Улаан сүм

Сүм хийдийн нэр :
Улаан сүм,Улиастайн сүм,

Ринчений зураг дах дугаар :
36

Ринчений жагсаалт дах нэр :
Улиастайн хийд /Дашбонхорлин, Дашгонгорлин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Үенч сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар Захчин хошуу

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны өвөр талд Булган голын сав газар луу түрэн орсон 80 орчим км урт хавцлыг Улиастай хавцал гэнэ. Алтайн нурууны нэгэн салбар уулс. Хавцалдаа улиас, бургас мод ихтэй өвс ургамал сайн. Бид 2 ширхэг буга,согоо нутагшин амьдарч байгааг харсан. Хавцлын орой дээд хэсгээр хар модтой. Хавцал дотор 13 тахилгатай тахилгын овоо олон бий. Малчдын зуслан нь хавцлын дээд хэсэгт, намаржааа, өвөлжөө, хаваржаа нь хавцлын доод хэсэг, амаар байрлана. Ойр хавьд нь суурин газар үгүй.

GPS хаяг :
North 46° 25’  East 091°  45’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 100 Side3: 15 Side4: 20 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Улиастай хавцалд Сайрын аманд байрлах Улиастай хүрээний туурь нилээд тод хадгалагдан үлджээ. Хүрээний гаднах чулуун гортиг нүдээр харахд тод мэдэгдэнэ. Ялангуяа хүрээний баруун, баруун өмнө талд илүү тод үлджээ. Сүмийн гол цогчэн дуган 15 х 20м хэмжээтэй 6 м орчим өндөртэй,шавар дөрвөлжин байшин байсан нь мэдэгдэнэ. Энэ цогчэн дуганы 3 талын хана нь бүрэн нураагүй үлдсэн. Холоос тод үзэгдэнэ. Чулуун суурьтай, тоосгон хана бүхий барилга байсан. Мөн хүрээний туурин дээр олон тооны чулуун хана бүхий жижигхэн барилгууд байсан байна. Ийм чулуун барилгууд 3х4, 4х5 болон түүнээс бага хэмжээтэй баригдсан буй.Ийм барилгууд хүрээний туурийн зүүн өмнө,зүүн хойно, баруун хойно болон урд хэсгүүдэд хэд хэдээрээ бий. Хүрээний туурийн дээр чулуун гортигийн дотор монгол гэрийн чулуун буйр /гадуураа хаяа гаргаж,чулуу зоосон,үүдний чулуун довжоотой/ бас нэлээд хэд бий. Үүнээс үзвэл хүрээний дотор байшин барилгатай хамт монгол гэрүүд хилээд байсан бололтой юм. Хүрээний туурийг ерөнхийд нь дуган сүмүүдийн байршил, лам нарын амьдрах орон сууцны хэсэг гэж хоёр хувааж болохоор мэдэгдэнэ. Улиастайн энэхүү хүрээ нь намрын цагт Улиастайн аманд хүрч хутгийн иргэдийн дунд намарждаг байсан байна. Эдүгээ хүрээний захад зарим чулуун суурийг ашиглан засварлаж, малын хашаа, малын тэжээл хийх жижиг сав болгон ашиглаж байна. Яг хүрээний гортиг дундуур машин зам дайран өнгөрч, тод мөр гаргасан нь түүхэн газрын дүр төрөхийг өөрчлөхөд хүргэж байна. Түүнээс өөрөөр яг гортиг дотор нь айл бууж, гэр хороо барьсан нь үгүй юм.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
1. Нутгийн иргэд ”Улиастай сүм”хэмээн нэрлэж хэвшсэн.Ном зохиолд Улиастайн улаан сүм хэмээсэн нь бас бий.Төвд нэрийг мэдэх хүмүүс,проф.Б.Ринчений бүтээлд Үенч сумын “Улиастайн хийд, Дашбонхорлин,Дашгонгорлин нь Шар нуруу гэдэг газар байрлана хэмээн тэмдэглэсэн. Шар нуруу гэдэг газар энэ бүс нутагт байхгүй. Алтайн нурууны өврийн энэ салбар уулсыг Шаазгайтын нуруу гэж нэрлэдэг. Шаазгайтын гэдгийг Шар нуруу гэж андуурсан бололтой юм. Сүмийн /хүрээний/ байрлаж байгаа газрыг Улиастайн сайрын ам гэж нэрлэдэг байна. 1. Судалгааны ном зохиолд Улиастайн “Улаан сүм” гэж тэмдэглэсэн бий. 11. 1938 онд хүрээ хийдүүд хаагдсан дараагаар 1940 оноос эхлэж хүрээний барилгын модыг Улиастайн аманд байсан цэргийн анги, Булган сумын сургууль зэрэг байгууллагууд зөөвөрлөж авч хэрэглэж эхэлсэнээр барилгууд нь нуржээ.

Хүснэгтийн дугаар :
ХОҮЧ 099

судалгааны баг :
Team А

Газрын зураг :