Баянзүрхийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Баянзүрхийн хийд,Шивэрийн хурал,
Ринчений зураг дах дугаар :
459
Ринчений жагсаалт дах нэр :
Пунцаггэплин хийд /Тойны отгийн хурал /
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Цэнхэрмандал сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянзүрхийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, хангайн бүсэд, Баянзүрх уулын энгэрт, Баянханы салбар уулын зүүн захын хойно, Шивэрийн голын хойд дэнжид уг хийд оршиж байсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Нугарын хийд буюу Шивэрийн хийд нь Шавартай хэмээх газар Сайшаалт Ерөөлт хааны 11-р он буюу 1807 онд Гэлэн Гомбодорж, тайж Дондог нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд хоёр дугантай, 30 ламтай, нэг жастай үүндээ модон байшин 2, адуу 11, үхэр 25, хонь 61, ямаа 6 гэсэн хөрөнгөтэй байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Олон ламтай, том хийд байсан. Сүүлд Баянзүрхийн хошуу байсан бөгөөд Цэнхэрмандал сум Баянзүрхийн тамгаас эхэлсэн. Баянзүрхийн хийдээс Хүрээ, Баязүрх гэдэг тахилгат уулыг тахидаг байсан. Холбогдох эх сурвалж: -Долгорын Чүлтэмийн ярилцлага (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Баянзүрх уулын өвөрт Баянханы салбар уулын зүүн захын хойно Шивэрийн голын хойд дэнжид байрлалтай.Хангай бүсэд Баянзүрх хайрханыг Жаргалтхаан сумынхан тахидаг./ хил залгаа сум/
GPS хаяг :
North 47° 33’ East 109° 05’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дуганы суурь болохоор 2 м орчим чулуун хороо үлдсэн.Дөрвөлжин хэлбэртэй жижиг туурь 2-3 дугуй туурь том 1 жижиг туурь үлдсэн.
Сүм хийд байгуулагдсан он :
1807
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ХЭЦМ 008
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ж.Гомбо - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ишцэрэн сумын засаг дарга болно. - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
30
Тэмдэглэл :
Проф:Б.Ринчений жагсаалтанд тэмдэглэсэн Жаргалтхаан сумын Тойнын отгийн хурал /Баянзүрх уулын орчим байрлах / нь 459 дугаартай Пунцоггэплин хийд 2 нэг хийд болох нь Баянзүрх уулын орших гэдгээс тодорхой байна. Жаргалтхаан сумын нутагт Тойнын отгийн хурал гэдгийг тусгай хурал байсан гэдгийг мэдэх хүн гараагүй болно.
Баян Хан ууланд 1000 өвөлжөө (бууц) 1000 булагтай. 1944 онд болсон их зуд (мичин жил) Монгол улс даяар болсон. Энэ зуднаар Дундговь, Дорнрговь, Хэнтий, Төв, Сүхбаатар аймгийн мал ирж өвөлжихөд бараан байсан ба онд мэнд орж нутаг буцсан. Энэ уулыг магтсан шүлэг хүртэл бий. Энэ зуднаар олон малыг хамгаалж гарсанд зориулж Цагаан цасан малгайтай, Ногоон модон хүрэмтэй гэх шүлгийг бичсэн. Хийдийн суурь Баянзүрх хошуу болсон,Цэнхэр мандал сумын гарал үүсэл эндээс эхтэй.
Бэрх уул нь суурины тууриас зүүн урд зүгт 5 орчим км-т оршидаг уул юм. Баянзүрх хийдийг нураахад лам нар нь ном судар бурхан тахилаа урьд талын Баян Хан ууланд агуйд нуусан гэж нутгийхан хэлэлцдэг бөгөөд эрж хайдаг ч ямар нэг зүйл олдоогүй байгаа.
Хүснэгтийн дугаар :
ХЭЦМ 006
судалгааны баг :
Team: Ж