Аргалантын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Аргалантын хүрээ,Хатавчийн хүрээ,Баруун аргалантын Хатавчийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Түдэвтэй сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Цогтой Вангийн хошуу

Байршлын тайлбар :
Түүхэн газрын хойт талд Ар жаргалантын уулс, баруун талд Таван хумс уул, зүүн талаар Зүүн жаргалантын уулс үргэлжилнэ. Хангайн бүсэд багтах хөвдөрхөг өтгөн ургамалтай. Туурийн баруун өмнө биед Өвөр булаг гэдэг цэнгэг устай жижигхэн булаг бий.Жаргалантын уулаас хойш баруун зүүн талаар нь хагас дугуйрсан байдалтай тогтсон нь уулын аманд байрлалтай учир Ар Жаргалантын аманд Өвөр булгийн дээд талд байрласан байна. Ойр хавьд тахилагтай газар үгүй, суурин газар үгүй.

GPS хаяг :
North 48° 13’  East 096°  56’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 500 Side3: 15:1 Side4: 8,10 Side5: :10, Side6: 11:1

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын байдал алсаас нарийн сайн мэдэгдэхгүй боловч дэргэд нь очиж үзэхэд барилгын туурь, айлуудын буйр буудал байсан газар нь овгор, товгор шороо, чулуун суурь, хашаа хатгаж байсан ул мөр, элдэв төрлийн төмөрлөг эдлэлийн хаягдал, малын яс шагай зэргээр ялгарч сайн мэдэгдэнэ. Түүхэн газарт өргөнөөрөө 40 м, уртаараа 100 илүү метрийн хашаан дотор дөрвөн дугана байсан байна. Дээд талд нь 15х18 м харьцаатай гол цогчин дуганын туурь бий. Үүнийг бидний газарчин Мөнх-Эрдэнэ гуайд нутгийн ахмадууд зааж өгч байна. Гол цогчин дуганаас өмнө цуваа байрлалтай дундах нь цогчин дуганатайгаа харалдаа адилхан 10х10 м хэмжээтэй гурван дугана барилгын туурь байв. Эдгээр дөрвөн туурийн суурь хонхойж голоороо товойн үлдсэн боловч зарим газраараа суурийн хавтгай чулуунууд нь ил харагдана. Туурийн баруун өмнө талд нэг сондгой дотроо гурван жижигхэн тасалгаатай байгаа болов уу гэмээр 11х11 м хэмжээтэй нэгэн жижиг барилгын туурь бий. Зүүн өмнө талд 4х5 м чулуун суурийг нь овойлгосон болов уу гэмээр жижиг туурь түүний баруун дэргэд нь 6 орчим диаметртэй Монгол гэрийн туурь бий. Энэ газар лам нарын хоол унд хийдэг газар байсан гэж үздэг байна. Гол туурийн баруун хойд талд Таван хумст уулын дээд бэлд Бандид гэгээн Чойдогийн Жигмэджанцан /1846-1864 /гэсэн 1.2 м өндөртэй самбар босгожээ. Сураглан үзвэл Түдэвтэйгээс тодорсон ийм нэгэн гэгээн энэ сүмийн орчим төрсөн бололтой юм. Зарим нь тэр гэгээн Аргалантын хатавчийн хүрээнд ном үзэж байсан гэнэ. Туурийн баруун хойд талд лам нарын байр зүүн талаар нь борчуулын буюу хүрээний хаяа дэрлэн суугаа ядуусын хороолол байсан ул мөр бий. Ийм туурийн ул мөр нь энгийн нүдээр мэдэгдэх төдий байдалтай.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:003

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Манжийн эзэн хаан - Ярилцлагын дугаар: 003

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
100 орчим

Тэмдэглэл :
1.Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт сумын төвөөс баруун хойд зүгт хангайн уулсын дунд Баруун Аргалантын Хатавчийн хүрээ гэж байсныг нутгийн хүмүүс сайн мэддэг юм байна. Машинаар хүрэхэд саадгүй газар юм. 2.Проф Б.Ринчений бүртгэлд энэ хүрээний тухай тэмдэглэгдэж үлдээгүй байна. Нутгийн хүмүүс хүрээ хэмээн өгүүлэх боловч чухам шашны ямар байгууллагад хамрагдах нь тодорхой бус. Ямар ч гэсэн тодорхой тооны лам нар сууж шашин номын үйл хэрэг эрхэлдэг, багавтар суурин газар байлаа.

Хүснэгтийн дугаар :
ЗАТТ 036

судалгааны баг :
Team А

Түвдэнгийн Бадамсэд


Аман түүх

Цэдэндорж


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors