Цагаан эргийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан эргийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
466

Ринчений жагсаалт дах нэр :
Цагаан эргийн хурал / Пунцагдагдалин хийд /

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Дэлгэрхаан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Зоригт бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Цагаан эргийн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, тал хээрийн бүсэд, Их Цагаан эргийн дэнжид, Баян-Улааны баруун урд хормойд, Хэрлэнгийн зүүн талд Цагаан эргийн хурал буюу Пунцагдагдалин хурал оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Равдлэн буюу Цагаан эргийн хурал нь Хайлантай хэмээх газар суурьшиж байсан бөгөөд нэг дугантай, гурван ламтай, хоёр жас нэг хашаатай хийд байжээ. Уг хийд 1938 онд лам нар нь сайн дураар хар болсон тул хаагджээ. Аман эх сурвалжид: Цагаан эргийн хурал гэж олон ламтай нэлээд том зодын хурлын газар байсан байна. Холбогдох эх сурвалж: Гомбо-Ичингийн ярилцлага (Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Их Цагаан эргийн дэнжид Баян-улааны (Баян-Дулааны)баруун урд хормойд ,Хэрлэнгийн зүүн талд, Баяны балгасаас баруун тийш 8 км-т Хэрлэн баян улаан 1-р баг тосгон байх бөгөөд тал хээрийн бүсэд оршино.

GPS хаяг :
North 47° 10’  East 108°  40’

Нийт газрын хэмжээ :
Side1: 7-8 Side2: 4-4 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
3 сүмийн туурь, дөрвөлжин байшингийн суурь мөн лам нарын 4 байр болон айлын байшингуудын туурь байж болно.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ХЭДХ 018

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :