Тайжийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Тайжийн хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
39
Ринчений жагсаалт дах нэр :
Торгууд тайжийн хүрээ, Шадавпэлжээлин
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Ховд
Сум :
Булган сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар, Булган сум-Мандал хошуу
Товч түүх :
Ховд аймгийн Булган сум.Тайжийн Торгуудын хүрээ Манж чин улс Халимагаас ирсэн Торгуудуудад Бүрэн хайрхан уулаас лээшхи Булган голын арын нутгийг зааж ноёнд нь тайж хэмээх цол өгснөөр Тайжийнхан хэмээх Тайжийн Торгууд үүссэн байна. Тайжийн торгуудын хүрээг Тэнгэрийн Тэтгэсэний гучинесдүгээр /1774/ онд Чин Хадан гэгч хүн 21 эсгий гэртэйгээр байгуулжээ. Дэчингүнслин нэртэй. Энэ хүрээг засаг ноён Буянхишиг, Мухар цагаан, засаг Шижэй, Шомбодог, Балжир, Чойдог нарын үед Аюуш , Сандаг, Жимаа, Дунцаг нар тэргүүлж байсан ба хамгийн сүүлчийн хамба нь Бадиа гэдэг хүн байжээ. Одоогийн Булган сумын нутагт дахь Намсрайн Хар үзүүр дэх Тайжийн хүрээний буурь нь Булганы Гурван сумын Торгуудын хүрээний буурь дотроос хамгийн тод ул мөртэй ганц туурь нь ажээ. 1930-аад оны эхээр баруун хил хязгаарын байдал тогтворгүй болох үед энэ хүрээ хаагдсан байна. Холбогдох эх сурвалж: 1.Булган сумын өндөр настан Цэвэлээ гуайтай хийсэн ярилцлагаас 2. М. Буяндэлгэр “ Минжит булган нутгийн хураангуй бичиг” Уб 2003 3.Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Булган голын савд голоос баруун тийш 10 орчим км байх Чонот хэмээх цувраа өндөр хар уулын уулын өвөрт Тайжийн хүрээ байжээ. Чонот уулыг эртнээс тахиж ирсэн, тахилгын овоотой. Түүний ойр хавьд суурин газар үгүй. Булган голын дунд урсгалын дагуу баруун эргийн нутаг нь Тайжийн торгууд нарын гол эзэмшил нутаг юм. Голын зүүн эрэг нь хошуудын нутаг болно. Хүрээний туурь байгаа газрыг эдүгээ Хүрээний газар гэж нэрлэж байна. Б.Ринчен гуай Чонот хэмээх газар торгууд Вангийн хүрээ байсан гэсэн нь андуурал ажээ. Энд Тайжийн хүрээ бий. Харин торгуудын Вангийн хүрээ нь Булган голын Намарзан гэдэг газар түр байрлаж байжээ.
GPS хаяг :
North 46° 13’ East 091° 26’
Нийт газрын хэмжээ :
Side1: 2000 Side2: 700 Side3: 8 Side4: 12 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Булган сумын Торгууд, хошууд нарын хүрээ хийдийн дотроос хамгийн том, суурьшин тогтсон, бэхжилтэй байсан нь Тайжийн хүрээ байжээ. Булган голыг өгсөн шавар, намаг, ус ихтэй 47 км газрыг дөрвөн цаг илүү явж туулан байж Тайжийн хүрээний доод талаас дөхөж очиход хүрээний туурь, арын хар Чонот хэмээх уулын бэлд лам нар өөхөн цагаан чулуугаар бичсэн Маанийн үсэг зэрэг нь их тод харагдана. Тайжийн хүрээний лам нар арын ууланд 1920-1930-д оны үед өөхөн цагаан чулуугаар Маанийн долоон үсэг шигтгэж сийлсэн нь нурж баларсан боловч ул мөр нь тод үлджээ. Ийм бичмэл Төвд үсгүүд хүрээний зүүн, баруун талын уулын энгэрт бас бий. Эдгээр нь эдүүгээ Тайжийн хүрээг олж очих, газрыг нь танин мэдэх гол тэмдэглэгээ болон үлджээ. Түүнчлэн хүрээний лам нарыг хурал номонд дуудах зориулалттай Бүрээний индэрийг хүрээний гол дунд байрлалтай хоёр шовгор толгойн баруун талын толгой дээр босгосон нь холоос харуулын цайз мэт содон харагдана. Түүнийг 1,6-1,7 метр орчим диаметртэй, 1,5 метр илүү өндөртөй тоосгоор дугуй хэлбэртэйгээр өржээ. Хүрээний туурийг дугана, сүмүүд болон лам нарын хороолол, овоо тахилгын зүйлс зэрэг гурван үндсэн хэсэгт хувааж үзэхээр байна. Гол болон жижиг дуганууд, Майдар эргэх дугуй хэлбэрийн дуганы буурь, лам нарын эсгий гэр, жижиг байшингуудын туурь зэрэг нь их тод үлджээ. Тэдгээрийг бүгдийг нь шавар зууран тоосго цохин барьж байсан ажээ. Барилгуудын туурин дээр суурийн мод чулуу, шавар нь овойж үлдсэн бий. Хүрээний хойно болоод баруун талд чулуун овоотой. Баруун талын овооны гол дунд мод хатгасан дээр нь ланз үсгэн сийлбэртэй ваар савны хагархай бий. Газарчин маань түүнийг “Тайжийн хүрээний 1000 бурханы тамга” ийм байсан хэмээсэн бөлгөө.
Сүм хийд байгуулагдсан он :
1910 он
1910-д он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001, 002
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001, 002
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Тайжийн ноён Чогсом - Ярилцлагын дугаар: 001
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
40 гаруй лам
50 орчим лам
Тэмдэглэл :
Булган голын Торгуудууд дотроо Вангийнхан, Бэйлийнхэн, Тайжийнхан гэсэн гурван томоохон бүлэгт хуваагдана. Эдгээрээс Тайжийн торгууд хэмээн хэрхэн нэрлэгдэх болсон талаар хоёр янзын бодол санал бий. Нэгд: 1910 оны орчим хэсэг торгуудууд Шинжианаас нүүдэллэн ирэхдээ Тайган нохой дагуулж ирсэн учир, Хоёрт: торгуудын хошууг захирч байсан ван, бэйл цолтой ах дүү хоёрын таарамж муутай байснаас Тайжийнхан тасарч салсан гэнэ.
Проф.Б.Ринчений бүртгэлд “Торгууд тайжийн хүрээ-Шадавпэлжайлин” (Булган гол) хэмээн тэмдэглэсэн.
Хүснэгтийн дугаар :
ХОБГ 094
судалгааны баг :
Team А