Сүмийн хоолойн буриад дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Сүмийн хоолойн буриад дугана,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Халх гол сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Илдэн Вангийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Халх гол сумын Сүмийн хоолойн буриад дуган Хуучнаар Сэцэн хан аймгийн Илдэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т, тал хээрийн бүсэд, Сүмийн хоолой гэдэг газарт, Өлзиймөрөн хэмээх хөндийд, урдаа Салхит Өндөр, баруун хойноо Сүмийн өндөр, хойноо Алтан голын (Эрхийн гол) булагтай. Аман эх сурвалж: Эрхэмсэг бэйсийн хүрээний чулуу тоосгыг ашиглаж дуган барьсан гэдэг. Хойноос нүүдэллэж орж ирээд зүүн Хятад руу гарсан буриад хүмүүсийн дуган байжээ. Нөмрөгийн таван сум буриад амьдарч байжээ. Тэдний нэгдсэн нэг хийд нь энд байсан байна. Тэр таван сумын нэг нь (Цагаан-Овоо) үлдээд бусад нь явсан байна. Холбогдох эх сурвалж -Цэрэндоржийн Шархүүгийн ярилцлага (1943 онд төрсөн Дорнод аймгийн Халх гол сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Сүмийн хоолой гэдэг газарт. Урдаа Өвөр сүмийн булаг. Баруун талдаа Баруун сүмийн булаг,Хойд талдаа Алтайн голын( Эрхийн гол ) булагтай. Урдаа Салхит Өндөр. Баруун хойд талдаа Сүмийн Өндөр бий. Халх гол (Сүмбэр) сумын төвөөс зүүн урд зүгт 70 км оршино.

GPS хаяг :
North 47° 15’  East 119°  01’

Нийт газрын хэмжээ :
Side1: 17 Side2: 18 Side3: 13 Side4: 10 Side5: 70 Side6: 50

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гадна талаараа овгор чулуун хүрээтэй нэг том дөрвөлжин дуганы (Төв цогчин дугана) туурь байна. Чулуу хөх тоосгон суурь. Уг туурийг ухсан мөн маш их өвс ургасан учир хэмжээ тодорхойгүй байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Эрхэмсэг бэйсийн хүрээний чулуу тоосгыг ашиглан дугана барьсан гэж ярьдаг. Хойноос нүүдэллэн орж ирээд зүүн Хятад руу гарсан Буриад хүмүүсийн дугана байжээ. Нөмрөгт таван буриад амьдарч байсан.Тэдний нэгдсэн хийд нь энэ байсан байжээ.Тэр таван сумын нэг нь үлдээд дөрвөн сум нь явжээ.

Хүснэгтийн дугаар :
ДОХГ 041

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :