Суварганы хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Суварганы хийд,
Ринчений зураг дах дугаар :
503
Ринчений жагсаалт дах нэр :
Хурц ламын хийд, Хурц ламын суварга, Суварга хийд, Дашгэнпилин
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Мөрөн сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Лха жононгийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Мөрөн сумын Суварганы хийд Хуучнаар Сэцэнхан аймгийн Лха Жононгийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Номт Баяны аманд, Өндөрхаан уулын зүүн суганд Суварганы хийд оршиж байжээ. Хийдийн сууринд 1994 онд Суварганы хийдэд лам байсан Дамбийжанцан гэдэг өвгөний санаачлагаар Мөрөн сумын Тамгын газрын дарга Хасбазар, өндөр настан Вангүрдорж болон энэ хийдэд сууж байсан лам нарын үр хүүхдүүд хамтран суварга бүтээжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Суварган хийд нь гурван дуган, хоёр дацантай, нэг ламтай хурлын газар байсан бөгөөд 1938 онд лам нар нь хар болсонд эзэмших эзэнгүй болж хаагдсан хэмээн тэмдэглэгджээ.
Байршлын тайлбар :
Номт Баяны аманд зүүн талд нь Бага Номт,баруун талдаа Өндөрхаан уултай.Туурийн баруун талд Суварганы булаг нэртэй булаг бий.Баруун талдаа Хүүхдийн овоотой.Өндөрхаан уулыг тахина.Мөрөн сумын төвөөс зүүн зүгт 35 км-т оршино.
GPS хаяг :
North 47° 37’ East 110° 49’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн чулуу үлдсэн.Сууринд 1994 онд Суварганы хийдэд лам байсан Дамбий жанцан гэдэг өвгөний санаачлагаар Мөрөн сумын Тамгын газрын дарга Хасбазар ,өндөр настан Вангүрдорж энэ хийдэд сууж байсан лам нарын үр хүүхдүүд дэмжин суварга босгожээ.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Хүснэгтийн дугаар :
ХЭМР 063
судалгааны баг :
Team: Ж