
Өөлд бэйсийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Өөлд бэйсийн хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
165
Ринчений жагсаалт дах нэр :
Баясгалантын хүрээ /Ооромбын доод хүрээ, Өлзийт хийд, Гандандэглин/
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Өлзийт сумын төвд
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Сумын хуучин нэр :
Өөлд бэйсийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Өлзийт сум, Өөлд бээсийн хүрээ / Ооромбын доод хүрээ/ Хуучин Сайн ноён хан аймгийн Бишрэлт гүний хошуу нутаг одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын төв дахь Өөлд бээсийн хүрээ нь Төв Халхын нутагт буй Өөлд түмний шүтээн болсоор 200-аад жилийн нүүрийг үзэж 1937 оны үед мөхсөн байна. Өлзийт сумын хүн амын дийлэнх хнэсгийн Өөлд ястнууд эзэлдэг учир угсаатны зүйн хувьд энэ сумын хүн ам Төв Халхын бусад сум, орон нутаг, хүн ардаас онцлог ялгаатай юм. Өөлд бээсийн хүрээг анх 1797 онд одоогийн Бодонт багийн Олст ууланд шавыг нь тавьжээ. Энд 13 жимл болоод 1810 онд нутгийн тахилгат уул Норжинчимбо уулын дунд эх Рашааны баруун зүүн салааны бэлчир дээр Өөлдийн өвгөн хүрээ нэртэйгээр шилжүүлэн байрлуулжээ.Тэнд мөн 33 жил болоод 1843 оны үед нүүхдээ хоёр хэсэг болон салж нэг хэсэг нь Ооромбын дээд хүрээ нэртэйгээр одоогийн Өгийнуур сумын нутаг Баясгалант уулын энгэрт суурьшсан бол үндсэн хэсэг болох Өөлд бээсийн хүрээ Ооромбын доод хүрээ нэрийг давхар авч одоогийн байгаа Орхон голын хойд эрэг Өлзийт сумын төв байгаа газарт суурьшсан байна. Өөлд бээсийн хүрээ нь 1843-1937 оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан хамгийн оргил үе нь ажээ. Энэ хийд Гомбо сахиустай, Жигжид бурхантай, Алтанзуу шүтээнтэй ажээ. Анх Алтанзуу шүтээнийг Төр байх хааны хүсэлтээр Далай лам бүтээж баг цэргээр хамгаалуулан 13\640-1650 оны үед Монголд авчирсан гэдэг. Энэ бурхан үе үеийн Өөлд түмний шүтээн байж байгаад 1930-аад оны эхээр бурхан шашны хувьд цөвүүн цаг ирэхэд алга болжээ. Үе үеийн Өөлдүүд Халхчууд бурхан багш минь, гончиг сүмэн минь хэмээн уулга алдан залбирдгийн нэгэн адил Өөлдүүд ээ Алтанзуу минь хэмээн сүсэглэн залбирдаг байна. 20-р зууны эхэн үеэр Өөлд бээсийн хүрээ нь 13 дугантай, 3 жастай, сүм дуган нь Түвд, Монгол хосолсон хэв загвараар баригдсан 200 гаруй ламтай хүрээ байжээ. Өөлд бээсийн хүрээг анх үүсэн байгуулагдсан тухай үндэсниий төв архивын фондод “…Өөлд Бишрэлт засаг хошууны бэйс Бадамгаравын хошууны нутагт язгуураас догшин ноён хутагт Хар хулын угсаанаас салбарласан үр, Дэнзэн Равдангийн бие харъяат хошууг авч Чин улсын Энх Амгалангийн дөчиннэгдүгээр /1702/ онп тулгар дагаар ороход Чогчин, Чойр, Жүд, Манба дөрвөн зүйлийн хурал сургуулийг эрхэмлэн хуруулж, үе улиран гэр дуганаар нүүдэллэн явсаар Төр Гэрэлтийн хоринтавдугаар онд /1845/ бэйс Чагдаржалын үед Орхон голын хойт захад Байшир уулын өвөрт Хашаатын дэнж хэмээх газар тус бүр дуган байгуулан Дээдийн түмэн өлзий бататгах , шашин дэлгэрч төр батдах хамаг амьтан амар жаргалыг эдлэхийн чин үнэн санаагаар үе улиран шүтэж дэлгэрүүлсээр буй..” хэмээсэн эх бичмэл баримт хадгалагдаж байна. Өөлд бээсийн хүрээ нь 108 баг бүхий цам гардаг, цамын багийг хадгалдаг тусгай байшинтай, зуны эхэн сард майдар эргэдэг , майдар эргэж дуусаад лам нар нь нүгнээ сахидаг, намрын дунд сард хайлан хурдаг, өвлийн адаг сард сор залах зэрэг шашин номын зан үйлийг тогтоосон дэг жаягийн дагуу явуулдаг байв. Хайланг 45 хоног хурдаг байсан ба үүнд гэлэнгээс дээш сахилтай 60 гаруй лам хувраг хурж байсан гэдэг. 1937 оны эхээр энэ хүрээнээс 50 гаруй лам хувраг баривчлагдан бусад лам нарыг нь хүчээр хар болгон тарааснаас хүрээ хийд эзгүйрч хаагджээ. Харин Өөлд бээсийн хүрээ нь бусад сүм хийдүүдтэй харьцуулахад сүм дуган дацангуудын барилга байгууламж нь харьцангуй бүрэн бүтэн үлдсэн байдаг. Одоо Өлзийт сумын төв дээр цогчин, жүд, сахиусын дуганууд нь үндсэндээ бүтнээрээ байж байна. 