Ганзагтын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Ганзагтын хурал,

Ринчений зураг дах дугаар :
779

Ринчений жагсаалт дах нэр :
Ганзагтын хурал / Наран ганзагатын хурал /

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Номгон сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Балдан засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Ноён сум Ганзагатын хурал Ноён сумын нутагт 19-р зууны 70-аад оны үед байгуулагдаж 1935 оныг хүртэл оршин тогтож байсан Наран ганзагатын хурал хэмээх жижиг цагийн хурал байжээ.Анх үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ хурлыг хаагдахын өмнө буюу 1930-аад оны үед Дагва унзад, Жамба ловон зэрэг хүмүүс тэргүүлэн 10-аад ламтай хурдаг байсан байна.Гэхдээ тэд өдөр тутам хурахгүй сарын дүйцэн өдрүүдээр л цуглдаж хурах ба бусад үед мөнх зултай тэрхүү 10-аад лам нь ээлжлэн тахилч ламын үүрэг гүйцэтгэдэг байжээ.Энэ хурал ихэвчлэн гүнрэг хурдаг байсан гэдэг. / Гурвантэс сумын иргэн өндөр настан Гонгоржавын Галсандаштай хийсэн ярилцлагаас./2007.06.04./

Байршлын тайлбар :
Хурлын туурь нь сумын төвөөс урагшаа Ноён уулын зүүн урд энгэрт дэрстэй гүвээн дээр байгуулагдсан. Одоо энд Ганзагат бригад төвлөрсөн байна.Овоотоос зүүн зүгт 100 км-т оршино.Хурал хаагдсаны дараа бригадын төв болгон ашигласан байна.Одоо энэ хийдийн туурин дээр лам нарын зун, хавар суудаг шавар байшиингийн мөн шавар хэрмэн хашааны хундамны ор зэрэг хэдэн байшин хашааны бүтэн хагас үлдэгдэл байна.

GPS хаяг :
North 42° 59’  East 102°  12’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд Ноён сумын Ганзагат бригад төвлөрч байна.Энд хийдийн лам нарын шавар байшин үлдсэн харагдана.Лав л арваад байна. Эдгээрийг чулууг засч мөн түүхий тоосгоор өржээ. Дуганын буурин дээр нь бригадын улаан булан байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Энэ Ганзагтын бригадын төвд хурлын туурь байна. Өмнө зүгт Ноён уулын зүүн урд энгэр дэрст гүвээх дээр байна. Багавтар хэмжээний хурлын туурь байна. Хурлын сүмийг хаасны дараа бригадын төв болгон ашигласан бололтой. Одоо энэ хийдийн туурин дээр лам нарын зун хаварын шавар байшин, шавран хашаа хэрэм, хашааны суурь нь чулуун суурь зэрэг хашааны хагас бүтэн тууриуд байна. Эдгээрээс бүтэн нь зуны сууц, хог хаягдлын амбаар болон ашиглагдаж байна. Гол дугана гэхээр туурь ажиглагдана. Бригадын улаан барилгын суурь чулуу байна. Түүний араар арваад нурсан байшингийн туурь байна. Баруун талаар нь Ноён уулын өвөр доош уруудсан дэрстэй гүвээ жалга үргэлжилнэ. Овоотын хийд нь Гурван тэм сумаас 45 км. Цагаан суварга нь 30 км.

Хүснэгтийн дугаар :
ӨГНН 013

судалгааны баг :
Team: Е

Галсандаш


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors