Доржсэмбийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Доржсэмбийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
479

Ринчений жагсаалт дах нэр :
Дорж сaмбийн хийд /Зоригт бэйсийн хүрээ, Зоригт ноёны өргөө, Дашбалбарын өргөө/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Баянмөнх сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Зоригт бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Баянмөнх сумын Доржсэмбийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт, тал хээрийн бүсэд,сумын төвөөс баруун хойд зүгт 14 км-т,Тахилгат овооны энгэрт, Хэрлэн голын хойд эрэгт уг хийд оршиж байжээ. Уг хийдийг Доржсэмбийн хийд, Зоригт бэйсийн хүрээ, Зоригт ноёны өргөө, Дашбалбар өргөө гэж нэрлэдэг байсан байна. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Доржсамбай хийд буюу Зоригт бэйсийн хийд нь Өлзийт хуст хэмээх газар байсан ба 12-р оны зуны тэргүүн с арын шинийн 4-нд Хувилгаан цорж лам Галсансанж, Чүлтэм, Лувсандорж, Пүрэв нарын санаачилгаар анх байгуулагдсан. Сүм дуган 1, нэг гавж 46 ламтай, нэг жастай гурван тэмээ, зургаан адуу, гурван үхэр, зургаан хоньтой байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Өлзийтийн хошуун дээр Жодын хурал хурдаг Доржсэмбийн хурал гэж байсан. Холбогдох эх сурвалж: -Норовын Лувсанцэрэнгийн ярилцлага(1914 онд төрсөн Хэнтий аймгийн Баянмөнх сумын өндөр настан.)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Тахилгат овооны урд энгэрт Өлзийт хошууны нутаг Хэрлэн голын хойд хөвөөнд Баян-мөнх сумаас баруун хойд зүгт 14 км-т хийдийн туурийн зүүн урд шанд бий.

GPS хаяг :
North 46° 56’  East 109°  35’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдсэн туурь байхгүй. Тус сумын харъяат малчин Амгалангийн зааж өгснөөр олсон.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ХЭБМ 043

судалгааны баг :
Team: Ж

Норовын Лувсанцэрэн


Аман түүх

Газрын зураг :