Хүрхрээ голын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Хүрхрээ голын хийд,
Ринчений зураг дах дугаар :
907
Ринчений жагсаалт дах нэр :
Хөхрөө голын хийд/ Хүрхэрээ голын хийд/
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Говь-Алтай
Сум :
Чандмань сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Товч түүх :
Говьалтай аймаг Чандмань сум. Хүрхрээгийн хүрээ /Хүрхрээ голын хийд/ Хуучин Засагт хан аймгийн Засагт ханы хошууны дархчуулын отог одоогийн Говьалтай аймгинй Чандмань сумын нутаг Хүрхрээгийн голд орон нутгийн чанартай харьцангуй жижиг энэ хийд оршиж байжээ.Тус хийдийн суурь болох Диваажингийн жасыг анх 1840-өөд оны үед Засагт хан аймгийн Засагт ханы хошууны дархчуулын отогийн Самдан лам /өвгөн лам/ өөрийн сайн найз хөх тангийн Диваажин тайжийн тусламжтайгаар Хүрхрээ голын эхэнд байгуулсан түүхтэй гэнэ.Жас байгуулахад Диваажин тайж 100 эм хонь өгөөд ямаагүй хонь өсдөггүй тул 1 ямаа нэмж өгсөн байна.Самдан лам “наран ургах зүгээс хүн хөрөнгө тасалж өглөө” гэж билэгшээн сайн нөхрийнхөө нэрээр Диваажин жас гэж нэрлэжээ.Энэ Самдан лам нь Хүрхрээ хийдэд үе залгамжлан суусан 4 унзадын анхных нь болох Самдан унзад юм.Энэ үед жас нь сүм, дуганы барилга байхгүй, шашны болон эм, зурхайн мэдлэг боловсролтой цөөн тооны лам гэр барин хурал хурдаг бйажээ.Жас нь нэлээд хэдэн удаа нүүж Шандын эхний худаг, Гангат, Бор хйарханы ард байрлаж байв.Самдан унзадын үед дацан байгуулахаар шинжээч хүнд үзүүлэхэд гол ус сайтай, мангасын ходоодын шинжтэй боловч буян номын газар байж, болно, хулгай дээрэм огт ирэхгүй гэж шинжсэн тул одоогийн байгаа Хүрхрээ голд дацан байгуулсан байна.Самдан унзадын дараагийн үед Гомбожавын Чоймпог унзад залган авч сүм, хийд байгуулах ажил эхэлж, дацан өргөжин тэлсэн байна.Чойнпог унзад нь ах дүү долоон гэлэнгийн хамгийн том нь бөгөөд түүний удмын хүмүүс нь Даваа, Цэнддорж нарын хүмүүс юм.Дараа нь ардын хувьсгалын эхэн үед Их хүрээний Гандантэгчилэн хийд, Хүрхрээгийн хийдэд сууж байсан Долгоржавын Дондог унзад хийдийн ажлыг залган авчээ.Тэр 1868 оны үед төрсөн, эм барьдаг, унзад хоолойгоороо нутагтаа төдийгүй Их хүрээ хүртэл алдаршсан хүн байв.Ер нь Хүрхрээгийн унзад нар хоолой сайтай байдаг нь Ганц бургасны аманд байдаг жижиг хүрхрээний хажууд ирж хооолойн дасгал хийдэг байсантай холбоотой гэдэг.Энэ үед тус хийдэд сууж байсан лам нараас дурьдвал Ж..Жандаг гавьж, Ж.Шарав лам, Г.Пэлжээ унзад, Лувсандамба унзад, ах дүү Дамбын Шүхэр, Дамбал, ах дүү Баатар бага ах, тэмээт Жүнжүү, Цанжид, ах дүү Банди, Номт болон Гунаажав, Хайдав, Галсан сан нарын хүмүүс байжээ.Хүрхрээгийн хийд тархаасаа өмнө 100 гаруй ламтай байсан байна.1937 онд лам нарыг нь баривчилж эхэлсэн ба 1938 он гэхэд хийдийн үйл ажиллагаа бүрэн зогсжээ.Сүм хийдийн барилгыг улсын мэдэлд шилжүүлж зөөвөрлөн сумын захиргаа дэлгүүр, агуулахын барилгыг барьсан байна.Өнөөдөр тус хийдийн сүм дуганы ул суурь ханын зарим хэсэг нь туурь болон хадгалагдаж үлджээ.1990 оны ардчилсан хувьсгалын нөлөөгөөр Хүрхрээ хийдийн хурал номыг сэргээн Чойплон хийдийг байгуулжээ.Уг хийдийг үүсгэн санаачилагч нь хуучин Хүрхрээ хийдийн унаган шавь Галсан сан юм.Тэрбээр 1990 оны сүүлчээр Хүрхрээ голд Содном, Дуламүсүрэн, Аюуш, Ванданжамц нарын хүмүүсийн хамт гэр дуган барьж хурал номоо эхлүүлжээ.Нутгийн сүсэгтэн олноос бурхан тахилын зүйлс ном судар мөнгө төгрөг зэрэг хандив өргөснөөр сүм байгуулагджээ. Холбогдох эх сурвалж: 1. Чандмань сумын 1-р багийн иргэн өндөр настан Соном, тус сумын засаг дарга Дагвадорж нартай хийсэн ярицлагаас 2007.08.22 2. Р.Нямдорж нар “Чандмань сумын дэлгэрэнгүй түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд сумын төвөөс баруун хойшоо 28 км-т зайд оршино.
GPS хаяг :
North 45° 38’ East 097° 37’
Нийт газрын хэмжээ :
Side1: 50 Side2: 120 Side3: 50 Side4: 120 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Шавар туурь 1 жижиг дуган үлдсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1840
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ГАЧН 001
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Р.Нямдорж, Р.Самдандорж, Р.Давааням - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 in ger 2004 08 built temple - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
100
Хүснэгтийн дугаар :
ГАЧН 095
судалгааны баг :
Team: Б