Хашаатын хурлын туурь
Read in English
Сүм хийдийн нэр :
Хашаатын хурлын туурь,
Ринчений зураг дах дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Дорноговь
Сум :
Хатанбулаг сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Сумын хуучин нэр :
Мэргэн вангийн хошуу
Байршлын тайлбар :
Туурь байгаа газар нь намхан толгойн энгэрт үл ялиг налуудуу газар. Баруун талд нь цав цагаан чулуутай толгой байна. Нэр нь Цагаан хад, баруун өмнө талд нь 4-5 км газарт хэдэн ухаа гүвээ байх бөгөөд түүнийг Өлзий овоо гэнэ. Арын толгодын ард нэг тойром байна. Түүнийг Дуутын тойром гэнэ. Зүүн урд талд 1 км орчимд хашаатын худаг байна.
GPS хаяг :
North 43° 15’ East 108° 52’
Нийт газрын хэмжээ :
Side1: 200 Side2: 250 Side3: 200 Side4: 250 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд хэдэн байшин сүм дуганы бүдэг туурь үлдсэн байна. Гол дуган бололтой дуганы ором ихэд бүдгэрч үзэгдэхгүй шахуу болсон байна. Гагцхүү овгор шороон дээр хөх зөн тоосгоны хагархай, хундамын чулуу нэг бутарч тарсан үзэгдэнэ. Гэр сууцны буурь гэхээр зүйл мэдэгдэхгүй байна. Уг нь нэлээд жижгэвтэр суурин хурал байсан бололтой.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
5-6 лам
Тэмдэглэл :
Хатанбулаг сумын ИТХ-ын ларга Төмөрмөнх гуайн ярьсан Хашаатын хурлын товч түүх.
Энэ Хашаатын хурлыг 5-6 ламтай жасаа хурал байсан гэж сонссон. Уншдаг ном нь жасаа даллага авах, өөр хэдэн зүйл ном уншдаг байсан. 10-д гэр 1 хурлын дугантай байсан. Ойр хавийн хийд хурал болох Хүрэн дэл, Өлгий, Өлзийтөөс хүмүүс ирдэг байсан. Өлгийгөөс өмнө гарсан хйид. Энэ хийдэд манай төрсөн эхийн талын хамаатнууд болох Аюур Да лам, Жамц Да лам зэрэг лам нар шавилж байсан. Гол дуганыг нь суурингийн байшин болгож ашиглаж байгаад 1963 онд нэгдэлд хөрөнгийнх нь хамт өгсөн. Дээр дурдсан лам ах нарын хөрөнгө, өргөмөл эх бидэнд үлдсэн байсныг нэгдэлд өгсөн. Би өргөмөл эх нагац ахаа дагаж Зүүн-баянд очиж байж байгаад хожуу сумандаа ирсэн. Одоо энд Хатанбулаг сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна. Мал хуй хашаат дээр байсан хөрөнгөөс цөмийг нь нэгдэлд өгсөн. Тэгэхэд би 12,13-тай байсан. Малын хашаан зэл, айргийн хөхүүр тогоо, цан тулга, авдар сав, домбого саахуу цөмийг шинэчилсэн.
Ярилцлага өгсөн: Сумын ИТХ-ын дарга Төмөрмөнх
Ярилцлага авсан: Ц.Гантуяа
14.а Зургийн дугаар: 58001554-1565 8 талаас нь авсан зураг, мөн барилгын материалын зураг
Хүснэгтийн дугаар :
ДГХБ 062
судалгааны баг :
Team: Е