Эрх ахайн Улаан ганжуурын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Эрх ахайн Улаан ганжуурын хийд,

Ринчений зураг дах дугаар :
518

Ринчений жагсаалт дах нэр :
Улаан ганжуур хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Хэрлэн /Өндөр хаан/

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Сэцэн ханы хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Хэрлэн сумын Эрх ахайн Улаан ганжуурын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу, одоогийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт, тал хээрийн бүсэд , Адуут хэмээх газарт уг хийд оршиж байжээ. Туурийн хойно нь Шар хад, өмнө талд нь Хөндлөн, зүүн талд нь Улаан толгой хэмээх газрууд бий. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Идэрмэг сумын Улаан ганжуурын хийд буюу Гандандаржаалин хийд нь Тэнгэр тэтгэсний 45-р он буюу 1783 онд тайж Гомбо, гэлэн Лхагважав нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд аграмба нэг, 43 ламтай, нэг дуган, нэг дацантай хийд байжээ. Уг хийдийг 1938 онд хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Сэцэн хааны хамаатан нэг түшмэдийн эхнэр болох Эрх ахайн буянд зориулж энэхүү хийдийг босгосон бөгөөд хийдэд Улаан Ганжуурыг залж Эрх Ахайн Улаан Ганжуур гэдэг нэртэй болжээ. Уг хийд нь Гомбо сахиустай, Ганжуурын 108, Данжуурын 240, Улаан юм судрын 25 ботьтой байсан бөгөөд байнгын хуралгүй, шинийн 8, 15, битүүнд хуралтай, нүгнээ сахидаг байсан бөгөөд хийдийн Улаан Ганжуур судраар Сэцэн хан аймгийн Хааны хошуу эргэдэг байсан. Эрх Ахайн хийдийг 1936, 1937 оны үед хаажээ. Холбогдох эх сурвалж -Насан овогтой Балдан-Ёндонгийн ярилцлага (1920 онд төрсөн Хэнтий аймгийн төв Өндөрхаан, Хэрлэн сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: Адуут гэдэг газарт хойд талдаа Шар хад, өмнө талдаа Хөндлөн, зүүн урд талдаа Улаан толгой, Хөндлөнгийн урд Бяцхан булаг, баруун талдаа Цагаан овоо гэдэг нэртэй уул байна.

GPS хаяг :
North 47° 14’  East 110°  35’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дугануудын туурь үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ХЭӨХ 061

судалгааны баг :
Team: Ж

Бадамын Чойжил


Аман түүх

Насан овогтой Балдан-Ёндон


Аман түүх

Газрын зураг :