1940-1990-ээд оныг хүртэл давхар оройтой цогчин дуганд сумын ХБА-ийн түүхий эдийн агуулах, жүдийн дуганд хүнсний скалад, цамын байшинд дэлгүүр, өлөнгийн цех, маналын дуганд сүү тосны завод байрлан үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс үзвэл тус хүрээний сүм дуган үндсэндээ саяхныг болтол бүгд бүрэн бүтнээрээ байжээ. Дээрх баримтуудаас үзэхэд Өөлд бээсийн хүрээ нь Баруун Монголын Өөлд түмнээс Ар Халхад шарын шашныг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж байсныг гэрчилсэн Төв Халхын нутаг дахь Өөлд ястны үеийн үед шүтэж ирсэн шүтээн хүрээ хийд байжээ. Энэхүү 200-аад жилийн түүхтэй хүрээний туурин дээр шинэ цагийн Алтанзуу хийд байгуулагдан үйл жаиллагаагаа явуулж байна. Өөлд бээсийн хүрээний үлдсэн сүм дуганыг сэргээн засварлах түүх, угсаатны зүй буддын соёл судлаачдын болон энгийн сонирхогчид, сүсэгтэн олны эргэл мөргөлийн газар болгох үүднээс тус сумын төр захиргаа олон нийтийн байгууллагууд сүсэгтэн олон идэвхтэй үйл ажиллагаа явуулж Монгол улсын ерөнххийлөгч асан Н. Багабанди, одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр нарт тус бүр хүсэлт гаргаж байсан ба Соёлын өвийн сангийн захирал Бямбажавыг нутагтаа урьж ирүүлэн Өөлд бээсийн хүрээний үлдсэн барилга байгууламжуудтай танилцуулан бүр Улаанбаатар хотын Цагаан сүлд компанийн мэргэжилтнүүдийг газар дээр нь ажиллуулж уг хүрээний байшин барилгыг сэргээн засварлахад 320 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн төсөв тооцоог хүртэл гаргуулсан байна. Өлзийт сум нь мянганы замын босоо тэнхлэг, Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн зам дайрч өнгөрдөг, аялал жуулчлалын нэг томоохон маршрут болох Улаанбаатар-Өгийнуурын чиглэлийн зам мөн дайрдаг, сумын төвөөс урдуур хорь гаруй км-ын цаана Улаанбаатар Хархорины чиглэлийн авто зам сумын нутгаар өнгөрдөг зэрэг болон эрчим хүч холбоо харилцаа авто замын найдвартай сүлжээнд холбогдсон байдаг нь олон талын ач холбогдолтой ажээ. Холбогдох эх сурвалж: 1. Өлзийт сумын ИТХТ-ын дарга Дамдинжавын ярилцлагаас /2007.07.24/ 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 3. Б. Дамдинжав. “ Өлзийт сумын түүхэн товчоо” УБ 2003
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд. Өлзийт сумын төвд УБ-Хайрхан сум Эрдэнэмандал чиглэлийн замын зүүн талд, Орхон голын баруун биед байна. Баруун урд талд 1 км орчимд Хүүхдийн овоо, зүүн урд талд 2.5км-т Хүрэнмандал, баруун хойш 21 орчим км-т Норжинчинбуу, Оочимбоо зэрэг тахилгат уул байна.
GPS хаяг :
North 48° 05’ East 102° 33’
Сүм хэвээрээ үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Жүдийн дуган, Чойрын дуган, Цамын дуган 3-ын хана дээвэр эвдрэлтэй боловч барилгын 80 орчим хувь хэвэндээ үлдсэн.
Сүм хийд байгуулагдсан он :
Ооромбо гэгээн
анх 1797
энд 1843
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо хаагдсан: 1939 нураагдсан - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
АРӨЗ 017
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дамдинжав /ИТХТ / - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : М.Баторших Хамба лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : В.Чимэдбазар лам - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 2001 оны 12 сарын 28 - Number of recorded interview: 001
хуучин хийдийн лам нар
300аад
Тэмдэглэл :
Ооромбо гэгээн нь төвд хүн /Төвдөөс гэгээнээр тодорсон хүн / юм.
Ринчен гуайн жагсаалтанд 165-рт Ооромбын доод хүрээ гэсэн нь 1797 онд суурь нь тавигдсан энэ хүрээ 1843 онд энэ газраа шилжин ирж суурьшихдаа 2 хэсэг болж 1 хэсэг нь эндээ үлдсэн Ооромбын доод хүрээ, нөгөө нь одоогийн Өгий нуур сумын нутаг Баясгалант уулын өвөрт Ооромбын дээд хүрээ нэртэй очиж суурьшжээ.
/Түүхэн газрын бүртгэлийн дугаар АРӨЗ 069 /
Зуугийн жас, Чойрын жас зэрэг 2 жастай Алтан зуугийн сүм,Дарь эхийн сүм,Маналын дуган,Чойрын дуган,Жүдийн дуган зэрэг 16 дугантай байжээ.
1797 онд анх Бодолт багийн нутаг Онзод уулын өвөрт 13 жил бөгөөд ахин нүүж Рашаант уулын баруун зүүн салааны уулзварт Өвгөн хүрээ нэртэй байж байгаад 1843 онд Хөшөөтийн дэнж хэмээх газарт буужээ.Энд буухдаа Ооромбын доод хүрээ, Ооромбын дээд хүрээ гэж 2 салжээ.
Гол шүтээн нь Алтан зуу бурхан бөгөөд энэ нь Өөлд түмний гол шүтээн нь юм.
Өлзийт сумын хүн амын ихэнх нь Өөлд ястан бөгөөд Баруун Монголоос гаралтай. Манж чин улсын үед Өөлдийн умард хошуу нэртэй байж байгаад Өөлд бэйсийн хошуу болжээ.
Хүснэгтийн дугаар :
АРӨЗ 070
судалгааны баг :
Team: Г