Уртын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Уртын хурал,Уртын хийд,

Ринчений зураг дах дугаар :
795

Ринчений жагсаалт дах нэр :
Рашаантын хурал

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Номгон сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Түшээт гүний хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Номгон сум, Рашаантын хурал Одоогийн Номгон сумын нутгийн урд захаар үүсгэн байгуулагч, байгуулагдсан он нь тодорхойгүй Рашаантын хурал хэмээх нэг дугантай, 10-аад лам бүхий цагийн хурал байжээ. Энэ хуралд сарын дүйчэн өдрүүдээр 10-аад тооны лам нар цуглаж хурал хурдаг бөгөөд бусад үед нэг тахилч лам мөнх зултай хурал байсан байна. Энд хурдаг 10-аад лам нарын дотор Жамц тойн, Жамц унзад, Лувсанжав унзад, Равжаа унзад нарын хүмүүс хурдаг байжээ. Энэ хурал 1930-аад оны үед бүрмөсөн тарсан бөгөөд гэлүгбагийн урсгалын хурал байсан ажээ. /Номгон сумын Дөхөм багийн харьяат Эхэн загийн хийдийн ширээт ламаар залагдаж байсан Ренчингийн Агваанчиндав гуайтай хийсэн ярилцлагаас/2007.06.11/

Байршлын тайлбар :
Тус хийдийн туурь нь Номгон Баян-Овоо сумын бараг дунд нь оршино. Уртын ам гэдэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар. Социализмын үед рашаан сувилал байсан. Одоо рашаан нь байгаа. Хүний биеийн бүх эд эрхтний рашаан байсан. Одоо ходоодны рашаан л байна. Уртын амаар зүүн хойноос машинаар 3 км өгсөөд цаашаа явсаар 2 км өгсөж очдог. Зүүн хойноос нь булаг задгайтай гүн жалга саарь баруун хойш эргэсэн тогтоцтой. Тэр саарь дундуураа хадтай хавцал дунд хийдийн туурь оршино.

GPS хаяг :
North 42° 35’  East 105°  40’

Нийт газрын хэмжээ :
Side1: 250 Side2: 250 Side3: 250 Side4: 250 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийг ажиглан харахад сүм дугана, цөөнгүй тооны лам нарын байр сав гээд хөх зөн түүхий тосгоор барьсан барилгын үлдэц гээд байна. Барилга сүм дугана гэр байшингийн туурийг дандаа газрын хэвлийг нь засан чулуугаар хөвөөлж шороогоор дүүргэсэн тэгш тавцан засаж барьжээ. Лав хоёр сүм гурван том өргөө гэрийн буурь мөн хэдэн том чулуун байшингийн буурь байна. Сүм дугана жас юу байсныг нь хэлэхэд хэцүү байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Уртын хийдийн тэргүүн нь Эрдэнэ гэж хүн байсан. Ер тэр чинь нэг гэртэй дугана гэх юмгүй газар. Эм тан барьдаг Бага модны хийдээс тасарсан хурал. Долоо баг мод гэж хоёр хийд байсан.

Хүснэгтийн дугаар :
ӨГНМ 030

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :