Хүйтэний хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хүйтэний хурал,

Ринчений зураг дах дугаар :
587

Ринчений жагсаалт дах нэр :
Хүйтэний хурал /Цагаан толгойн хурал, Шинэ тавийн хурал/

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Түвшинширээ сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Хүйтэний хурал Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс урагш 11 км-т, Цагаан толгой гэдэг газарт Хүйтэний хурал суурьшиж байжээ. Хойноо Хүйтэний булаг, зүүн талдаа Унзадын овоо, Хүйтэний овоо, баруун талдаа Баруун салаа, урдаа Цагаан усны овоо, баруун талдаа Зараагийн уул хэмээх газруудтай. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Түвшинширээ сумын Цагаантолгойн хурал нь хоёр дуган, нэг дацан, хоёр ламтай байсан бөгөөд 1938 онд эзэмших хүнгүй болсон тул хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Уг хийд 1871 онд байгуулагдсан ба 76 ламтай байсан. Тус хийд 1 дацан, 1 дуган, 4 жастай байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Цагаан толгой гэдэг газарт хойд талд нь Хүйтэний булаг, зүүн талд Унзадын овоо, баруун талд Бүдүүн салан, урд Цагаан усны овоо, баруун талд нь Зараагийн ус гэдэг нэртэй уул бий. Сумын төвөөс урагшаа 11 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 43’  East 112°  20’

Нийт газрын хэмжээ :
Side1: 1,5 Side2: 5 Side3: 5 Side4: 6 Side5: 7 Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэг ширхэг гэр дуганы чулуун суурь үлдсэн 2-3 ширхэг дөрвөлжин дуганы ул мөр мэдэгдэж байна. Жижиг хурлын газар байжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1871 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : лам багш Жамба,Буджав - Ярилцлагын дугаар: ОНСМ-2

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
76 лам

Тэмдэглэл :
Пүрэвийн Жамъянсодов 1978 онд төрсөн. Сухбаатар аймгийн Түвшинширээ сумын лам уг туурийг зааж өгсөн. Тус хийдэд 1 дацан, 1 дугана, 4 жастай байжээ.

Хүснэгтийн дугаар :
СБТШ 030

судалгааны баг :
Team: Ж

Цэгмэдийн Оргодол


Аман түүх

Газрын зураг :