Баатарын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Баатарын хийд,Пунцогтэгчинлэн,

Ринчений зураг дах дугаар :
486

Ринчений жагсаалт дах нэр :
Пунцaгдагдалын хийд

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Жаргалтхаан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Баатар бэйлийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Пунцагтэгчинлин хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс баруун урагш 25 км-т, Байц хайрханы энгэрт Баатарын дацан буюу Пунцагтэгчинлин хийд оршиж байсан. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Баатарын дацан буюу Пунцагтэгчинлин хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Үеийн засаг тэргүүн зэрэг тайж Санзайринчэн Чин Улсын Тэнгэрийн Тэтгэсэний хориннэгдүгээр /1755/ онд харъяат хошууны нутгийн төв Байц хэмээх уулын ойр “ Пунцагдандиллин “ хэмээх хийд байгуулж лам банди нарыг суулгаж олон зүйлийн номын сургууль хуруулан Дээдийн шавдан бататгах ба энэ хойтын амгалан жаргалан эдлэхийг хүсэж өдөр бүр Чогчин хуруулж байх ба бас жил дараалан Ганжуур, Данжуур, Хангал, Магтаал Ерөөлийн зэрэг ном судрыг уншуулан гүйцэтгүйлсээр буй. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Пунцагдэгчилэн хийд нь Загаст хэмээх газар 11-р жарны модон туулай жил, Энх-Амгалангийн 58-р он, 1684 онд Хошуу засаг Лха Ван тэргүүлэн байгуулсан бөгөөд зургаан дацан, арван сүм, дугантай, 135 ламтай үүнээс гурав нь гавж, зургаан жастай хоёр адуутай байжээ хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Баатарын дацан Жамъян аграмбын санаачлагаар байгуулагдсан Суварга, Голбог, Өрлүүд, Тайж нар гэсэн дөрвөн отгийн хуралтай , Батцагаан нэртэй Ганжуурын дугантай 100 гаран ламтай, Таван хаан сахиустай, хүрээ дэгтэй хийд байжээ. Хийдийн хамба лам нь Нуваанбалдан аграмба, гэсгүй нь Дамдинжав, Суварга отгийн хамба лам нь Дэндэв, гэсгүй нь Лувсанцэрэн, Өрлүүдийн хамба нь Цэвээн гэлэн, унзад нь Лувсангомбо, гэсгүй нь Даш гэлэн, Тайж нарын отгийн чинь хамба нь Дамдин гэлэн, унзад нь Монхоон Цэнд, гэсгүй нь Цэнд гавж Голбогийн хамба Иш гэлэн, унзад нь Гомбо лам, унзад нь Зундуй, Нямдаваа нар байжээ. Тус хийд нь Хайлан хурдаг, Майдар зуны эхэн сард эргэдэг, нутгийнхаа хилийн дээсээр Ганжуур эргэдэг, өдөр тутам, сар жилийн бүх хурлыг хурдаг байсан. Баатарын дацангаас Баянцогт, Бумбат, Хүүхэн овоо, Бүрдэн дэнж, Өлзийтийг тус тус тахидаг байжээ. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 --------Цэрэндоржийн ярилцлага (1926 онд төрсөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Жаргалтхаан сумаас баруун урагш 25 км-т оршино.Баруун хойно нь Байц хайрхантай, Байц хайрханы Бумбат Өвгөн овоо,Хүүхдийн овоо зэргийг тахидаг.Баруун талаар нь Цэнхэрийн гол урсдаг.

GPS хаяг :
North 47° 17’  East 109°  25’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдсэн хэсэг туурь тодорхой биш.Хийдийн гол дуганын туурин дээр суварга босгосон.Чулуун суурь бус овгор шороо үлдсэн байна.Овгор сул шороон дотор улаан зосон өнгөтэй шавраар хийсэн сац байснаас авлаа.

Сүм хийд байгуулагдсан он :
1755

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ХЭЖХ 009

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Пүрэвдорж - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1991 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
135

Хүснэгтийн дугаар :
ХЭЖХ 010

судалгааны баг :
Team: Ж

Ганжууржавын Цэндсүрэн


Аман түүх

Цэрэндорж


Аман түүх

Санжидын Дэндэв


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors