Хорин хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хорин хурал,Хамар хорины хийд,Хорины хийд,

Ринчений зураг дах дугаар :
730

Ринчений жагсаалт дах нэр :
Хорин хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Сайнцагаан сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин бэйсийн хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Сайнцагаан сум Хорийн хурал Сайнцагаан сумын төвөөс урагш 28 км-т Үйзэн вангийн төвийн Хөх овоо хэмээх газарт энэ хурал төвхнөж байжээ.Хорийн хурлын үүсч бий болсон тухай түүхэн баримт эх сурвалж одоогоор олдоогүй бөгөөд нутгийн зарим хүмүүсийн яриагаар 1800-гаад оны эхээр Заваа Дамдин гавьжийн номын багш төвдийн Бэрэйвүн хийдэд олон жил суусан Лувсанбалдансанжаажав гэдэг хүн тус хийдийн суурийг тависан гэж үздэг байна.Энэ хүний дараа тус хийдийг Төвд орноос ирсэн Төвд багш хэмээн нэрлэгдэж байсан лам хүн тэргүүлж байгаад хүрээ хийд хаагдахын өмнө Жигмэд хувилгаан гэдэг хүн хурлыг ахалж байжээ.2 дугантай 40-50 лам байнга сууж хурдаг, энэ хурлын дэргэд мөн 5-6 жижиг шавар байшин байдаг байжээ.Энэ нь лам нарын сууцны байшин байсан бололтой.Хийдийн лам нар зүүн хойно байх Хүүхдийн цагаан овоо , баруун хойноо байх Тахилгат уулын овоог зуны эхэн саруудад тахиж байжээ.Хурлын гол шүтээн нь Улаан Жамсран сахиус байсан бөгөөд сар бүрийн 29-нд сахиусаа тахиж байжээ.Цам байгаагүй харин зуны эхэн сард Майдар эргэж намрын эхэн сард Ганжуур тус тус эргэж байжээ.Тус хурал 1937 оны эхээр хаагдсан бөгөөд энэ үед хурлын бурхан тахил ном судрыг 10 гаруй үхэр тэргэнд ачиж урагш нь зөөвөрлөн зайдуу газарт аваачин шатааж устгасан гэдэг. Хорийн хурал нь сүм дуган лам нарын тоо цөөхөн хэдий ч байнгын хуралтай бас шашин номын зарим зан үйлийг тогтмол явуулж байснаараа цагийн хурал “жалгын дуган” зэргээс харьцангүй том гэж болохоор хурал номын газар байжээ. Лувсанбалдансанжаажав-/19-20-р зуун/ “Хорины хамбо” хэмээн алдаршсан, буддын гүн ухаантан Санжаажав хуучин Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, өдгөөгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүн.Тэрээр цаст Төвдийн оронд буддын гүн ухаан судалж равжамба буюу “машид хэтэрхий гэдэг номын мяндаг цол хүртсэн бөгөөд Зава Дамдин зэрэг гарамгай мэргэдийн номын багш нь юм.Түүний төвд хэлээр туурвисан нэг ботийн дотор шашны зан үйл, сургаал яруу найргийн чиглэлээр чадамгай сайхан найруулан номлосон олон зохиол буй ажээ./Монголын уран зохиолын дээж, 1 боть, 1995 он, х-504/ Холбогдох эх сурвалж: 1.Л.Чулуунбаатар “Төвдөөр гийсэн монгол мэргэд” УБ 2004 2.Сайнцагаан сумын Үйзэн багийн даргатай хийсэн ярилцлагаас 2004.07.20

Байршлын тайлбар :
Үйзэн бригадын төвд оршино. Сумын төвөөс урагшаа 28 км-т зүүн хойд Хүүхдийн Цагаан овоо 2км, баруун хойно лам нарын тахидаг байсан тахилгат овоо 1,5км, баруун хойд 3 км-т Дайчин бэйсийн хошууны Дашмагны сав гэдэг нэртэй хадагтай хад бий. Зүүн урагшаа Өнгөт хайрхан зүүн тийшээ Хонгор уул бий. Хийдээс хойш Амны ус гэж нэг худаг бий лам нар ундны усаа уудаг байсан рашаан юм.

GPS хаяг :
North 45° 29’  East 106°  20’

Нийт газрын хэмжээ :
Side1: Ө 60 Side2: У120 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
1820

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1930-д оны сүүл үе - Ярилцлагын дугаар:А 58

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
40-50

Хүснэгтийн дугаар :
ДУСЦ 048

судалгааны баг :
Team: Д

Уушийн Чойжамц


Аман түүх

Сайнцагаан сумын Үйзэн багийн засаг дарга


Аман түүх

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУСЦ 048

Байршилын зураг

Site plan drawn by surveyors