Харганатын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Харганатын хүрээ,Хошуудын хүрээ,Сүмийн Цагаан буйр,
Ринчений зураг дах дугаар :
40
Ринчений жагсаалт дах нэр :
Дэчингүнчлин, Торгууд Вангийн Дашпандилин хийд, Дэчингүнчлин
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Ховд
Сум :
Булган сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар, Булган-Мандал хошуу
Байршлын тайлбар :
Булган голын зүүн урсгалын Баянгол хэмээх салбар уулсын бүсэд хамаарах Чонотоос Бүрэнхайрхан хүртэл нутаг бол эртнээс хошууд нар нутаглан сууж ирсэн нутаг юм. Эдүүгээ ч энд хошууд хүн ам нутаглана. Энэ нь Монгол Алтайн нурууны дунд Булган голын савд байх уултай, голтой нүүдэллэн амьдрахад тохиромжтой нутаг. Хамгийн ойрын суурин газар нь 1 км газарт байгаа Булган сумын Баянгол багийн төв, 18 км-т байгаа Булган сумын төв болно.
GPS хаяг :
North 46° 08’ East 091° 30’
Нийт газрын хэмжээ :
Side1: У500 Side2: Ө500 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хошуудын хүрээ нь эсгий гэр барин нүүдлийн байдлаар явж байсан учир туурь балгас тодорхой үлдээгүй харин нүүдэллэн сууршиж байсан газрыг хүмүүс сайн мэднэ. Эхлээд Булган голын зүүн талд Цагаан тохой гэдэг газар байрлаж байжээ. Тэр буурин дээр энэ жил Хошууд нутгийн бизнесмен Тошлойн Баярхүү хүрээний дурсгалд зориулан Цагаан суврага барьж байна. Дараа нь Хүрээ гол гатлан Булган голын баруун талд Харганат гэдэг газар нүүн очиж нэлээд суурьших хандлагатай байжээ. Энд Харганатад байсан туурин дээр социализмын үед газар хагалан тариа тарьж, малын тэжээл бэлтгэж байсан бөгөөд энэ үед газар дороос олон тооны ном судар, тахил цөгц гарч байжээ. Одоо тэнд сүмийн хүрдний гол хийж байсан дугуй чулуу л үлдсэн. Үүгээр хойч үеийнхэн хошуудын хүрээний буурь гэдгийг мэдэж байгаа. Хүрээний туурийн ойр хавийн газрын зарим модонд хадаг самбаа уяж шүтсэн байдалтай. Хүрээний тууринаас өмнө зүгт 1 км орчим газар Харганатын Хар уулын нэгэн хамар (оргил) дээр Алтайн 13 сантай овоо бий. Хүрээний лам нар тахиж байсан хошуудын гол тахилга юм. 13 овооны орчинд хүмүүс овоо нэмэн босгосоор 21 овоотой болжээ. Овооны урд уулын бэлд хүрээний лам нарын тахиж байсан сан тавьдаг эртний сүг зурагтай хавтгай хад бий. Янгир, буга зэрэг хадны зурагтай энэ газрыг нутгийн хүмүүс Цагаан өвгөн зурсан зураг гэж үздэг. Энэ бүхэн хошуудын хүрээний шүтлэг зан үйлийн ул мөрийг илэрхийлнэ.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
30 орчим лам
Тэмдэглэл :
Ховд аймгийн Булган сумын хүн ам нь нутгийн уугуул болох хошууд нар, тэднээс арай хожим ирж нутагласан торгууд, бүр XX зууны дунд үеэс суурьшсан Казахуудаас бүрдэнэ. Эдгээрээс хошууд нарыг албан ёсны бүртгэл судалгаанд торгууд нараас ялгах нь бага. Гэхдээ тэд өөрсдийгөө хошууд нар гэдгийг маш сайн мэднэ. Гэлээ ч хүн ам цөөн хошуудууд ёс заншил зан үйлийн хувьд торгууд нартай ихэд адилхан болжээ. Тэдний өөрийн хүрээ нь "Хошуудын хүрээ" байжээ.
Академич Б.Ринчен Булган сумын нутагт "Хошуудын хүрээ" байсан гэж тэмдэглээгүй байна. Харин "Хошуудын хүрээ"-г "Торгууд вангийн Дашпандиллин хийд" хэмээн тэмдэглэсэн бололтой. Газрын нэр тэгж таарч байна. Бидний бодлоор 1946 онд Шинжианаас нүүдэллэн ирсэн Вангийн торгуудад хоёр биш нэг хүрээ байсан бөгөөд хошууд нар тусдаа хүрээтэй байжээ. Цагаан тохойд байсан Торгууд вангийн Дашпандиллин хийд гэдэг нь хошуудын хүрээг андуурч хэлсэн байна. Эсвэл вангийн торгуудын захиргаанд хошуудууд явсан тул тийн хэлсэн байж болно. Цагаан тохой гэдэг газрыг нутгийн ардууд эдүгээ Сүмийн цагаан гэж нэрлэнэ. Хүрээ сүм байсан учир тийм болой.
Булган голын хөвөөнд хэсэгхэн цагаан газар байрлаж, эсгий гэрээр үйл ажиллагаа явуулж байсан учир түүхэн газрын хэмжээг нарийн гаргах боломжгүй болжээ.
Хүснэгтийн дугаар :
ХОБГ 096
судалгааны баг :
Team А