Эвдэрхий хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Эвдэрхий хийд,Ганданпунцоглин хүрээ,Ганданпунцоглингийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
25

Ринчений жагсаалт дах нэр :
Өөлдийн хүрээ, Эрдэнэбүрэнгийн хүрээ, Ганданпунцаглин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Эрдэнэ бүрэн сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ойрд Үйзэн гүний хошуу

Байршлын тайлбар :
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг Ховд голын баруун хөвөөнд Өөлдийн хүрээний туурь бий. Энэ газар зүүн талдаа Хан хөхийн нуруу, баруун талдаа Цамбагарав, Тарвагатайн уулсын салбар байрлалтай, Ховд голын харгана, бударгана бүхий элсэрхэг хөрстэй хөвөө газар болно. Хүрээ анх байгуулагдаж байх үед нь лам нар “Шурагийн голын ус, Шар бөөрөгийн элс, Хөх хөтлийн зам” гурвын уулзвар дунд буруу байрлал сонгосон гэж нутгийн ахмадууд өгүүлдэг байжээ. Ховд голын баруун биед Алтайн нурууны нэгэн салбар Тарвагатайн хавцлын эхнээс эх авсан Шурагийн гол үерлэсэн үедээ Ховд голын сав руу ирж, хүрээний буйрыг дайран өнгөрдөг байснаас, Ховд голын хөвөө учир элс ихтэй зэргээс дээрхи үг гарчээ. Хүрээний буурийн зүүн талд 5-6 км газар Ховдын гол урсана. Эрдэнэбүрэн сумын төв хүрээнээс баруун хойш 15 км газарт байрлана. Өөр суурин газар үгүй. Эрт цагт Ховдын голын энэ эрэг хавийн газрыг Хорчины хөвөө гэдэг байжээ. Энд Хорчин хот байсан гэлцдэг. Хорчин хотын туурин дээр Өөлдийн хүрээ байгуулагджээ. Ингэхдээ Хорчин хотын гүүрийн дээд талд хүрээ баригдсан гэнэ. Одоогоор Хорчин гэх хотын ямар нэгэн ул мөр байхгүй. Хүмүүс зарим тохиолдолд Хорчины хөвөө гэж газрыг нэрлэдэг.

GPS хаяг :
North 48° 32’  East 091°  35’

Нийт газрын хэмжээ :
Side1: 40 Side2: 35- Side3: -40 Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өөлдийн Ганданпунцаглин хийдийн (хүрээ гэж бас нэрлэнэ) эдүүгээ бүрэн баларч, арилах шатандаа оржээ. Голын дэрстэй хэсэгхэн газарт хуучин хүрээний багавтар 35-40 м хэмжээний газарт барилга, хэрмийн хананы үлдэгдэл хоцорчээ. Хэдийгээр элсний нүүдэл их явагдаж, ихэнх туурь ормыг дарсан хүн малын хөлөөр талхалагдсан боловч шавар хэрмийн суурийн үлдэгдэл дагтаршсан овгор шороо, зарим газар үл мэдэг шавар хэрмийн тоосгон ул мөр, хүрээний барилгаас үлдсэн чулуу, модны хагархай, хагарсан ширмэн тогооны хэлтэрхий мэр сэр үзэгдэнэ. Хүрээний хэрмийн хаалганы хэсэг илэрхий мэдэгдэнэ. Энэ хэсэгт шавар, нуранги үгүй. Яг хүрээний туурь дундуур машин зам гарсан боловч барилгын туурийг дайраагүй. Нутгийн хүмүүс “Эвдэрхий” гэдэг нэрээр нь хүрээ байж байгаад тарж, нуран үгүй болсныг сайн мэднэ. Иймээс хүрээний гол бууринд нэг их ойртохгүй ажээ. Туурийн зүүн урд талд 10 м газарт бөөрөнхий чулуугаар доторлосон 1 м илүү диаметртэй нэлээд олон жилийг элээсэн нь тод мэдэгдэх хуучин худгийг ором бий. Үүнийг хүрээний үеийн худаг гэж ахмадууд өгүүлдэг. Худгийг олон жил ашиглаагүй болохоор ерөөл нь намагжиж хатан, булингартай ус тогтжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1840 онд
1830-д онд

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1960 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1960 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
140
100

Тэмдэглэл :
1. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг Ховд голын хөвөөнд байх Өөлдийн энэ хүрээг Ганданпунцаглин хүрээ, Ганданпунцаглин хийд гэхчлэн нэрлэж байжээ. Эдүүгээ хүрээний нурсан балгас, хана хэрмийн үлдцийг анзааран Эвдэрхий гэж нэрлэх болжээ. Энэ нэршил эдүүгээ хуучин хүрээ байсан газрын нэр болон хувирсан банйа. Эвдэрхий гэвэл бүх хүн мэднэ. 1950-д оноос хойш ийн нэрлэх болсон ажээ. 2. Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ (Эрдэнэбүрэнгийн хүрээ, Ганданпунцаглин) Ховдын голд байршилтай хэмээн тэмдэглэсэн буй. Бас түүхэнд Дамбий өөлдийн хүрээ гэж тэмдэглэсэн байдаг. 10. Өөлдүүд Ховд голын хөвөө, Цамбагарав уулын сугад нүүн ирсний дараа байгуулсан гэнэ. Энэ нь XVII-XVIII зууны зааг үе болно. 11. Хүрээг 1937, 1938 оны үед тараан тарааж барилгуудын модон материаллыг нь Буянт сумын 6-багийн газар барьж байсан өвс хадах зорилготой МААМС-ын барилгад ашиглажээ. 1960-д оны дунд үе хүртэл шавар байшингууд нь нураагүй, ард иргэд ээлжээр манаач хийж хамгаалан зул хүж өргөдөг байжээ. 13. 100- гаас илүү ламтай байсан гэнэ.

Хүснэгтийн дугаар :
ХОЭБ 110

судалгааны баг :
Team А

Газрын зураг :