Дэрсэн усны хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Дэрсэн усны хийд,Зүүн зангийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Дархан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Ахай бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Дархан сумын Зүүн зангийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг, тал хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн урагш 75 км-т, Дэрсэн ус хэмээх газар уг хийд оршдог байжээ. Хойноо Бүлтэн цагаан толгой, баруун талд нь Улаан толгой, зүүн талд нь Бурхантын айраг хэмээх толгой, урдаа Зүүн мандал уул бий. Уг хийдийг Зүүн зангийн хийд буюу Дэрсэн усны хийд гэж нэрлэгдэг байжээ. Аман эх сурвалж: Энэ хийдийн жас нь нэлээн баян байжээ. Хийдийн баруун талд гуталчин, элдүүрчин, мужаан гурван хятад амьдардаг байжээ.

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Дэрсэн ус гэдэг газарт урагшаа харахад Зүүн Мандал уул, зүүн талдаа Бурхантын айраг хэмээх толгод,Зүүн хойд талдаа Дэрсэн усны Хүрэн Өндөр хэмээх толгод бий. Хойноо Бүлтэн цагаан хэмээх толгод бий. Баруун талдаа Улаан толгой,Өндөр Улаан хэмээх уултай сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т оршино. GPS given for Darkhan Sum Centre

GPS хаяг :
North 46° 37’  East 109°  24’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн суурь чулууны хэмжээ тодорхойгүй боловч балархай ул мөр үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
Сүмийн баруун талд 3 хятад байсан.Гуталчин,элдүүрчин,мужаа. Өндөр, Цагаан наймаа,Хууз гэдэг нэртэй байсан.Хойд талдаа Дэрсэн усны худаг бий.Хийдийн чанх урд талд Хүүхдийн овоотой.Хүүхдийн овоог тахидаг байсан. 1951-1952 оны үед Гандангийн хамба лам Эрдэнэпил 51 машинтай ирж Дэрсэн усны хийдийн тууринаас олсон /Айлтгүй гэдэг хүний хадгалж байсан /60-см өндөртэй гуулин Манал бурханыг авч гандан хийдэд аваачсан.

Хүснэгтийн дугаар :
ХЭДР 032

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :