Адуун чулууны хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Адуун чулууны хурал,Далбын хурал,Далбангийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
461

Ринчений жагсаалт дах нэр :
Далбын хурал / Дондублин хийд /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Цэнхэр мандал сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Далбангийн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, хангайн бүсэд, Далбангийн голын хойд эрэгт уг хурал оршиж байсан.Уг хурал нь Далбангийн хурал, Адуунчулууны хурал, Дондублин хурал гэж нэрлэгдэж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Чулууны хурал буюу Дондовлин хурал нь Далбан хэмээх газар суурьшсан бөгөөд Тайж Луузангийн санаачлагаар 1806 онд байгуулагдсан, гэр дуган 2, бурханы байшин 2, модон дуган 1, Ерөөл, Санжид, Гаанжуур гэсэн гурван дацантай, гавж 3, аграмба нэг нийтдээ 57 ламтай, хөрөнгийн хувьд адуу 250, үхэр 400, хонь 1000, ямаа 200-тай хэмээн тэмдэглэгдсэн байна. Аман эх сурвалж: Далбангийн хурал нь Урианхад отгийн хурал байсан бөгөөд газрынх нь нэрээр Далбангийн хурал гэж нэрлэжээ. Уг хурал нь олон ламтай, том хурлын газар байсан ажээ. Холбогдох эх сурвалж: -Цэцдийн шаштирт мөнхөрсөн Цэнхэрмандал миний нутаг, Долгорын Чүлтэмийн ярилцлага (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Хангайн бүсэд :Далбангийн голын хойд эрэгт ойролцоогоор 6 км-т хийдийн тууринаас зүүн хойд зүгт Адуун чулууны овоог нутгийнхан тахидаг.

GPS хаяг :
North 47° 51’  East 108°  46’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
5 ш цогц чулуун суурь нь нэлээд том сүм дуган байсныг гэрчилж байна.Уулын энгэрийг шороогоор тэгшилж чулуугаар суурь хийсэн маягтай 5 ш том обьект байдаг.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
1.Далбангийн хурлыг Урианхайд отог гэж нэрлэдэг байсан. Урианхайд отгийн хүмүүс нь Урианхай хүмүүс байсан. 2.Одоогийн Адуун чулууны овоог Далбангийн овоо гэж нэрлэдэг байх түүнээс бодоод үзвэл Б.Ринчений жагсаалтанд 461 дугаартай Далбын хурал нэртэй Далбын овооны ойролцоо буй Далбагийн хуралтай нэг хурал мөн бололтой. 3.Далбанд Майдар эргэдэг байсан.

Хүснэгтийн дугаар :
ХЭЦМ 003

судалгааны баг :
Team: Ж

Чүлтэм


Аман түүх

Газрын зураг :