Жарантайн хүрээ (Дээд хүрээ)

Read in English

Сүм хийдийн нэр :
Жарантайн хүрээ (Дээд хүрээ),

Ринчений зураг дах дугаар :
163

Ринчений жагсаалт дах нэр :
Жарантайн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Хайрхан сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Саруул гүний хошуу

Товч түүх :


Архангай аймаг Хайрхан сум. Жарантайн хүрээ /дээд хүрээ/ Сайн ноён хан аймгийн Саруул гүний хошуу одоогийн Хайрхан сумын Жарнатай багийн нутаг сумын төвөөс урагш 22 км-т Жарантай багийн төвийн зүүн талд Оорцог уулын ингэрт Жарнатайн голын хойд биед энэхүү хүрээ төвхнөж байжээ.1688 оноос өмнө Үйзэн ноён Аюуш Дашлүн уулын өвөрт Жаргалант Жарантай голуудын хөвөөнд Гандандашлин Дашпэлжээлин 2 дацанг нэгэн дор байгуулж Лхам шүтээнийг Баруун зуу /ЛХАС/-аас Лхам шүтээн залж Юм, Ерөөл, Дарь эхийн хурал, Ганжуур, Хангал зэрэг номуудыг хуруулж байжээ.Дараа нь Төр гэрэлтийн тавдугаар он буюу 1825 онд гүн Дашдэлэгийн үед Майдар эргэх Цам бүжиглэх ёс тогтоожээ.Үүнээс хойш 1879 онд гүн Жигжиддоржийн үед Хайлан хурал, 1897 онд Засаг гүн Махсандангийн үед Цаннид дацанд гавжийн дамжаа барьсан байна.Харин Сандуй , Гүнрэг дацангуудыг 1903 онд Дүйнхор дацанг 1908 онд, Минтүг дацанг 1911 онд, Жүдийн дацанг 1915 онд тус тус нээж байсан байна.1919 оны байдлаар Жарантайн хүрээ нь 5 дуган 7 дацантай 200 орчим лам байнга сууж хурдаг.Цам гарах, Майдар эргэх, Хайлан хурах, Сор залах, Ганжуур эргэх, Нүгнээ сахих, маанийн бүтээл хийх зэрэг бурхны шашин номын зан үйлийг тогтоосон дэг жаягын дагуу тогтмол хугацаанд явуулдаг энэ бүс нутгийн буддын соёл боловсролын нэгэн төв байжээ.Жарантайн хүрээнд эрдэм мэдлэг чадварын хувьд өндөр шашны ухаанд мэргэшсэн олон арван гавьж мяндагтнууд байсан байна.Уг хүрээ 1937 оны эхээр хаагдаж сүм дугануудыг 1939 оны үед буулгаж нураажээ. Жич.. Хайрхан сумын дээрх хоёр хүрээнд шашны төрөл бүрийн ухаанд мэргэшсэн олон арван гавьж, маарамба, хувилгаад сууж байсан ба Хайрхан нутгийг эртнээс нааш “хорин хоёр гавьж хоёр хувилгаантай нутаг” хэмээн ярьж хэлэлцсээр иржээ.Үүнд: хувилгаан Д.Дамбийжанцан, А.Пүрэвжав болон гавьж Сэмбээжав, гавьж Дэндэв, гавьж Норолхойжав, гавьж Ламжав, гавьж Сурмаажав, гавь Дарьсүрэн нарын олон гавьж нар, Пүрэв, Манз, Ханги, Мятав, Ванчин, Ядамжав, Магсаржав, Дэндэв, Базар, Далхав, Цэнзээ, Сундуй, Очирбал нарын олон эрдэм чадалтай гэлэн гэцлүүд дээрх 2 хүрээнд сууж байжээ.Шашин номын хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Хануй, Жарантайн хүрээний олон Шармал алтадсан бурхадыг хүнүй Хануйн голын нийлбэр цутгаланд үхэр тэргээр зөөж үйж устгасан гэдэг.Гэсэн хэдийч уг 2 хүрээний зарим бурхан тахилын эд зүйлс гуйлан болон зурмал бурхад ном судрууд Хайрхан суманд болон Улаанбаатр хотод амьдарч буй сумын уугуул иргэдийн гар дээр нандигнан хадгалагдаж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Ш.Галсанбаатар “Хайрхан сумын товч түүх” УБ 2006 3.Хайрхан сумын Асгат багийн иргэн өндөр настан Пүрэвтэй хийсэн ярилцлагаас /2007.07.29/

Байршлын тайлбар :
Хайрхан сумын төвөөс урагш 22 км газарт Жарантай багийн нутагт багийн төвийн зүүн талд байдаг. Туурийн хойд талын уул Оорцог уул, Эрээн уул зүүн талд нь, баруун талд нь Баян Зүрх, өмнөд талд нь 1.2км-т Жарантайн гол урсана.

GPS хаяг :
North 48° 26’  East 102°  01’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогоор сүм, дуган байж болох 4 байгууламжийн туурь газрын хөрснөөс дээш 20-30 см өндөр өргөгдсөн шороон далан, суурийн чулуу ивүүрүүдийн хамт байна. Газрын гадаргаас овойж өргөгдсөн учир туурь мэдрэгдэх ба дээгүүр нь шарилж лууль бичүү бүрхэн ургажээ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Нийт 8 том туурь обьектийн туурь байгаагаас 4-ийн туурь, 5 суварганы бололтой овгор шороо сайтар мэдэгдэнэ. Нөгөө 4 сүм дуганы туурь бараг мэдэгдэхгүй газрын гадаргуу, хөрстэй бараг нийлсэн. Энэ 4 тууриас харьцангуй том нь 20:20 м хэмжээний талбай бүхий том байгууламжийн туурь 1 байна.

Хүснэгтийн дугаар :
АРХХ 075

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :