Гэндэнчимэдлин

Read in English

Сүм хийдийн нэр :
Гэндэнчимэдлин,

Ринчений зураг дах дугаар :
519

Ринчений жагсаалт дах нэр :
Сүжигт бэйсийн хүрээ, Идэрмэгийн хүрээ, Гэндэнжамцлин

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Батноров сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Сүжигт бэйсийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Батноров сумын Гэндэнчимэдлин хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг, тал хээрийн бүсэд, хуучин Идэрмэг сумын төвд, одоогоор Хэнтий аймгийн Батноров сумын 5-р бригад буюу Идэрмэг багийн төвд, сумын төвөөс баруун урагш 50 км-т Гэндэнчимэдлин хийд буюу Сүжигт бэйсийн хүрээ оршин байжээ. Туурийн зүүн талд нь Тунсаг, баруунтаа Дэлгэр овоо , урд нь Хэрлэн гол бий. Анхан энэ хийдийг Чин улсын гэнгэрийг тэтгэсний (Цян Лун) 22 дүгаар (1757) он, дараагаар 12 дугаар жарны 29 дүгээр оны модон хонин жил тулгар хошуу байгаад Чин улсын Сайшаалт хааны (Жан Чин) 15 дугаар (1810) он мөн 13 дугаар жарны 16 дугаар усан морин жил дээдсийн шавдан бататгах ба олон амьтны тусын тулд, загас Чойжамц төмөр могой жилд,хувийн хөрөнгөнөөс дуган нэгийг, хувийн хүчээр ганжуур хэмээх ном, махагал, итгэл хятадаас залж ирээд , уг байгуулсан шинэ хүрээд залжээ. Мөн хүрээний ширээ ламд Лувсандорж,Чогчин гэвхийд Шаравсэнгэ нарын хэдэн лам нртай байжээ. Энэ хийд анхан үүсгэн гарснаас энэ он хүртэл (1937он ) 176 жил болсон амой. 13 дугаар жарны46 дугаар усан хулгана жилд засаг Гомбожав өөрийн хүчээр Дэлгэр-Өлзийт уулын өмнө дуган 2-ыг байгуулж Цогчэн хэмээх хурлыг өдөр тутам хурж байхаар төгтсөн бөгөөд дараагаар мөн жарны 51 дүгээр гал могой жилд Мэнд хэмээх хүн маанийн бүтээл, хуучин хурлыг тус тус байгууж хувиас цөөхөн мал тавьж ганжуур жас хэмээн нэрийдэн түүнээс хойш сүжигтэй хүмүүн бас хоёрын төдий малыг хандивласаар нилээд малтай болжээ. 14 дүгээр жараны 3 дугаар модон хонин жилд засаг Содном, лам Дориг нар хувиасаа цөөхөн мал тавин хайлан жас хэмээн нэрийджээ. 15-р жарны 16 дугаар усан морин жил засаг Дамдинжав, лам Дагва нар тэргүүлэн хошуу олноор нэмэр тус бололцож мөн хийдийн шавар хөвөөгөөр шинэтгэн байгуулж Гэндэнчимэдлин хэмээн нэр өгчээ. Цагаан шарын итгэл хурлыг байгуулж мөн жарны 15 дугаар төмөр туулай жилд, гэлэн Чүлтэм өөрийн хүчээр шинэ хурал хоёрыг байгуулж,Майдар бурхан нэгийг тавив. Энэхүү бурханыг Хятад газраас авчирсан. Мөн жарны 24 дүгээр төмөр барс жил лам Дагвалсан өөрийн хүчээр Бэрээвэл хийдээс тиглэмтэй ламрим дацанг хүрээний хамтаар байгуулад өдөр тутмын сэржинтэй болож мөн жас хэмээх хувиасаа хоёр бод тавьжээ. 15-р жарны усан могой жил лам шарваар Бэрээвин хийдээс тиглэмтэй Манба дацан хүсээний хамтаар байгуулсан түүнд шингалын сахиус жил тутам нэг, махагал дөрдөн удаа, өдөр тутмын соржин, сарын хурлыг хурахаар тогтоод хувиасаа хоёр бод тавьж мамба жасыг байгуулжээ. 15 дугаар жарны 38 дугаар модон луу жил (1904) засаг Дэмчигваанжил, лам Вандан нар тэргүүлэн хошуу олноор гол хүрээг дахин шинэтгэж байгуулсан болно. 15 дугаар жарны 40 дүгээр гал морин жилд итгэлээр модон хүрээг лам Мишигээс өөрийн хүчээр байгуулжээ. 15 дугаар жарны 33 дүгээр шороо гахай жил засаг Дэмчигваанжил өөрийн хүчээр гүнрэгийн дүлцэнг хүрээний хамтаар байгуулж нэгэн жил тутам нэг удаа хуруулж байхаар тогтжээ. 15 дугаар жарны 51 дүгээр усан луу жил (1917) Дашчоймбол дацангаас Чойр дацанг тайж Сэдэд, засаг Дэмчигваанжил нар хүрээний хамтаар байгуулж Чойр жасанд хувиасаа зоос, мал тавьж байгуулсан амой. Олон өргөгдсөний 9 дүгээр онд аграмба Түдэв гавжийн дамжааг анх байгуулжээ. Мөн 22 дугаар онд тус дамжааг эхлэн хуржээ. Үүнээс урд гавж болсон ламын тоо 20. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: 1762 онд Хэрлэн голын дэргэд, Дэлгэр Өлзийт уулын өмнө, Хошууны засаг Чойжамц, ширээт лам Лувсандорж нар Сүжигтийн гол хийд буюу Ганданжамцлан хийдийг үүсгэн байгуулсан бөгөөд уг хийд нь шавар туйпуугаар барьсан долоон дацан, арван дугантай барьсан, 172 ламтай үүнээс аграмба 1, гавж 12-той байжээ. Хийд дэргэдээ түвд ном хэвлэх бархан буюу хэвлэлийн газартай байжээ. Аман эх сурвалжид: Сүжигтийн хийд нь Манбын дуган, гол дуган шүтээний дуган гээд нэлээн олон дугантай, олон ламтай хийд байсан бөгөөд Майдар эргэдэг, хайлан, ерөөл хурдаг байсан. Хийдийн хамба нь Гунгаа лам, сүүлд Шарав лам гэж байсан. Холбогдох эх сурвалж: -Батноров сумын түүхэн товчоо, Н. Лувсандорж, Б. Өлзийсайхан, Улаанбаатар 2003 он -Зэндмэнийн Аюурзанын ярилцлага (1914 онд төрсөн Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: Хуучин Идэрмэг сумын төвд одоогоор Хэнтий аймгийн Батноров сумын 5-р бригад буюу Идэрмэг багийн төвд хойд талдаа зүүн талдаа Тунсаг, баруун талд Дэлгэр овоо, урд талдаа Хэрлэн гол Батноров сумын төвөөс баруун урагш 50 км-т оршино.

GPS хаяг :
North 47° 30’  East 111°  04’

Нийт газрын хэмжээ :
Side1: 28 Side2: 24 Side3: 11 Side4: 14 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн чулуу үлдээгүй. Овгор шорооны байдлаар туурийг олж болно.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ХЭБВ 112

судалгааны баг :
Team: Ж

Зэндмэнийн Аюурзана


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :

Байршилын зураг

1913 Site plan