Гичгэний хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Гичгэний хурал,

Ринчений зураг дах дугаар :
505

Ринчений жагсаалт дах нэр :
Замбилин хийд /Дандлин / Мөрөн суманд тэмдэглэгдсэн.

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Жаргалтхаан сум Гичгэнэ баг

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэний хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн урагш 40 км-т, Гичгэнэ голын зүүн хойно, Готор хайрханы зүүн хойно уг хурлын газар оршиж байсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Гичгэний хурал нь 57 ламтай үүнээс гурван гавжтай, нэг дуган, нэг дацантай, нэг жастай, үүндээ байшин 1, хонь 1, ямаа 9-тэй байсан бөгөөд 1938 онд цөм саналаар хар болсон тул хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Гичгэний хурал нь Баатарын дацангаас тасарч гарсан хурлын газар байсан бөгөөд 1918,1919 оны үед байгуулагджээ. Нэг гэр дугантай, хэдэн байшин дугантай, цагийн хуралтай, хурлын газар байсан. Гичгиний хурлаас Баян уул, Готов, Баян хаан, Нүүрэнтийг тахидаг байжээ. Холбогдох эх сурвалж: -Цэрэндоржийн ярилцлага (1926 онд төрсөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн өндөр настан) -Цэндийн ярилцлага (Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн) -Дашзэвэгийн ярилцлага (Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Гичгэнэ голын зүүн хойно Жаргалантхаан сумын төвөөс зүүн урагш 40-өөд км-т оршино.Баруун урд талд Готор хайрхан,баруун хойно Баянханыг тахидаг.

GPS хаяг :
North 47° 17’  East 109°  25’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
дуганын туурь 3 м суварганы туурь 5ш үлджээ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Гичгэний хийдийн суурин дээр 2003 онд суварга байгуулсан.

Хүснэгтийн дугаар :
ХЭЖХ 011

судалгааны баг :
Team: Ж

Дашзэвэг


Аман түүх

Цэнд


Аман түүх

Цэрэндорж


Аман түүх

Газрын зураг :