
Хамарын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Хамарын хийд,
Ринчений зураг дах дугаар :
678
Ринчений жагсаалт дах нэр :
Хамарын хийд / Хамарын хурал/
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Дорноговь
Сум :
Сайншанд хот
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Байршлын тайлбар :
Аймгийн төвөөс урагш 38 км газарт Өвөр баясгалант хамар гэдэг газарт баруун талд нь Булгийн овоо ,Хутагтын рашаан зүүн хойд талд нь 2-3 км-т Шамбалын орон тэрнээс зүүн талд хэдэн зуун метр газарт Бясалгалын агуй, хийдийн тууриас хойшоо Тонтоон овоо буюу Мээм овоо, хийдээс баруун хойшоо 26 км-т Хан Баянзүрх уул зэрэг уул ус, тахилгат газар, овоо эргэн тойронд нь байна.
GPS хаяг :
North 44° 17’ East 110° 41’
Нийт газрын хэмжээ :
Side1: 3500 Side2: 3500 Side3: 3500 Side4: 3500 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо өвөл зуны гэж хөх улаан лаврингийн буурь, ламиран дацангийн буурь, Хутагтын рашаан, Шамбалын орон, бясалгалын агуй, тахилгат Мээм овоо, Саран хөхөөний ер нь бусад хуучин аймаг дацангуудын тоглолтын талбай, хуучин дош болсон буурь тууриуд бараг бүгд байна. Зарим дээр нь сэргээж янзлаад хуучны байдалд нь оруулсан зарим нь баларч бүдгэрсэн янз янзын дүр төрх харагдаж байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1821 (V-р Говийн догшин ноён ху
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1932-1933 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1937-1953 - Ярилцлагын дугаар:001
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ДГСХ 112
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дөш /Хамрын хийдийн хамба лам, тэргүүн лам/ - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Зоригтбаатар /лам хувраг, Зүүнбаян баг/ - Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Алтангэрэл /Равжаа музейн захирал/ - Ярилцлагын дугаар: 001
Date of Reviving:
Year : 1990 оны өвөл - Number of recorded interview: 001
Year : 1992 - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
500 гаруй лам
Тэмдэглэл :
Хамрын хийд нь аймгийн төвөөс урд зүгт 38 км-т. Өвөр баясгалант хамар гэдэг газарт 1821 онд байгуулагдсан. Гэгээнтэн 19 настайдаа байгуулсан 500 гаруй ламтай. 80-д сүмтэй. Ер нь ч одоо учиргүй олон туурь байна. Гэгээнтний 2 өвөл зуны ордон: Хөх лаврин, Улаан лаврин одоо туурь нь бий. Улааны шашин, Шарын шашин хоёр хамт байсан гэдэг. Нийтдээ 4 хувилгаантай байсан гэдэг.
1. Дамдин хувилгаан гэж
2. Цохонгийн сүм гэж сүм байсан. Түүний ширээт лам
3. Баоган хувилгаан гэж авгын ширээт лам
4. Бор хувилгаан. Тэгээд бүгд 1930,1937 онд хэлмэгдсэн. Хамрын хийдийг V дүр нь байгуулаад 50 хэдтэй таалал болсон. Ингээд VI,VII нь энд байсан. 1931 онд 57 насан дээр нь засаж барьсан. Тэгээд 1932,1933 оны үед лам нарт татвар оноогоод татвар өгч чадахгүй болохоор хар болгоод дараа нь хийдүүдийг нь устган лам нарыг нь алсан. Гадуураа их модтой байсан. Тэгээд тэрийг нь бас бүгдийг тасалж, хөрөөдөж үгүй хийсэн. 1943 онд хамар дээр өргөж сумыг байгуулаад гэгээний брд өргөөний заримыг хүн эмнэлэг, заримыг нь сургууль болгон ашиглаж байгаад 1951 онд тэндээс нүүж 1953 онд дахиж сэргээсэн. Одоо 17,18 дахь жилээ үзэж байна. Одоо баригдсан энэ хийд яг суурин дээр нь баригдсан. Одоо бурхан багшийн шуумал байгаа газар ламрим сүм байсан. 1998 онд бүтээсэн 1990 оны өвөл эхлээд 1991 оны намар зүүн талйн шарын ламрим дуган нээгдсэн. Дамбадаржаалин нэртэй. Лхам, Гомбо, Жамсран шүтээнтэй. Бакула ринбүүчи ирж равнай өргөсөн. Баруун нь улыын тарнийн ёсны дуган. Шүтээн нь Ловон Бадамжунай, Хажид Мажагтойшнагма нэр нь Санагтэгчинлин 1992 онд баруун урд талын суврага 4*4*7,8 суурь болон өндрийн хэмжээ. Зоригтбаатар гэдэг нутгийн настан өөрийн хөрөнгөөр босгосон.
Ярилцлага өгсөн: Дөш /Хамрын хийдийн хамба лам/
14.а Зургийн дугаар: 58001845,1846,1865,1870-1877,1866-1869,1878,1879
1845,1846 одоо зүүн бруун сүм
1865 Мээм хад /хүүхэд эмэгтэйчүүдэд ээлтэй тахилгат газар/
1870-1877 Шамбалын орон /одоо энд 108 суврага босгосон/
1866-1869 Шамбалын хамрын хийд бүхлээрээ хэрхэн харагдаж буй
1878,1879 Бясалгал хийдэг байсан агуй /Равжаа болон бусад лам нар/
Хүснэгтийн дугаар :
ДГСХ 087
судалгааны баг :
Team: Е