Бор үзүүрийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бор үзүүрийн хүрээ,Бодончийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
43

Ринчений жагсаалт дах нэр :
Бодончийн хүрээ, Гүн толгойн хүрээ, Дашпунцаглин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Алтай сум

Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар

Сумын хуучин нэр :
Ховдын хязгаар Захчин хошуу

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны өвөр талд Бодончийн хавцлын эхнээс эх авч Алтайн цаадах их говийг чиглэн одох Бодонч голын хөвөөн дээр Ховд аймгийн Алтай сум байрлана. Бодончийн гол нь Алтайн нурууны дундах хоёр талаараа уулаар хүрээлэгдсэн сүрлэг хавцлын дундуур урсдаг учир Бодончийн хавцал гэж нэрлэжээ. Алтай сум газар нутгийн хэмжээгээр улсын хэмжээгээр хоёрдугаарт ордог том сум бөгөөд сумын төв байгаа хуучин хүрээний түр хугацаанд сууршиж байсан энэ газар нь их говийн дархан цаазат газрын бүсэд хамаардаг байна. Сумын төвөөс дээш 2 км газарт Цагаан овоо гэдэг тахилгатай газар буй. Бодончийн гол доошлон урсах замд Хавцал эхлэхийн өмнөхөн туурь буй учир зарим хүмүүс Бодончийн хавцлын эхэнд байдаг гэнэ.

GPS хаяг :
North 45° 48’  East 092°  17’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
8. Сумын төвийн буурин дээр байрлаж байсан Бодончийн хүрээний тууринаас үлдэж хоцорсон ул мөр огт харагдахгүй. Ахмадуудын ярьж байгаагаар 1940-д оны дунд үед хүрээний хуучин барилгуудаас гурван байшин дуган үлдэж хоцорсон байсныг сумын төвийн агуулах склад болгон ашиглаж байжээ. Мөн лам нарын хүрээний хог гэж нэрлэсэн том хэмжээний овоо (хогийг нь шороогоор дарсан) байсан бөгөөд хожим цэвэрлэн зайлуулжээ. 1970-д оны сүүлээр сумын төвд шинэ халуун усны барилга барих, сургуулийн хичээл туршлагын талбай хагалах, соёлын төвийн барилгын суурь ухах зэрэг их хэмжээний ном судар, бурхан тахилын зүйлс гардаг байсныг өгүүлдэг. Тэдний нотолж байгаагаар сумын халуун ус, конторын барилга, худалдаа бэлтгэл ангийн контор, дэлгүүр, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг, цэнгэлдэх хүрээлэн зэрэг албан газруудын барилгыг хуучин хүрээний туурин дээр барьжээ. Сумын төвд бид нэлээд удаан хугацаагаар явж, эрж хайсан боловч хүрээний бололтой барилгын туурь олж харсангүй. 1945 оны үеэс энэ газарт ирж байршсан Алтай сумынхан социализмын үед Бодончийн хүрээний хуучин туурийг сайн “арчжээ”. Одоо хүн амын оюун санаанаас арчигдаж байна. Олон жилийн соёлыг ул мөргүй арчисан “коммунизмаас” айдас төрнө.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
100 орчим лам
50 лам

Тэмдэглэл :
1.Нутгийн иргэд "Бодончийн хүрээ", "Бор үзүүрийн хүрээ" гэж хоёр янзаар нэрлэж байна. Бодонч нь сумын төвийн дэргэдүүр урсан өнгөрч байгаа голын нэр юм. Энэ гол эх аван урсан ирэх хавцлыг бас Бодончийн хавцал гэж нэрлэнэ. Бор үзүүр гэдэг нь сумын төв байрлаж байгаа Бодончийн голын хөвөөний тэр хэсэгхэн газар юм. 2. проф. Б.Ринчений бүртгэлд Алтай сумын “Бодончийн хүрээ” (Гун толгойн хүрээ-Дашпунцаглин) Алтай сумын төвд байрлана гэсэн буй. Бидний судалгааны явцад Бодончийн голд очиход энэ хүрээний тухай тэмдэглээгүй. Нутгийн иргэд Захчин хошууны Бодончийн хүрээ байсан гэж зааж өгөв. Алтай сумын нутагт Бодончийн хүрээний туурь хоёр газарт байгаа нь тогтоогдов. Нэг нь Бодончийн голын дунд хавиас бага зэрэг дээхэн, Бодончийн хавцлын эхэнд Баруун салаагийн аманд байна. Энэ туурь маш сайн хадгалагдаж үлдсэн. Нөгөө нь сумын Алтайн сумын төвд Бор үзүүр гэдэг газарт байжээ. Энэ туурь мэдэгдэхгүй болсныг бид дурдан өгүүлсэн. Энэ нь эхэн үедээ Бодончийн хүрээ Хавцлын эхэнд голынхоо дунд урсгал орчим байрлаж байгаад хожим Бодончийн голын адаг руу нүүдэллэн очсон агаад 80 жилийн өмнө Алтай сум байгуулагдах үедээ хүрээний сүүлийн туурь болох Бор үзүүрийг сонгон авсан үйл явдал болжээ. Энэ хоёр туурь хоорондоо ямар холбоотой, яагаад нүүдэллэх болсон, хэдийд шилжин суурьшсан зэрэг асуудлыг мэдэх хүн үгүй. Уулзсан бүх хүмүүс сумын төвд байрлаж байснаар нь Бодончийн хүрээг төсөөлж байгаа. Хоёр туурийн хооронд 120-130 км газар буй. Он цаг нь тодорхой бус, судлаач, сонирхогчид зөвхөн сумын төвийн байранд байсан хүрээний тухай тэмдэглэсэн зэрэг байдлыг харгалзан бид хоёр туурь тус бүрд нь бүртгэлийн дугаар өгч судалгааны хүрээнд хамааруулан авав. 7. Түүхэн газрын хэмжээг тогтоох боломжгүй болсон. 14. Бодончийн хүрээний туурин дээр шигүү баригдсан сумын төвийн барилга, байшингуудын зураг авахаас өөр арга бидэнд байсангүй. 2008 оноос Алтай сумын төв Бодончийн хавцлын аманд нүүдэллэн шилжсэн учир бидний авсан барилгууд мөдхөн “үгүй болох” бололтой юм билээ.

Хүснэгтийн дугаар :
ХОАТ 102

судалгааны баг :
Team А

Газрын зураг :