Хошуу хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Хошуу хийд,Дээд хийд хурал,Дүнгэнээгийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
782

Ринчений жагсаалт дах нэр :
Уул жаргалантын хийд / Ёст бэйсийн хүрээ , Гүж ламын хүрээ, Шадавравжайлин Очирдар ламын хийд/

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Баяндалай сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Балдан засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Баян далай сум Уул Жаргалантын хийд /Очир дар ламын хийд/ Ёст бээсийн хүрээ, Шадавравжаалин ./Балдан засгийн хошуу хийд./ Сайн ноён хан аймгийн Ёст бээс Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт байсан Уул Жаргалантын хийдийн номын нэр нь Шадавравжаалин бөгөөд сүсэгтэн олны дунд Очир дар ламын хийд, Ёст бээсийн хүрээ Гүж ламын хийд хэмээн нэрлэгдэж иржээ.Уг хийдийг үүсэн байгуулагдсан тухайд “...Шадавравжаалин сүм Чин Улсын Бадаргуулт Төрийн наймдугаар /1882/ онд гүнгийн зэрэг засаг Авирмэдийн үед Уул Жаргалантын газар байгуулж Дүйнхор, Чойр, Жүд, Манба, Хайлан зэрэг дацан хурал тогтоож хуруулан тус тусын хурал сургуулийг үйлдсээр одоо мөнхүү Уул жаргалантын газар нутаглан сууна...” уул жаргалантын хийд нь 1920-иод оны үед 300 шахам ламтай 10-аад дуган дацантай цам гарч Майдар эргэдэг.Мөн Хайлан хурах, Ганжуур эргэх, Нүгнээ сахих, Сор залах зэрэг шашин номын зан үйлийг тодорхой хугацаанд тогтоосон дэг жаягын ёсоор хийж гүйцэтгэдэг байжээ.Уг хийд Гомбо сахиустай байсан ба Чойр дацан нь Гүнчин игчаатай байжээ.Уг хийд нутгийн олны дунд дээд хийд гэж бас нэрлэгддэг байсан ба харин Байшинтийн хийдийг доод хийд хэмээн нэрлэж байв.Хийдийн лам нар зуны эхэн сард хошуу овоо хэмээх овоог тахих ба энэ овоо нь хошууны эртний тахилгат овоо бөгөөд томоохон наадам хийдэг байжээ.Уул жаргалдантын хийд нь хурал номын цар хүрээ сүм дуган лам нарын тоо зэрэгээрээ тухайн үеийн манай орны өмнөд зах хязгаар нутагт байсан бурхны шашны боловсрол соёлын нэгэн төв болж байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Даланзадгад сумын харяат 80 настай Гончигийн Чиндэг гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.08

Байршлын тайлбар :
Хийдийн туурь нь Баяндалай сумаас зүүн хойд зүгт 42 км газарт оршино. Дүнгэнээгийн ам гэдэг гүн хавцлын баруун хойд талын хэсэг тэгш талбайтай өндөрлөг тавцан дээр байрлаж байна.

GPS хаяг :
North 43° 29’  East 103°  50’

Нийт газрын хэмжээ :
Side1: 400 Side2: 500 Side3: 400 Side4: 500 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо туурин дээр зүүн урд талд нь нэг том цогчин дугана төв дунд нь ойролцоо чандмалсан гурван дугана, тэр гурван дуганы хажууд таван жижиг сүм, мөн тэр чандмалсан гурван дуганы баруун урд талд 1 дуган, зүүн талдаа 1 сүмтэй. Туурийн баруун урд болон сүм дуганын дундуур төвд голоороо мөн зүүн хойд талд нь өмнүүр нь лам нарын гэрийн буурь байна. Туурин дээр нэг айл зусаж байна. Бас нэг жижиг бодь суварга туурийн ойролцоо бүтээлгэсэн байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ӨГБД 0019 on site ӨГБД 003 not on site

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : Мэдэгдэхгүй - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
300 лам

Хүснэгтийн дугаар :
ӨГБД 017

судалгааны баг :
Team: Е

Гончиг овогтой Чиндэг


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ӨГБД 017  B007  Цэенгийн Цэрэндорж  Хурц арслан Дэмүүл  Ном   0000-00-00  Өмнөговь аймаг  Өмнөговь аймгийн хэвлэлийн үйлдвэр  Е