Хүрээний төв

Read in English

Сүм хийдийн нэр :
Хүрээний төв,

Ринчений зураг дах дугаар :
77

Ринчений жагсаалт дах нэр :
Голын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Отгон сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Хошууч бэйлийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Отгон сум. Голын хүрээ Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошууны нутаг одоогийн Отгон сумын Буянт багийн төвд Голын хүрээ хэмээх энэ хурлын газар оршиж байжээ.1880аад оны үед 10 гаруй ламтай 2 дуган, 1 сүмтэй байгуулагдаж байсан энэ хурлын газар нь 1930-аад оны үеийг хүртэл 20 шахам лам сууж байнга хурдаг хурлын газар байжээ.Харин 1930-аад оны үеэс тодорхой бус шалтгааны улмаас лам нарын то цөөрч зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд 6-10 лам цуглаж хурдаг бусад үед зөвхөн тахилч лам мөнх зултай хурал байв.1937 онд уг хурал бүр мөсөн хаагдсан бөгөөд үлдэж хоцорсон 2 дуган 1950-иад оны дунд үеийг хүртэл байж байсан байна.1950 оноос энд Отгон сумын Буянт багийн төв төвлөрөн байрлах болсон тул дуганыг амбар сав болгон ашиглаж бйаснаа хожим нь нураажээ.Одоо дуганын туур мэдэгдэхгүй бөгөөд багийн твийн барилга айлуудын хашаа хороотой нийлжээ.Харин 1990-ээд оны үед 1 дуган байсан туури дээр нь энэ нутгийн уугуул иргэн Батмэндийн Дугаа гэдэг үхн өөрийн хүч хөрөнгөөр 4м:5м жижиг хэмжээний модон сүм барьжээ.Энэ сүм нь одоогоор дотроо бурхан тахилын зүйл байхгүй бөгөөд үүсгэн байгуулагч нь хааяа ирж зул хүж өргөдөг.Мөн жил бүрийн зуны эхэн сард хөрш сумуудаас лам нар авч ирж уншлага хийлгэдэг ажээ.Голын хүрээ хэмээх хурлын газар нь Буянт голын эрэгт байсан учир Голын хүрээ хэмээн нэрлэгдэж байсан ба лам нарын тоо сүм, дуганын тоо хурал номын цар хэмжээгээрээ хүрээ биш жижиг хийд байсан бололтой. /Буянт багийн өндөр настан Цэгмид гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.29/

Байршлын тайлбар :
Хангайн нурууны өмнөд хэсэгт, Говь –Алтайн нуруу залгах уулзвар, төрийн тусгай хамгаалаттай Отгонтэнгэр уулын савд байрлана. Отгонтэнгэр уулын зүн дээд талын салбараас эх аван урсах Буянт гол баруун тийш урсан Завхан голд цутгана. Энэ хүрээнээс төрийн тахилгат Отгонтэнгэр уул хүртэл 25 км газар буй. Энэ уулыг Монголчууд эртнээс тахиж ирсэн төрийн тахилгатай уул болно. Энэ хүрээний туурин дээр 1950-д оны үеэс эхэлж Отгон сумын Буянт баг суурьших болжээ. Айлууд Буянт голоо даган зусна.

GPS хаяг :
North 47° 27’  East 097°  45’

Нийт газрын хэмжээ :
Side1: 6 Side2: 7 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Голын хүрээний тууриас үлдсэн хэсэг гэж мэдэгдэх юм үгүй болсон. Бүхий л эзэмшил дээр нь багийн төвийн барилга, айлуудын хашаа, жижиг амбаар пүнз барьсан. Харин 1990 оны үеэс хуучин хүрээний туурин дээр нэгэн жижиг дугана барьсан. Дугана барьсан тэр газраас суурийг малтах үед Голын хүрээний зарим нэгэн шүтээн тахилгын зүйл гарч ирсэн гэнэ. Энэ дуганыг Тус сумын иргэн аймгийн заан, Батмэндийн Дугай гэдэг хүн манай өвөг дээдэс сууж байсан учраас сэргээх хэрэгтэй юм гэж үзээд малын хуучин хашаа саравч буулган 4х5 хэмжээтэй жижиг дугана барьсан. Одоо нэлээд элэгдэж муудсан байдалтай. Барьсан эзэн хааяа сан тавьж зул барьдаг. 6-р сарын эхээр лам нарыг урин авч ирж дацандаа уншлага хийлгэсэн гэнэ. Дотор нь элдэв бурхан тахил үгүй. Багийн манаач дотор нь орж зураг авахыг зөвшөөрөөгүй болно.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001, 002
Огноо нураагдсан:: 1950 он - Ярилцлагын дугаар:001, 002

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Нутгийн иргэд “Хүрээний төв” гэж нэрлэдэг. Хуучин голын хүрээ байрлаж байсантай холбоотой. Эдүгээ тэнд Буянт багийн төв байгаа боловч Хүрээний төв хэмээн нэрлэж заншжээ. Проф.Б.Ринчений бүртгэлд “Голын хүрээ” гэж нэрлэсэн. Энэ нь Буянт голын савд байсантай холбоотой юм. Бас нутгийн ахмадууд "Голын хүрээ" гэж нэрлэж байсан гэдгийг өгүүлж байгаа. Биднийг голын хүрээнд очсон 2007 оны 6-р сарын 29-ны өдөр Отгонтэнгэр уулын төрийн тахилга тайлгын ёслол болов. Тэнд Монгол улсын Ерөнхийлөгч, Монголын шарын шашины тэргүүнээс авахуулаад 300 мянга гаруй авто машинтай, цөөхөн морьтой маш олон хүмүүс очжээ. Энэ жил энэхүү бүс нутагт бороо ороогүй, ган болж байна. Тэр их тахилгын хүмүүс Буянт багийн төвөөр дайран өнгөрөх тул багийн төв өдөржин цагаан тоосонд булуулж өнжив. Бид өчүүхэн сиймхийг ашиглан цөөхөн зураг авлаа. Тоосонд аппарат эвдрэхээс болгоомжлов.

Хүснэгтийн дугаар :
ЗАОТ 060

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors