Галширын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Галширын хийд,Хужиртын хийд,Ганданшадавдаржаалин,

Ринчений зураг дах дугаар :
510

Ринчений жагсаалт дах нэр :
Галшарын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Галшар сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Бишрэлт вангийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Галшар сумын Хужиртын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт, хуучин Галшар сумын төвд, Хонгор ухаагийн зүүн талд, Цацагт ухаагийн хойно, Тэгш уулын баруунд Хужиртын хийд буюу Галшарын хийд байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд сүм дуган 33, гавж 36, аграмба 27 нийлсэн 424 ламтай, тэмээ 15, адуу 309, үхэр 76, хонь 374, ямаа 17-тай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Ганданшадавдаржаалин буюу Хужиртын хийд нь Голбог, Дайчин отог, Бага хардэл отог, Гол отог төвдөөр Дамчаалин, Даржаалин, Дэмчиглин, Дашлин гэсэн дөрвөн отгийн дуган, гол Цогчэн, Чойр, Тэгчинлэн, Жүд, Зурхай, Манба гэсэн 10 гаруй дугантай, 1000 ламын данстай хийд байсан. Уг хийдэд цагаан сарын шинийн нэгнээс эхлээд 15 хоног ерөөл, зуны адаг сарын 10-нд Аравны Ганжуур, сар бүрийн 18-нд Санжид чого хурдаг. Аймгуудын хурал жилдээ 10-аад хоног хурдаг хуралтай байсан. Чойр дацан 4 удаа сарын хуралтай, 2 удаа 20 хоногийн хуралтай, 2 удаа 15 хоногийн хуралтай байсан. Манба дацан дүлцэнтэй байсан. Зуны адаг сарын10-нд Ганжуур хураад 11-нд Майдар эргээд, 11-ээс эхлээд Маанийн бүтээл 7 хоног хурдаг байжээ. Хийдийн мяндагтангууд нь Яндаг цорж , Дамдингомбо цорж, Наваан нар байсан. Холбогдох эх сурвалж: -Сандуйн Наваандагвын ярилцлага (1915 онд төрсөн Хэнтий аймгийн Галшар сумын өндөр настан) -Дамбаринченгийн ярилцлага(Хэнтий аймгийн Галшар сумын өндөр настан) -Ишдоогийн ярилцлага (1919 онд төрсөн Хэнтий аймгийн Өндөрхаан сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Хэнтий аймгийн Галшар сумын хуучин Галшар сумын төвд, баруун талд Хонхор ухаа,урд Цацат ухаа,зүүн талд Тэгш гэдэг уул бий. Тэгш уулыг тахидаг байсан.

GPS хаяг :
North 46° 37’  East 110°  39’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн тууринд шинэ сүмийг сэргээсэн.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХЭГЛ 054

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Тогоо - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Үүжриймятав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Жаргал - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гэндэнжамц - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : Not recorded - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
424 in 1934-38

Хүснэгтийн дугаар :
ХЭГЛ 054

судалгааны баг :
Team: Ж

Сандуйн Наваандагва


Аман түүх

Ишдоо


Аман түүх

Дамбаринчен


Аман түүх

Газрын зураг :