Далтын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Далтын хийд,
Ринчений зураг дах дугаар :
537
Ринчений жагсаалт дах нэр :
Далтын шүтээн, Далтын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Баян-Овоо сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Далай вангийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Далтын хийд Далтын хийд буюу Далтын шүтээн нь Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт, тал хээрийн бүсэд,сумын төвөөс зүүн зүгт 13 км-т, Далт уулын энгэрт, урдуураа Бэрлэг уул, Хэрлэн гол, баруун талаараа Холбоо уул, зүүн талаараа Бага хавцал уулаар хүрээлүүлэн оршдог байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Эрдэнэ Далай ван Намсрайжавын хошууны Далтын хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Сайшаалтай Ерөөлтийн тэргүүн (1796) онд бэйс Сономванжилдоржийн үед Баруун сүм, Тайж нар хэмээх багийн дотор олны сүсгээр дуган сүм бариулж Ганжуур ном залж Хангал, Ерөөл, Хайлан, Нүннээ зэрэг хурал ном уншуулжээ. Эдгээр сүм дуган Далт хэмээх газар нутаглана. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ Аман эх сурвалжид: Далтын хийд нь хурлын нэг дугантай, ганц ламтай , Далтын суурин, Далтын Цагаан байшин хэмээн нэрлэгддэг байжээ. Хийдүүд тарахын үед Далтын хийдийн байшинг нүүлгэж Могойтын баруун хойд талд барьсан бөгөөд үүний дараа Ваангийн хийдтэй хамт нураагджээ. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сэрээнэнгийн Чүлтэмийн ярилцлага (1918 онд төрсөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн өндөр настан) -Бумбасаны Цэрэндоржийн ярилцлага (1918 онд төрсөн Хэнтий аймгийн Баян Овоо сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: Далт уулын энгэрт Бэрлэг гэдэг уул Хэрлэн гол,баруун талдаа Холбоо нэртэй уултай,зүүн талдаа Бага хавцал гэдэг уултай Баян-Овоо сумын төвөөс зүүн тийш 13 км-т оршино.Зүүн хойд талд байрлах Сүмбэр овоог тахидаг.
GPS хаяг :
North 47° 47’ East 112° 06’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурь үлдээгүй
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Хүснэгтийн дугаар :
ХЭБО 113
судалгааны баг :
Team: Ж