Өөлдийн шар сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Өөлдийн шар сүм,Шар сүм,
Ринчений зураг дах дугаар :
30
Ринчений жагсаалт дах нэр :
Өөлдийн шар сүм, Өөлдийн түгээмэл амаржуулагч
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Ховд
Сум :
Ховд хот Жаргалант сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Чандмань уулын аймаг, Жаргалант сум
Товч түүх :
Ховд аймгийн Жаргалант сум буюу Ховд хот. Өөлд, Мянгад хоёр хошууны дунд харьяалалтай“Ховдын шар сүм” Эдүгээ Ховд аймгийн төвийн баруун хойд хэсэгт байдаг Ховдын шар сүм нь 200 шахам жилийн түүхтэй бөгөөд анх 1760-аад оны үед Манжийн эзэн хаанаас санаачлан Түгээмэл Амаржуулагч хэмээх сүмийг барьж эхэлсэн нь Ховдын шар сүмийн эхлэл байжээ. Уг сүмийг анх барьж үүсгэсэн тухай Монгол Улсын Үндэсний Түүхийн төв архивт “... Тэнгэрийн Тэтгэсний гучиннэгдүгээр /1766/ онд гал нохой жил Манжийн хаан сангаас түм илүү лан мөнгө гаргаж сүмийг эхэлж бариулан “Түгээмэл Амаржуулагч” хэмээн нэрлэж Өөлдийн гэлэн Дондогоор лам талбижээ.Мөн Өөлд Мянгадын хошуунаас хоёр дэмч гаргаж туслуулан, сул лам 364 хүнээр тоо тогтоож түмэн өлзийн номыг үүрд уншихаар бодож, мөн сүмд Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагт, Сайн ноён хан аймгийн Нар Банчи хутагтыг ээлжлэн суулгаж шашин хурлын үйлдвэрийг эрхлүүлэхээр тогтоожээ.Гал гахай жил /1767/ онд Жалханз хуцтагтаар сүмийг тэргүүлүүлэн “Түгээмэл Амаржуулагч” сүмийн тэмдэг хэмээх Монгол үсгийн тэмдэг бариулан бүх лам нарыг захируулж суулгав.Мөн онд Хуувийн сайд Жалангагийн газраас Халхын аймгуудаас дөрвөн зүйлийн мал дайчлан явуулж гурван жил үржүүлж адуу тэмээ үхэр хонийг сүмийн жас болгож өсгөөд уг эх малыг хойш буцаасан зүйл буй” Мөн сүмийн хөшөө чулууны бичигт: “Сайнаар зохицож дайныг байгсан /зогсоосон/-д баясалцаж, сааралгүй тарианы үйлдвэрийг хичээгтүн.Үүнээс хойш соёлд хандсан тулд хүмүүн үржиж үүрд аж төрмуй...” гэсэн эх бичмэл баримт хадгалагдаж байна. Ховдын шар сүм нь энэ хязгаар нутгийн шашин номын төв байгаад зогсохгүй Манжийн эрхшээлийн үе ялангуяа Богд хаант Монгол улсын үед баруун хязгаарын нийгэм улс төр засаг захиргааны томоохон төв байжээ. Богд хант Монгол улсын үед энэ сүмд Богдын засгийн газрын шийдвэрээр Жалханз хутагт Б.Дамдинбазар, Нар Ванчин гэгээн С. Пүрэвжав нар томилогдон сууж байсан нь зөвхөн шашин номын үйл эрхлэх бус цаанаа баруун Монголын хязгаар нутгийн тусгаар тогтнолыг хамгаалах Ховдын хязгаар нутгийг түвшитгэн төвхнүүлэх улс төрийн зорилго агуулгатай байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Жаргалант сумын өндөр настан Дамдин гуайтай хийсэн ярилцлагаас
Байршлын тайлбар :
Ховд хотын баруун хойт талаар урсах Буянт голын ар хөвөөд Өөлдийн шар сүм байрлаж байсны туурь бий. Алтайн нурууны нэгэн салбар болох дархан цаазат Хөх сэрний нуруунаас эх аван урсаж, Ховдын голд цутгана. Энэхүү Буянт голын эхэнд байна. Буянт голын хөндий харьцангуй нам дор газар юм. Буянт голын өмнөд эрэг дагуу Ховд хот байрлах болохоор Өөлдийн шар сүм , хот хоёрын хооронд 10 орчим км газар буй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн баруун Монголын хамгийн том суурин газар Ховд хотын дэргэд Шар сүмийг байгуулжээ. Ховд хот эдүгээ баруун бүсийн тулгуур хот болно хөгжиж байнга 30,000 илүү хүн аж төрж байна. Ховд хотын Шар сүмийн туурийн ар талаар Дархан цаазат Хөх сэрхийн нурууны салбар уулс үргэлжилнэ. Ойр хавьд тахилга, тайлга хийж байсан ор мөр үгүй. Буянт голоос өөр гол мөрөн, нуур цөөрөм байхгүй бөлгөө.
