Хараатын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хараатын хурал,

Ринчений зураг дах дугаар :
471

Ринчений жагсаалт дах нэр :
Хараатын хийд

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Дархан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Ахай гүний хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Дархан сумын Хараатын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг, тал хээрийн бүсэд, сумын төвөөс 28 км-т, Дархан сумын 2-р багийн төвд уг хурлын газар оршдог байжээ. Зүүн хойноо Хангайн уул, баруун хойноо Сүмийн улаан өндөр, баруун урдаа Баян, Ноён хэмээх уул, зүүн талдаа Гангатын голтой. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Засаг гүн Нармандахын үед Бадаргуулт Төрийн хоринтавдугаар (1899) онд Баянхарт уулын газар өдөр бүр Цогчэн ном унших дацан нэгийг байгуулжээ. Бадаргуулт Төрийн хоринесдүгээр (1903) онд мөнхүү газар Манба номын сургууль үйлдэх дацан байгуулав. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалж: Энэхүү хурал нь байнгын хуралтай нэлээд том хурлын газар байсан бөгөөд Сүмийн хийд ч гэж нэрлэдэг байжээ. Холбогдох эх сурвалж -Цэвэгийн Гомбожавын ярилцлага (1916онд төрсөн Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багийн өндөр настан )

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Дархан сумын төвөөс 28 км-т Дархан сумын 2-р багийн төв. Зүүн хойд талдаа Хангай уул хэмээх тахилгат уултай. Зүүн талдаа Гангатын голтой. Зүүн талын жалганд худагтай. Баруун хойноо Сүмийн улаан Өндөр, Урдаа Баян, Ноён зэрэг уултай.

GPS хаяг :
North 46° 24’  East 109°  23’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн туурин дээр 1974 оны 10 сард 2-р багийн нэгдсэн контор барьсан.Энд зочид буудал , улаан булан, номын сан, багийн даргын контор гэсэн зүйлүүдийг багтаасан барилга барьсан.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Сүмийн суурин Хараатын төв гэж нэрлэдэг.Сүмийн суурин гэдгээр нь хөгшчүүл ярьдаг.

Хүснэгтийн дугаар :
ХЭДР 039

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :