Бишрэлтийн отог

Read in English

Сүм хийдийн нэр :
Бишрэлтийн отог,

Ринчений зураг дах дугаар :
460

Ринчений жагсаалт дах нэр :
Цэнхэрмандалын хурал

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Цэнхэрмандал сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Бишрэлтийн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, хангайн бүсэд, Цэнхэрийн голын эх орчим, Хурдангийн нурууны энгэрт уг хурал оршиж байсан.Уг хурал нь Бишрэлтийн хурал, Цэнхэрмандалын хурал гэж нэрлэгдэж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Самдэлэг буюу Бишрэлтийн хурал нь нэг дугантай байсан бөгөөд 1938 онд эзэмших лам наргүй учир хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Бишрэлтийн хурал гэдэг нь Цэнхэрийн эхэнд байгаа болохоор Цэнхэрийн хурал гэх нь тохиромжтой. Нэлээд том хийд байсан. Ламын тоо олон. Жасын хөрөнгө мал ихтэй. Дамба гэдэг гэлэн Бишрэлтийн хуралд хурж байсан. Баригдаад 3,4 жил болоод эргэн ирээд 1980 –аад оны үед нас барсан. Холбогдох эх сурвалж: -Цэцдийн шаштирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг Долгорын Чүлтэмийн ярилцлага (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Хангайн бүсэд Цэнхэрийн голын эх орчимд Хурдангийн /нурууны / энгэрт оршино.

GPS хаяг :
North 47° 57’  East 109°  04’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Суварганы суурь, гол дуганы бусад байгууламжийн суурь үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Академич Б.Ринчений жагсаалтанд Цэнхэрмандалын хурал хэмээн нэрлэгдсэн 460 дугаартай Цэнхэрийн гол орчим байрлалтай хийдтэй байрлал таарч нэр нь зөрж байна.Бидэнд газарчилж явсан Д.Чүлтэм гуай Цэнхэрмандалын хурал Бишрэлтийн отог хоёр нэг хийд мөн байх гэж таамагласан.Энэ нутгийн хэсэг бүлэг айл өрхийг Бишрэлтийнхэн гэж нэрлэдэг байсан.

Хүснэгтийн дугаар :
ХЭЦМ 005

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :