Дуутын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Дуутын хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
85
Ринчений жагсаалт дах нэр :
Дуутын хүрээ / Сайн итгэмжит,Гандандэчлин /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Цагаан хайрхан сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Сумын хуучин нэр :
Хошууч бэйлийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Цагаанхайрхан сум. Дуутын хүрээ. / Сайн итгэмжит Гандандэчлин хийд./ Хошууч мэргэн бэйс улсад туслагч гүн Дашзэвэгийн хошууны гол хүрээ болох Дуутын хүрээ нь одоогийн Цагаанхайрхан сумын төөөс хойш 8 км-т Ганцын давааны өвөр Ширээгийн голын Дуутын хонхор хэмээх газар төвхнөж байжээ.Тус хийдийг анх 1841 онд Засаг гүн Гүрсэдийн үед үүсгэн байгуулж Цогчин, Хангал, Чойнпорол дацангийн хурал хуруулж Лхам, Майдар бурхныг гол шүтээн болгож эхэлжээ.Уг хүрээг үүссэн байгуулагдсан тухай Улсын төв архивт буй нэгэн баримтанд “...1841 онд хүрээ үүссэний дараа Ганжуур, Данжуур, Хайлан, Лхам, Цаннид, Нүнээ зэрэг олон хурлуудыг дараа дараагаар нэмж тогтоов.Мөн Төр гэрэлтийн хориннаймдугаар /1848/ онд Дээдийн түмэн Өлзий батагах ном уншуулах сүм байгуулж тусгай 80 ламыг хуралдуулж эхлэв.Дараа нь Засаг бэйс Эрхэмжаргалын үед буюу/1875/ онд Сайн итгэмжит сүм хэмээн нэр шагнажээ.1876 онд засаг бэйс Эрхэмжаргал удирдаж Манба дацанг 1900 онд Засаг бэйс Дугаржав удирдаж Жүд хурлын дацанг тус тус байгуулжээ...ж хэмээн тэмдэглэсэн байна.20-р зууны эхээр Дуутын хүрээ 260-аад лам хурдаг 10 шахам сүм дуган байгууламжтай хүрээ байжээ.Уг хүрээ нь Гэлүгбагийн урсгалын хүрээ байсан бөгөөд Яруугийн хүрээний дэгтэй байжээ.Хүрээ 1937 оны үед хаагдсан бөгөөд одоо хүрээний туурь маш тодорхой байдаг.Туурин дээр 6 ширхэг том дуганын суурь, гэрийн чулуун дугуй туурь, чулуун засмал зам, лам нарын гэр сууцны туурь мөн жижиг байшинтай амбарын бололтой тууриуд хойд талаар нь байдаг.Энэ хийдээс 8 км зайтай улааны чиглэлийн Агьтийн хүрээ хэмээх үүнээс арай багавтар хүрээ оршиж байв.Тус Дуутын хүрээ нь тухай үедээ хошууч Мэргэн бэйсийн хошууны гол хүрээ төдийгүй шашны соёл боловсролын төв байсан байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Завхан аймгийн төвөөс баруун урагш Ганцын даваа буюу Хайрхан давааг давж уруудан буух цэгт буюу Ширээт голын баруун хойт талд байрлаж байжээ. Энэ нь хангайн нурууны өндөрлөг хэсэгт байрлана гэсэн үг болно. Ширээтийн голын гүүрнээс дээш 1 км-т сайжруулсан шороон замын яг доод хэсэгт хүрээний туурь бий. Өөрөөр хэлбэл сайжруулсан шороон зам нь Дуутын хүрээний ар шил дээгүүр өнгөрч байна. Ойр хавьд тахилгатай газар, суурин гацаа байхгүй. Цагаанхайрхан сумын төв 8 км, аймгийн төв Улиастай хот 32 км-т буй.
GPS хаяг :
North 47° 30’ East 096° 54’
Нийт газрын хэмжээ :
Side1: 400 Side2: 500 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын дундуур шороон зам дайран өнгөрч байгаа. Замын доод хэсэгт налуу газрын доод талыг малтан тэгшлээд шороо овоолж дээд талыг нь намсган ухаж байшин дугана барьж байсан байдал нь шууд мэдэгдэнэ. Ийм зургаан ширхэг томхон дуганы туурь байгаа. Эдгээр тууриуд алсаас сайн харагдана. Фото зургийн аппаратад сайн үзэгдэнэ. Зарим туурийн хэсгийг нэлээд их хэмжээгээр малтаж, ухсан байгаа. Үүнийг нутгийн хүмүүс “олз ашиг хайсан хүмүүсийн хийсэн ажил” хэмээн үзэж байна. Бурхан шүтээн зэрэг үнэт эдлэлүүдийг эрж хайж ухсан гэнэ. Шороон засмал замын дээд хэсэгт уулын энгэрээр / нутгийн иргэд Дуутын хонхор гэнэ/ лам нарын сууц байсан бололтой чулуугаар тойруулан хүрээ гаргасан дугуй гэрийн буйр, жижиг байшингийн туурь, чулуун засмал зам зэрэг бий. Нэлээд урт талбай эзэлж байсан, баримжаалбал 500 метр орчим.
Сүм хийд байгуулагдсан он :
1830 он
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
300 гаруй лам
300 лам
Тэмдэглэл :
Дуутын хүрээ гэдэг нэрээр мэднэ. Төвд нэрийг нь мэдэх хүн таараагүй.
Түүхэн газрын нийт эзэмшлийг нь тогтоох боломжгүй байна. Харин хүрээний байшин барилга, хашаа байсан болов уу гэмээр газар нь ойролцоогоор 400х500 метр.
Түүхэн газрыг бид хурал номын газрууд, түүхэн газрыг тойрон буусан айл өрх, лам нарын байр сууц гэсэн хоёр үндсэн хэсэгтэй байсан болов уу гэж үзсэн бөгөөд тэдгээр хоёр хэсгийн гол дундуур нь Ганцын давааны өвөр лүү буух засмал шороон зам дайран өнгөрч байна.
Түүнээс 8 км зайтай Ширээт голын савд байрлаж байсан Агьтын хүрээнээс ялгаатай нь эрт байгуулагдсан, олон лам нартай байсан, шарын урсгалыг баримталдаг, сүм дугана олонтой байжээ.Ийм мэдээллийг уулзсан хүн бүр өгч байлаа. Энэ хүрээг сэргээх талаар ямар нэгэн доривтой ажил хийгдээгүй.
Хүснэгтийн дугаар :
ЗАЦХ 065
судалгааны баг :
Team А