Цантын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Цантын хийд,

Ринчений зураг дах дугаар :
525

Ринчений жагсаалт дах нэр :
Цамтын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Батноров сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Сүжигт бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Батноров сумын Цамтын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг, тал хээрийн бүсэд, Цант уулын энгэрт, сумын төвөөс зүүн зүгт 36 км-т, Цогт өндөр уулын баруунд, Урд, Хойд Бэлчир уулсын зүүнтээ, Харгана хөндийн хойно, Уртын голын хөвөөнд Цантийн хийд нь оршин байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Энэ хийд нь Дашчойнхорлин хийдийн харъяа Цантын хурал хэмээн алдаршсан бөгөөд нэг дацантай байсан. 1937 онд лам нар үгүй болсон учир хаагдсан гэсэн мэдээлэл тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Цамтын хийдийг 1926,27 оны үед Сандагийн Гэлэн гэдэг хүн санаачлан байгуулсан бөгөөд Минсаа Нинжид сахиустай, Мамын цам гардаг, зодын хуралтай, төвд маягийн гурван модон дугантай, зодоч эмэгтэй лам нар олонтой улааны урсгалын хийд байжээ. Хийдийн их лам нь Чүлтэм гэлэн, Санжаа гэлэн, гэсгүй нь Нуваанжамба гэж хүн байжээ. Холбогдох эх сурвалж: -Батноров сумын түүхэн товчоо, Н. Лувсандорж, Б. Өлзийсайхан, Улаанбаатар 2003 он - Намсрайн Гэндэнгийн ярилцлага (1928 онд төрсөн Хэнтий аймгийн Батноров сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Цант уулын энгэрт зүүн талдаа Цог-Өндөр уул,баруун талдаа Урд, Хойд, бэлчир уулстай.Урд талаараа Харгана гэдэг хөндий Уртын голын хөвөөнд Цант уулыг тахидаг.Сумын төвөөс зүүн зүгт 36 км-т оршино.

GPS хаяг :
North 48° 06’  East 111°  48’

Нийт газрын хэмжээ :
Side1: 11 Side2: 8 Side3: 5 Side4: 5 Side5: 6 Side6: 5

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн зарим суурь тодорхой үлдсэн.Гол дуган болон бусад дуганын суурь ,жас ,суварганы нэрлэж болох 7-9 ширхэг туурь байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ХЭБВ 110

судалгааны баг :
Team: Ж

Намсрайн Гэндэн


Аман түүх

Бадамын Чойжил


Аман түүх

Газрын зураг :