GPS хаяг :
North 48° 01’ East 091° 36’
Нийт газрын хэмжээ :
Side1: У60 Side2: Ө60 Side3: 15: Side4: :30 Side5: 10: Side6: :25
Сүм хэвээрээ үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Шар сүмийн туурин дээр сүм, дугануудын хуучин барилгуудын туурь нэлээд тодорхой үлдсэн байна. Гэхдээ голын эргийн ойролцоо элсэрхэг хөрсөнд байрлаж байсан учраас ихэнх газар нь туурь ул мөр төдийлөн тод биш зөвхөн байшин барилга байсны ул, нураасан тоосго, шороо, тэдгээрийг малтаж төнхсөн үлдэц мэдэгдэнэ. 1990-д оны эхээр хүмүүс сүмийн эдлэл, лам нарын хөөрөг, бурхан тахил булсан гэж ам дамжин яригддаг сүмийн худгийг болоод зарим барилгын туурийг ихэд малтжээ. Тэр малтлагын явцад гарсан бололтой барилгын сууринд байсан болов уу? гэмээр том дөрвөлжин чулуунууд нэлээд буй. Шар сүмийн хуучин туурь нь байшин барилга, лам нарын гэр сууцны буурь зэрэг гурван хэсэгтэй гэдэг нь харахад тод мэдэгдэнэ. Одоогоор сүмийн туурийг сэргээн хамгаалах талаар тодорхой хийгдсэн ажил үгүй. Улам бүр элсний нүүдлээр далдлагдан алга болж байгаа. Харин 1990-д оны эхээр хуучин гол дуганын буурин дээр шинээр сүм барьж сүсэгтэн олонд хэдэн жил үйлчлээд замаас зайдуу хол гэдэг шалтгаанаар барилгыг нураан хотын төв рүү зөөсөн байна. Одоо хуучин туурин дээр овгор шороо нэмэгдэн үлдсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1850-1860 он
1850 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:002
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ХОХХ 075
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Доокоон Дондов - Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Өвгөн лам Соном - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Өөлдийн гэлэн Дондог - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Манжийн Энхамгалан хаан - Ярилцлагын дугаар: 002
Date of Reviving:
Year : 1990 on the site - now destroyed so not surveyed - Number of recorded interview:
Year : 1997 not on site - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
140 орчим лам
100 орчим лам
Тэмдэглэл :
1. Проф.Б.Ринчений бүртгэлд Өөлдийн шар сүм (Түгээмэл амаржуулагч) хэмээн тэмдэглэгдсэн байна. Харин нутгийн ард иргэд Өөлдийн шар сүм, Шар сүм хэмээн нэрлэж ирсэн учир нь сүмийг анх санаачлан байгуулагч, лам нар, сүсэгтэн олны олонхи нь Өөлдүүд байснаас Өөлдийн гэсэн нэр улбаалан хадгалагджээ. Өөлд гэдэг нь баруун Монголын Ойрадуудын дотор багтах нэгэн бүрэлдэхүүн хэсэг, Монгол угсаатны бичил бүлгийн нэр юм. Гэхдээ Шар сүмд Өөлдөөс гадна Ховдын хязгаарын олон угсаатны бүлгүүд болох Алтайн Урианхай, Мянгад, Захчин, Торгуудын хошуудаас лам нар сууж байлаа.
Өөлдийн гэлэн Дондог гэдэг хүн Буянт голын эрэгт шарын шашны сүм байгуулах санаачлагыг 1850 оны үед гаргасныг Манжийн эзэн хаан ихэд дэмжиж, Халхын дөрвөн аймгаас бүхий л хөрөнгө мөнгийг нь гарган өгч бариулсан түүхтэй. Шар сүмийн доторхи заслыг нь “Тансан ламын баруун этгээдэд зорчсон нь" зохиолын үйл явдлаар чимэглэсэн ихэд гоёмсог байжээ. Ахмадууд Монголд өөр тийм сүм байгаагүй гэж ярилцдаг.
ХОХХ-075 –д үзнэ үү
Түүхэн газрын тууринд үлдсэн барилгын үлдэц сууриас хамгийн том нь ийм хэмжээтэй буй. 1. Хожим шинэ сүм бариад нураасан туурь. 2,3. Түүхэн газрын зүүн талд өндөрлөг газар байгаа туурийн хэмжээнээс хамгийн том нь эдгээр нь юм.
Ховд аймгийн музейд авсан зурагнууд тусгай тайлбартайгаар байгаа болно.
Хүснэгтийн дугаар :
ХОХХ 076
судалгааны баг :
Team А