Мэнгэтийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Мэнгэтийн хийд,Мэнгэтийн хурал,
Ринчений зураг дах дугаар :
724
Ринчений жагсаалт дах нэр :
Мэнгэтийн хурал
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Хулд сум / Б. Ринченгийн жагсаалтанд Луус сум /
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Товч түүх :
Дундговь аймаг Хулд сум Мэнгэтийн хурал /Манхтын хурал/ Ганданчойнхорлин/ Хуучин Дундговь аймгийн Луус сумын нутагт байсан ба одоо оршин буй газар нутаг нь Хулд сумын харьяалад орсон энэ хурал нь Луус сумын төвөөс баруун урагш 20 км зайд байх Хүрэн овоо хэмээх газарт байна.Уг хурлын байгуулагдсан он цаг үүсгэн байгуулагчийн тухай Үндэсний төв архивийн гар бичмэлийн фондод “...1856 онд харчин өртөөний ардууд занги Гомбожавын удирдлагаар “Юм” зэрэг ном унших хурал байгуулав.28 жил нүүж яваад 1881 онд суурьшжээ.Өртөөний занги хурлыг тэргүүлж явжээ.Намрын эхэн сарын 15-ны өдөр олон хүн цугларч Майдар эргэдэг болой...” гэж тэмдэглэсэн бичмэл эх байна.Мэнгэтийн хурал нь 1935 оны үед хаагдсан бөгөөд энэ нь байршил хурал номын цар хүрээ лам нарын тоо /10-15/ зэргээс үзэхэд байнгын хуралтай өртөө хурал байжээ.
Байршлын тайлбар :
Б.Ринчен: Хүрэн овоо, Майдар: Мэнгэт
Хулд суманд бий. Луус сумын төвөөс баруун урагшаа 20 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 25’ East 105° 05’
Нийт газрын хэмжээ :
Side1: У100 Side2: Ө 70 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:Гончиг ламын ярилцлага
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
80 лам
86 лам
120 лам
Тэмдэглэл :
Мэнгитийн хийд
Хоёр дуганатай Мэнгитийн хийд гэж өртөө жасын бурхны шашны ном хурлын газруудад эрдэм мэдлэгийн охь манлай болсон олон арван хуврагууд шавилан сууж байсны дотор судас бариж, эм найруулах ухаанаараа богдын хүрээнд гайхагдан бишрэгдэж байсан Цэвэгжав маарамба мөн гавж Д.Жигмэдсамба, Лувсанжамба, гэвш Х.Гомбо, Цагаан гэлэн нарын алдарт мэргэдүүд байсан ба эдгээрээс хурц түргэн ухаантай Падма гавжийг анхлан баривчилснаар хэлмэгдүүлэлтийн сүүдэрт өртсөн билээ.
Мөн Номонгийн Лувсандорж гэж Олдохын хийдийн алдартай маарамба лам байсан Ранжүн багшийн гарын шавь болох энэ хүн Хулд сумын нутаг Могойт гэдэг газар төрсөн аж. Номт Төвд рүү явж ном үзсэн цөөхөн хүний нэг нь бөгөөд түүний шавь Шашны Их Сургуулийн захирал, номч мэргэн гавж Ш.Сонинбаяр "Багштанг Далай ламтай уулзаж байхыг харсан Эртний Төвд хэлээр мэндчилж нилээд зүйлийг ярилцацгаасан". Далай лам Энэ их эрдэмтэй хүнийг шинжлэх ухааны судлалын ажилд хүчийг нь ашиглах хэрэгтэй гэсэн гэдэг.
Хүснэгтийн дугаар :
ДУХД 022
судалгааны баг :
Team: Д
Даржаагийн Гончиг
Аман түүх
Газрын зураг :
Additional Material / Нэмэлт материал
ДУХД 022Байршилын зураг
Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд :
ДУХД 022 | ATSF | П.Нямлхагва | Төгс жавхлант нутаг | Ном Хуудас : 30-31 | 0000-00-00 | Улаанбаатар | Д |