Ашингийн дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Ашингийн дугана,
Ринчений зураг дах дугаар :
498
Ринчений жагсаалт дах нэр :
Хашингийн хурал, Онон гурван харуулын хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Батширээт
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Хөвчийн Жонон Вангийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Батширээт сумын Ашингийн дуган Ашингийн дуган нь хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт, сумын төвөөс хойд зүгт 26 км-т, Өгөөмөр уул буюу Онон гурван харуулын энгэрт, Онон голын хойд эрэгт, зүүн талаараа Ямаалзай уул, зүүн хойд талаараа Баян-Овоо уул, урдуураа Сүүл толгой уулаар хүрээлүүлэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд уг хийдийг 1916 онд байгуулагдаж, 1938 онд хаагдсан. Хоёр дугантай, 24 ламтай, нэг жастай хийд байсан хэмээн тэмдэглэжээ. Аман эх сурвалжид: Ашингын дуганыг төвдөөр Дашравжаалан гэдэг байсан. Тус хийдэд Халзан гэлэн, Одын Дамчаа (бурхан зурдаг), Найдан, Навааншарав, Чураа Жамц, Ишдорж, Лувсан-Ёндон / эмч домч / Сандаг гэлэн, Хаймчиг гэлэн, Гунгаа гэлэн, Жанцан, Дашзэвэг зэрэг том лам нар байсан. Хамба лам нь Шорой Жамц, унзад нь Цэвэгмидийн Чойжамц, гэсгүй нь Навааншарав нар байжээ. Мөн уг хийдийн тухай ганц дугантай, нэг лам нь хийддээ тогтмол суудаг, бусад нь хурлын үеэр ирдэг, улааны урсгалын жодын хуралтай хурлын газар байсан гэсэн мэдээлэл байхад зарим аман сурвалжид нэлээн олон ламтай цам, Майдартай шашин мөргөлийн томоохон газар байсан гэсэн мэдээ ч байна. Холбогдох эх сурвалж: -Долгорын Цэрэндоржийн ярилцлага (1929 онд төрсөн Хэнтий аймгийн Батширээт сумын өндөр настан.) -Цэндийн ярилцлага (1906 онд төрсөн Хэнтий аймгийн Батширээт сумын өндөр настан.)
Байршлын тайлбар :
Онон 3 харуулын /одоо Өгөөмөр уул гэдэг нэртэй болсон/ энгэрт. Зүүн хойд талдаа Баян-Овоо гэдэг уултай .Зүүн талдаа Ямаалзай уултай ,урд талдаа Сүүл толгой гэдэг жижиг уул.Онон голын хойд эрэг дээр Сумын төвөөс хойд зүгт 26 км-т Өгөөмөр Баян –Овоо хоёрыг тахидаг.
GPS хаяг :
North 48° 41’ East 110° 10’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн суурин дээр балрахаас нь өмнө босгосон суварга одоо нурж унасан байна.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Тэмдэглэл :
Халзан гэлэн, Одон Дамчаа - бурхан зурдөг, Хүрээ, Найдан, Навааншарав, Чуранжамц
Ишдорж, Лувсан-Ёндон /эмч домч/ Сандаг гэлэн, Хаймчиг гэлэн
Гунгаа гэлэн, Жанцан, Дашзэвэг зэрэг Жанцан, Дашзэвэг зэрэг том лам нар байсан.
Хамба Шоройжамц
Унзад Цэвэгмэдийн Чойжамц
Гэсгүй Навааншарав гээд 500-аад лам байсан байх
Хүснэгтийн дугаар :
ХЭБШ 083
судалгааны баг :
Team: Ж