Уугийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Уугийн хийд,Уулын хийд,
Ринчений зураг дах дугаар :
484
Ринчений жагсаалт дах нэр :
Дэчинлхүндэвлин хийд, Уулын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Жаргалтхаан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Уугийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт, ойн бүсэд, сумын төвөөс баруун хойд зүгт 46 км-т, Уугийн аманд, Хэрлэнбаян-Улааны зүүн талд, Бугат уулын энгэрт Уугийн хийд буюу Дэчинлхүндэвлин хийд оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дэчинлхүндэвлэн буюу Уугийн хурал нь Уу-гийн амны Бугын дэнж хэмээх газар 13-р жарны гал туулай жил, Тэнгэр тэтгэгчийн 12-р он буюу 1747 онд нутгийн лам Гэлэгийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд 39 ламтай , сүм дуган гуравтай, нэг жастай үүндээ хонь 5, үхэр 2, байшин 14-тэй хурлын газар байсан бөгөөд 1938 онд хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Дэчинлхүндэвлэн хийд нь Уулийн отгийн, Бугын өвөр бумбан талбай дээр суурьшиж байсан хурал бөгөөд зундаа 50,60-аад лам, өвөлдөө 20,30-аад лам хурдаг, зуны, өвлийн, мөн Жүд хурдаг нэг дугантай нийлээд 3 дугантай, дээшээ мэдээтэй бүрээ шаттай, Чойжоо сахиустай хурлын газар байсан. Хурал номын хувьд зуны сард зуны Санжид гэж 5 хоног, Ганжуур магтаал гэж 7,8 хоног хурна. Намар Хангал 7,8 хоног хурна. Уугийн хурал хурал эхлэхдээ их Манлаар эхэлдэг, дараа нь Дарь эхийн манла шиваа байдаг байсан. Аюуш хурна. Гомбо яам Чойжоо яам, Лхам яамтай 3 өдөр 3 хангалаар яамладаг байсан. Холбогдох эх сурвалж: -Санжидын Дэндэвийн ярилцлага (1914 онд төрсөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат өндөр настан)
Байршлын тайлбар :
Ойн бүсэд: Уугийн аманд Хэрлэн баян улааны зүүн талд Бугат уулын энгэрт хойшоо Баянхан уулыг тахидаг. Сумын төвөөс 46 км-т баруун хойд зүгт оршино.
GPS хаяг :
North 47° 34’ East 109° 22’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
хийдийн дөрвөлжин болон дугуй туурийн чулуун суурь үлдсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
Тэмдэглэл :
Асуултын дугаар 5 нэмэлт мэдээлэл:
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дамдинжавын өвөлжөөний газар буй. Хийдийн тууриний барун хойд зүгт 500 км-т хүүхдийн овоо байсан түүнийг тахиж байжээ. Одоо овооны чулууг байсан байрнаас нь 2м орчим газарт шилжүүлэн байрлуулсан байх бөгөөд хуучин суурийг нь 1м орчим ухжээ.
Хүснэгтийн дугаар :
ХЭЖХ 014
судалгааны баг :
Team: Ж