Халхын сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Халхын сүм ,Хандчойнхорбалжин хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Хандчойнхорбалжин
Төвд нэр Уайли:
*mkha' 'gro chos 'khor dpal rgyan?
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
577
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Халхын сүм
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорнод
Сум :
Халх гол сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Илдэн вангийн хошуу
Товч түүх :
Дорнод аймгийн Халх гол сумын Халхын сүм Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, Данжаалингийн талд, Оршуун голын зүүн эрэгт Хандчойнхорбалжин буюу Халхын сүм оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Илдэн бэйсийн хошууны Халхын сүмын тухай ийнхүү тэмдэглэгджээ: Илдэн тайж Пунцаг агсан Буйр нуурын зүүн хойт этгээд газарт Энх Амгалангийн гучинзургаадугаар /1697/ онд Халхын сүмийг байгуулж Шархог цорж да лам Жамбал-Осорыг залж шашин дэлгэрэхийн эхийг үүсгэжээ. Энх Амгалангийн тавин нэгдүгээр /1712/ онд уг сүмд “Ганданчойнхордашпэлжээлин” нэр шагнуулжээ. Үүнээс дээш хурал сургуулийн дацан арвангурван тусгай хэсэг, хийд дөрөв болой./Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалжид: Энэ сүм Пун /Пунцаг/ илдэн вангийн үед буюу XYII зууны сүүлчээр баригдсан. Манжийн эзэн хаанаас мэдээтэй, дөчин ламтай, “Махгал” шүтээнтэй. Халхын хошуу сүм байжээ. Буйр нуурын зүүхэн талд Халх, Шарилж, Оршуун гурван голын “Чойндон усны” дунд оршдог. Хоёр давхар хэрэмтэй, хойно нь Майдарын сүм, гол сүм, хоёр хошууд нь зүүн, баруун асар сүм гэсэн долоон сүмтэй. Алтадсан ганжиртай сүм байсан байна. Тус сүмд жил бүрийн зуны сүүл сарын шинийн нэгнээс арван дөрөв хоног хошуу хурал хурдаг. Гол сүмд маанийн бүтээл, зүүн, баруун асар ба бусад сүмүүдэд Ганжуур, Данжуурын их хөлгөн судруудыг, үүдэн сүмд Арван хангал гэдэг их хөлгөн судруудыг тус тус хурдаг байжээ. Тогтохтөр ноён Халхын сүмд нэг дуган бариулж дотор нь дүүрэн ном судар залаад хаалга цонхыг нь тоосгоор битүүмжлэн хүн орохгүй болгожээ. Хошуу ноёноос учрыг нь лавлавал: Цөвүүн цаг ирэхэд манайханд хэрэг болох номуудыг олж хадгалсан юм. Одоо унших цаг нь болоогүй учраас хүнд үзүүлэхгүй гэж ийнхүү битүүмжилсэн юм гэжээ. Халхын сүм бол эртнээс халхыг барга найман хошуунаас хиллэн тусгаарласан газар байсан бөгөөд түүх, соёлын энэ дурсгалт сүм 1931 оны үеэр дотоодын, 1935 онд гадаадын дайсны хөлд нэрвэгдсэнээс хойш газартай тэгшлэгдэж, одоо хоёр улсын хилийн заагт ор төдий туурь л үлдэн хоцорчээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Дорнодын болор толь, 2006 -Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон XI боть, Улаанбаатар хот 2004 -То ван судлалын лавлах бичиг Б.Палам -Батын Алтангэрэлийн ярилцлага (1932 онд төрсөн Дорнод аймгийн Халхгол сум сумын 2-р багийн өндөр настан)
Байршлын тайлбар :
Данжаалингийн там хэмээх газарт байна. Оршуун голын зүүн эрэгт зүүн хойно нь Шарилжийн гол, одоо энэ гол ширгэсэн. Дорнод аймгийн Сүмбэр сумаас баруун хойт талд. Халх голын хойт зүгт 8 км-т байна. GPS given for Khalkh gol sum centre.
GPS хаяг :
North 47° 37’ East 118° 37’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Халхын сүмийн туурь нь том бага хоёр хүрээтэй. Туурь нь мэдэгдэхүйц, туурин дээр хөх тоосго, дээврийн шавран ваар, чулуун баганын суурь, бурханы чулуун сэнтий байхын зэрэгцээ хэрмэн хашаа дуганы тууриуд бүгд мэдэгдэхүйц байна. Мөн туурийн урд 150-300 метрийн зайд халхын сүм харуулын фост байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1692 он
1697 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Илдэн тайж Пунцог | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
49 лам
Хүснэгтийн дугаар :
ДОХГ 039
судалгааны баг :
Team: Ж
Батын Алтангэрэл

Аман түүх
Газрын зураг :
Цуглуулсан баримтууд :
| ДОХГ 039 | Билэгтийн Палам | То Ван судлалын лавлах бичиг/Цөвийн цагт унших ном/ | ном/201хуудас/ | 0000-00-00 | Улаанбаатар хот | Ж | ||
| ДОХГ 039 | Билэгтийн Палам | То Вангийн сургаал судлалын чуулган "То Ван судлалын эрдэм шинжилгээний цуврал бүтээл №30" | ном/21хуудас/ | 0000-00-00 | Улаанбаатар хот | Ж | ||
| ДОХГ 039 | B059 | Нийтлэгч Б. Гаваа | Халхын сүм/нийтлэл/ | сонины нийтлэл | 0000-00-00 | Улаанбаатар хот | Ж | |
| ДОХГ 039 | Дорнодын Болор толь | 9. Халхын сүм | ном/233хуудас/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж |