Баянбулагийн хурал / сүм /

Read in English

Сүм хийдийн нэр :
Баянбулагийн хурал / сүм /,

Ринчений зураг дах дугаар :
811

Ринчений жагсаалт дах нэр :
Баянбулгийн хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Манлай сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Со засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Манлай сум, Баянбулагийн хурал Одоогийн Манлай сумын нутагт 1783 оны харагчин туулай жилд Баянбулаг хэмээх газар Эрдэнэ үүлийн сүм байгуулав гэсэн архивын баримтыг нягтлан үзвээс энэ сүм нь цагийн хурлын сүм байсан бололтой. 19-р зууны сүүлч үеэр энд 10 шахам ламтай цагийн хурал хурдаг байсан ба бусад үед тахилч лам мөнх зулбүхий хурал байжээ. Уг хурал 1910-аад оны үеэс эхлэн тодорхойгүй шалтгааны улмаас хурал номын үйл ажиллагаа зогссон байна. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Хурлын туурь сумаас хойшоо 20 гаруй км зайд Өехий бригадын нутагт оршино. Баянбулаг гэж дэрстэй сондуултай намгархаг задгай ус байгаагийн хойт дэнж дээр байрлаж байна.Таруухан барьсан байшин барилгатай эргэн тойрон уул байна.Тэр хэсэгтээ халгай, нарийн хайрга,элс холилдсон хөрстэй. Дэмчигийн тууриас зүүн тийш 50 км.

GPS хаяг :
North 44° 13’  East 106°  48’

Нийт газрын хэмжээ :
Side1: 200 Side2: 200 Side3: 200 Side4: 200 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд таруудуу байрлалтай арваад шавар байшингийн туурь арай мэдэгдэхээр тод үлджээ. Ер нь ихэнх туурь нь газартай тэгширч мэдэгдэхгүй болсон байна. Энэ хэдэн байшингийн дотор нэг том дугана, ард нь нэг жижиг сүм зүүн талд нь жас гал тогоо нь байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
10-д лам

Тэмдэглэл :
Баянбулагийн хурал сумаас хойш 20-д км. Арваад ламтай жижиг хурал. Энэхүү хийд үүссэн түүх нь нэг хөгшин явж байгаад газраас бурхан олоод түүж явсан арагтай аргалтайгаа хамт байлгаад байжээ. Тэгээд нэг ламд үзүүлээд энийг яах вэ гэтэл шүтэж бай гэжээ. Тэр хөгшин бурханыг залаад Баянбулагийн сүм гэдгийг байгуулжээ.

Хүснэгтийн дугаар :
ӨГМН 043

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :