Артын мэргэн бандидын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Артын мэргэн бандидын хурал,
Ринчений зураг дах дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Галшaр сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Бишрэлт вангийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Галшар сумын Артын Мэргэн Бандидын хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутаг, тал хээрийн бүсэд, Их Артын зүүн голын энгэрт уг хурал оршиж байжээ. Сумын төвөөс 54 км-т, баруун талд нь Баатархүү хад, Бандихүү хад гэж нэрлэгдсэн 2 хадан толгод, зүүн талд нь тахилгатай Жавхлант уул, урд нь Хар үхрийн худаг бий. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Бандидын хурал нь сүм дуган дацан нэгтэй байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Холбогдох эх сурвалж: Галшар сумын 80 жилийн ойн ном
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд :Их Артын зүүн голын энгэрт .Баруун урд хэсэгт Баатархүү хад ,Бандихүү хад гэж нэрлэдэг 2 хадат толгой бий, зүүн талын уулыг Жавхлант гэдэг тахилгатай. Зүүн гол гэдэг уулыг тахидаг.Сумын төвөөс хойно 54 км-т урд байгаа худгииг Хар үхрийн худаг гэнэ.
GPS хаяг :
North 46° 40’ East 110° 49’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дуган гэрийн чулуун суурь үлдсэн.Хэмжээ нь тодорхойгүй.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Тэмдэглэл :
Хийдийн тууринд суварга босгосон .5 настайдаа тодорсон Артын мэргэн бандид мэргэн гэж хүн байсан.Дотоод яамны төлөөлөгч барих гээд ирэхээр тойрог зураад харьцдаггүй байж баригдалгүй гарч хил давж Өвөрмонголд очиж Лассын хийдэд шавилан сууж байгаад 1945 онд баригдаж ирээд 10 жилийн ял авч эдлээд хүрч ирсэн өндөр шар өвгөн байсан. Одоо манай нутгийн айл бүрт зураг нь бий.
-1997 онд барьсан 09 сарын 18 нд нээсэн.
-1962 онд 10 сард хуучин Галширт таалал төгссөн.
Жамъяандэндэвийн Балбарын /1898-1962/
Галшир сумын нутаг Үнэгдийн уулын баруун хонхорын бууцанд1898 оны хулгана жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 3 нд төрсөн. Тэрээр 5-8 нас хүртлээ Артын ууланд ламын хийдэд суусан.1931 онд баривчлагдаж өөрийн эр зориг авхаалж самбаа номын хүч чадлаар зугтан Дорноговь аймгийн нутаг Аргалын уулын баруун талаар Монголын хилийг давж Өвөр Монголын зүүн Сөнөд хошуунд амьдарч байгаад 1945 оны 09 ард Ар Монголдоо ирсэн.Эх орноосоо урвасан гэж үзээд 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч 1956 онд 09 сард суллагдсан.
Ах Цагаан өвгөн ,дүү Гэндэнжамц,Жорвоо нарын хэмт нутагтаа амьдарч байгаад ,1957 онд улсын наадамд морь уяж бор даагаа түрүүлгэж сумандаа айраг түрүү олныг авч байжээ.1961 онд намар өвчний улмаас таалал төгссөн байна.
Агваанбалдан /1719-1864/
/ Их шинэтгэгч чиглэлийн төлөөлөгч Буддын философич,философийн түүхч/
Агваанхайдавын шавь Сэцэн хан аймгийн Хардал Жанжин бэйсийн хошуу / одоогийн Галшир сум/ -нд төрсөн.
Их хүрээнд буддын шашны боловсрол олж 1831 онд Төвдийн Лхас хотноо гавжийн зэрэг хамгаалсан 1836-1847 онд Их хүрээнд цорж лам байсан.
Тэрээр 96 зохиол бүхий 6 боть бичсэн 50 орчим нь олдсон бөгөөд буддын шашны
-Гүн утгыг дурьдсан дуулал тонилохуйд орохын үүд хэмээх оршвой.
-Дөрвөн тогтсон тааллын ёсны 2 үнэний тайлбар
-Их тогтсон тааллын дэлгэр тайлбар
-Төв үзлийн дуулал зэрэг бүтээлээрээ алдаршсан.
Агваанбалдан хоосон чанартай сургаалийг барьж хумхын тоос / дульпрены / онол шүтэн барилдахын хийгээд 2 үнэний сургаалаа боловсруулсан.Аливаа философийн тогтолцоог суурь,мөр,үр хэмээх 3 асуудалд хэрхэн хандадгаар нь ялган тодорхойлж болно гэж үзжээ.
1931 оны 4 сард хошууг татан буулгаж Буянт,Будар сумдыг нэгтгэж Буянт сум болгож Бага хар дэлийн отгийн хийдэд төвлөрүүлж ,Ноён уул ,Баянхаан уул,Дэлгэрбатмөнх ,Түдэвтэй сумдыг нэгтгэж Галшир сум болгож Тэгш Буянтын хийдэд Өлзийт ,Магсар,Оорцог сумдыг нэгтгэж Өлзийт сум болгоод Алтан булгийн хийдэд тус тус төвлөрүүлжээ.
Галшир сумын 80 жилийн ойд зориулан гаргасан "Хардал жанжин бэйсийн хошуу " номноос авав.
Хавсралтанд Галшир уулын санг хавсаргав.
Хүснэгтийн дугаар :
ХЭГЛ 055
судалгааны баг :
Team: Ж