :
North 49° 05’ East 111° 08’
Нийт газрын хэмжээ :
Side1: 10 Side2: 10 Side3: 8 Side4: 8 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Овгор чулуу түүнийг хүрээлсэн энд тэнд үлджээ.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Тэмдэглэл :
Ганц дөрвөлжин модон дугантай Буриад, Хамниган,Халх лам нар холилдон суудаг байсан.Энэ байрандаа сүүлд суусан.
Хүснэгтийн дугаар :
ХЭДЛ 096
судалгааны баг :
Team: Ж