Аварга гуулингийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Аварга гуулингийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
689

Ринчений жагсаалт дах нэр :
Аврага гуулингийн хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Дэлгэрэх сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Мэргэ вангийн хошуу

Товч түүх :


Дорноговь аймаг Дэлгэрэх сум. Аварга гуулангийн хийд /Амгалант номун тив хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Говь мэргэн ван Цэсэнжавын хошууны нутаг одоогийн Дэлгэрэх сумын нутагт анх 1654 оны модон морин жил Соном дайчин хошууч Баруун зуугаас залж тахих лам Санжаабалсанг урьж ирүүлжээ.1666 онд өргөө гэр барьж Хэндэрэвжэлин хэмээх хурал үүсгэжээ.Ингээд Чин улсын хаанаас Дэчинчойнхолрлин хэмээх нэр шагнагдаж Цогчин, Чойр, Жүд, Манба, зурхай зэрэг 5 дацангийн тэргүүн лам, да лам, Цогчин гэвхүй унзад, Зайсан хурлын хэргэмтэн дөрвөн тушаалд үүрд хэрэглэх ямба хишиг хүртээхийг гуйсанд Богд хааны зарлигаар хүрээний тэргүүн ламд хувилгаан ямба, дэд ламд цорж ямба, дацангийн тэргүүн лам дэд лам нарт торгон дэвсгэр, гэвхүй унзад зайсан нарт тусгай шар цоохор цэмбэн олбог дэвсгэр олгожээ.1670-аад оны үед Манжийн хааны олгосон Дэчинчойнхорлин сүмийн нэрийг Амгалант номун тив хийд хэмээх нэрээ сольсон байна.20-р зууны эхээр тус хийд нь 6-8 сүм дугантай 300 орчим ламтай хийдийн хувилгаан нь Ахай Намхай хувилгаан гэж хүн байв.Уг хийд 1937 оны эхээр хаагдажүгүй болсон ба одоо хийдийн сүм дуганы туурь нилээн тод тодорхой үлдсэн байдаг. Холбогдох эх сурвалж: 1.Дэлгэрэх сумын өндөр настан Аварга гуулингийн хийдэд шавилж байсан Ширваагийн Доржсүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.07.14 2 .Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Сумын төвөөс баруун урд зүгт 3 км газарт байна. Зүүн хойд талд нь 1 км орчим газарт Алтан овоо гэж тахьдаг уул, зүүн урд талд нь Аврагын булаг гэж байна. Тэгш сайхан тал дээр баригдсан том хийд. Тахидаг уул овоо нь хүзүү овоо, одоо Алтай овоо нэртэй овоо бий.

GPS хаяг :
North 45° 46’  East 111°  11’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 500 Side3: 500 Side4: 500 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энэ хийд нь Толийн зуутай төстэй хэрэм хашааны дотор голдоо нэг том дуган тэрний ар талд зэрэгцээ 4 дуган сүмтэй. Хэрэм хашааг дан байгалийн чулуу ашиглаж барьсан байна. Сүм луганыг түүхий тоосго, хөх ваараар барьсан. Энэ хэрэмтэй сүмийн араар болон баруун талаар айлын сууцны чулуун байшин, жижиг жижиг сүм, жасууд таруудуу баригджээ. Баруун талд нь 1 том дуган байна. Зассан боржингоор суурийн ивээсийг хийсэн. Нэлээн тои хийд байжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1600-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДГДГ 015

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Манжийн амбаны зарлигаар - Ярилцлагын дугаар: 030

Date of Reviving:
Year : Not known - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
Энэ Аврага гуулингийн хийд 1660-д онд Манжийн амбан байгуулсан хийд лам нар нь цалинтай. Зүүн баруун 2 отог болж явсан. 20-д дуган байгаа байх. 500-600 ламтай. Ахай Намхай гэж Ширээт ламтай энэ Ширээт нь олон хувилсан лам. Шарын хийд. Майдар эргэж байсан. Гол шүтээн нь Лхам. Аврага гэж нэр нь тусгай домогтой. Аврага гэдэг нь 30-д км үргэлжилсэн тогой шингээсэн газар юм гэнэ лээ. Тэгээд тэр могойн толгойг тасдаж тавьсан. Тэрийг хүзүү овоо гэж нэрлэдэг. Одоо Алтан овоо нэртэй. Тэгээд дараа нь энэ хийдийг байгуулсан. Данзанравжаа хутагт тэр Алтан овоог тахилгатай болгосон. Гол шүтээн нь Говийн Лха, эм лустай. 14.а Зургийн дугаар: 58002473-2484

Хүснэгтийн дугаар :
ДГДГ 129

судалгааны баг :
Team: Е

Ширваагийн Доржсүрэн


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors