Допанлин хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Допанлин хийд,

Ринчений зураг дах дугаар :
586

Ринчений жагсаалт дах нэр :
Эрх Жанжингийн хошуу хийд /Эрх гүнгийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Түвшинширээ сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Допанлин хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс хойд зүгт 35 км-т, Алтан булаг гэдэг газарт Допанлин хийд буюу Эрх жанжингийн хошуу хийд оршиж байсан. Туурийн баруун хойно нь Тасгана овоо, Чойрын овоо , баруун талдаа Алтан булаг гол, хойноо тахилгатай Малгар уул, зүүн талдаа Дэлгэрхаан уул, зүүн урдаа Амгалант уул, баруун талдаа Хуран хаан гэдэг уулуудтай. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Эрх гүн Пунцагдалайнамжилын хошуунд урьд тушаалын засаг Ванжилжавын үед Тэнгэрийг Тэтгэсний арвантавдугаар (1750) онд Ганжуур ном залж мөн Цогчэн дацан байгуулж жил бүр Ганжуур, Ерөөл зэрэг олон хурал хуруулжээ. Мөн Чойжидын тахилгын ян дан, үндсэн нэрийн сургууль хийжээ. Төр Гэрэлтийн хорьдугаар (1840) онд урьд тушаалын засаг Равдандоржийн үед “Ганданшаддубдаржаалин ” дуган бариулж, Цаннид номын сургууль үйлдүүлжээ. Төр Гэрэлтийн хориннэгдүгээр (1841) онд засан Равдандоржийн үед байгуулсан. Манла дацанд үргэлжийн Манла уншлагатай. Мөн Сацаг дүлцэнгийн сургуультай. Түгээмэл Элбэгтийн гуравдугаар (1853) онд засаг Равдандоржийн үед “Банданмижиддаржалин” хийд байгуулж агь номын сургууль үйлдэж бас Сэндэжигсүмийн дүлцэнгийн ном уншина. Түгээмэл Элбэгтийн тавдугаар (1855) онд мөн засаг Равдандоржийн үед байгуулсан Манба дацан эмийн номын сургуультай. Мөн зургадугаар (1856) онд засаг Равдандоржийн үед Маань-Мэгзэмийн бүтээлийн хурал байгуулжээ. Бадаргуулт Төрийн дөрөвдүгээр (1878) онд засаг Цэрэндоржийн үед Дүйнхор, Намнан-онжан, Гүнрэг хурлуудг Зурхай, шар бичгийн сургууль байгуулжээ. Бадаргуулт Төрийн арвандөрөвдүгээр (1888) онд Пунцаглин дацан байгуулж Ламрин, Лүйжин, бурхан зурах сургууль үйлдүүлэв. Мөн Данжуур номыг жил бүр хурна. Эдгээр хурал номын дацангууд Талбулаг хэмээх газар нутаглан сууна. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Хэнтий аймгийн Өлзийт сумын Малгарын хийд буюу Допанлин хийд нь Малгар хэмээх газар суурьшиж байсан ба 13-р жарны 50-р төмөр хонин жилд Засаг Ванжилжавын зөвшөөрлөөр байгуулагджээ. Уг хийд долоон дуган , Цогчин, Чойр, Жүд, Манба, Дүйнхор зэрэг дацантай. 10 аграмба, 22 гавж нийлсэн 359 ламтай, нэг бархантай, 6 жастай үүндээ нэг тэмээ , зургаан адуу , дөрвөн хонь гэсэн хөрөнгөтэй байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Уг хийд нь 1880 (1756) онд байгуулагдсан ба 1937 оны 11 сарын 20-нд хаагдаж, 1938 онд нураагджээ. Допанлин хийд анх байгуулагдсаны дараа энд тэнд нүүн нутаглаж явсан бөгөөд Модонгийн ард нэлээд суурьшсан байна. Тэр үед эрдэмтэй лам нар их байсан гэсэн ч амьдрал ахуй нь тарчиг байж. Тэгээд газар нутаг нь догшин юм байна лам нар нь эрдэмтэй байж нутаг сэлгэхэд гэмгүй юм байна гээд Алтанбулагийн зүүн ширээ дээр, одооны хийд байгаа Алтанбулагийн баг байгаа газар 1880 аад оны үөд шав нь тавигдаж төвлөрчээ. 500 гаруй ламтай, Гомбо сахиустай, Чойр, Манба, Дүйнхор, Жүд, Цогчэн, Их дуган гэсэн зургаан дацантай, жил бүр гавжийн дамжаа барьдаг хийд байжээ. Хийдийн тэргүүн хамба Шаравын Ёндон-Осор байсан. Хийдийн байгууламжууд нь тоосго чулуу модоор баригдсан бөгөөд Их дуган, Чойрын дуган хоёрыг модоор сүүлийн 2 дуганыг Хятадууд чулуугаар барьжээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Допанлин хийдийн түүхэн хуудас” ном, 2005 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Цэгмэдийн Оргодолын ярилцлага (1938 онд төрсөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Алтанбулаг гэдэг газарт баруун хойно Тасганы овоо Чойрын овоо хойд талдаа Малгар уул, зүүн талдаа Дэлгэрхаан уул, зүүн урдаа Амгалант уул, урд талд Өлзийт уул, баруун талдаа Хуран хаан гэдэг уултай сумын төвөөс хойд зүгт 35 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 12’  East 111°  48’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Сүм хийд байгуулагдсан он :
1880-д он
1756 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:Сүхбаатар аймаг Түвшинширэ

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
СБТШ 032

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Д.Ёндонжунай - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Данзанням - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Найдан - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Лувсанжамц - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ренчинсамбуу - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Шагдарсүрэн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Б.Шарвсамбуу - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Т.Чүлтэм - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Д.Санбалхүндэв - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Х.Ёндон - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 8-р - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
500 гаруй лам
218 лам

Хүснэгтийн дугаар :
СБТШ 031

судалгааны баг :
Team: Ж

Цэгмэдийн Оргодол


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

СБТШ 031  B025  Ц. Оргодол  Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын "Допанлин" хийдийн түүхэн хуудас  Эвхмэл  0000-00-00  Алтанбулаг    Ж